Өнөөдрийн нийтлэлээрээ бид тус асуудалд анхаарал хандуулахыг хичээсэн бөгөөд ийм нөхцлийн боломжит шалтгаан, түүнчлэн гэрийн нөхцөлд, айл бүрийн гал тогоонд байх материалаар бэлтгэх боломжтой байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр (жишээлбэл, нимбэг, давс, гоньд, сонгино, өндөг эсвэл лууван) эмчлэх хэд хэдэн аргачлалын талаар ярихыг хүссэн билээ.
Илрэх шинж тэмдэг?
Хумс шигдсэн эсэх нь хумсны толины эргэн тойрны арьс улайх эсвэл хавдсан байдлаар мэдэгдэх боломжтой. Мөн тэр хэсэгт дарахад хүчтэй өвдөлт мэдрэгдэх бөгөөд зарим нэг тохиолдолд халдвар орж үрэвсэх боломжтой бөгөөд энэ нь идээ бугласнаар мэдэгдэнэ.
Боломжит шалтгаан
Хумс шигдэх нь дараах нэг эсвэл хэд хэдэн шалтгаанаар үүсч болзошгүй:
- Хумс хэтэрхий урт
- Хумсын толь хэт их ургах
- Хумс ургаснаас болж арьсан давхарга гэмтэх
- Таарахгүй гутал өмссөнөөс болж хумс хэт дарагдах
- Хэт их хөлрөх
- Гэмтэл авах
- Арьсны өвчлөл
Гангын ханд (чабреца)
Ганга (эсвэл чабреца) бидний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй цөөнгүй тооны ашигтай шинж чанартай эмийн ургамалд хамаардаг бөгөөд түүний тусламжтайгаар халдвар, үрэвслийг эмчилж болох бөгөөд түүнчлэн өвчин намдаах үйлчилгээтэй байдаг нь хумс хэт ургах эсвэл хумс шигдсэн тохиолдолд нэн ашигтай юм.
Ханд бэлтгэх тун амархан бөгөөд 2 х.х гангыг нэг аяга буцалсан усанд хийнэ. Таван минут орчим буцалгаж хөргөсний дараагаар гэмтсэн хуруугаа (эсвэл хуруунуудаа) 5-10 минут хэртэй дүрнэ. Илүү үр дүнд хүрэхийн тулд тус эмчилгээг өдөрт хэд хэдэн удаа давтаж болно.
Нимбэг ба давс
Уг хоёр энгийн найрлагын тусламжтайгаар хэт ургасан хумсыг эмчлэх хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүн хийж болно. Нимбэгт гэмтсэн хуруу багтах хэмжээний зүсэлт хийж тийшээ багахан хэмжээний далайн давс хийгээд гэмтсэн хуруундаа углана. Ингээд 20 минут хэртэй үлдээх ба энэ аргыг хумс шигдэлтийг намдаж эдгэртэл нь өдөр бүр давтана.
Дээрх хоёр найрлага болох давс ба нимбэг нь үрэвслийн эсрэг болон ариутгах үйлчилгээ үзүүлдэг.
Сонгины жин (припарка)
Сонгино нь өөрөө үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учраас төрөл бүрийн өвчинд ашигладаг ба энэ тохиолдолд ч ашиглахад нэн тохиромжтой. Хэрэглэхэд ч тун хялбар.
Юуны өмнө сонгиныг чанаад нухаш болгоно. Ингээд өтгөн нухашыг ариутгасан даавуунд (марль эсвэл даавуу) хийж гэмтсэн хуруунд тавина. Энэхүү жингийн үйлчилгээг нь хоёр цаг хүртэл уртасгахын тулд гэмтсэн хуруун дээр бинтээр ороон тавьж болно.
Луувангийн жин (припарка)
Эдгээр аргуудын үйлчилгээ нь ижилхэн тул та гал тогоонд буй материалаа ашиглан танд илүү тохирохыг сонгон авч болно.
Жишээлбэл, луувангийн жин нь сонгины жинтэй ижилхэн үйлчлэх хэдий ч ганц ялгаатай нь луувангаар л хийдэгт учир оршино. Уг хүнсний ногоо нь хумсны хэт ургалт болон хумс шигдэлтийг эмчлээд зогсохгүй гэмтсэн хэсгийн арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.
Уг жинг өдөрт гурван удаа тус бүр нь 15 минутын хугацаатайгаар тавьж болно.
Өндөгний цагаан (уураг)
Үүнийг тогтмол хэрэглэсэн (сайжирч байгаа нь мэдэгдэх хүртэл) тохиолдолд хурдан үйлчилгээтэй бөгөөд маш сайн үр дүнтэй аргад тооцогддог. Үүний тулд дараах аргаар хэрэглэнэ. Өндөгний цагааныг салган авч гэмтсэн хэсэг дээр өдөрт хэд хэдэн удаа тавина. Үлдэгдлийг хаялгүйгээр хөргөгчинд хадгалж болно.
Урьдчилан сэргийлж болох уу?
Дараах зөвлөгөөг сайтар баримтлавал хумс хэт ургах болон ганц хуруутах өвчнөөс сэргийлэх боломжтой:
Хумсаа үргэлж зөв хэлбэртэй (эвтэйхнээр) авч байхыг анхаарна уу. Түүнчлэн хумс шигдэхээс сэргийлж тусгай багаж болон үрүүр ашиглана уу.
Хуруу хэт дарсан гутал өмсөхөөс зайлсхийх (нарийн туфли г.м.). Тавхайн өөрийн хэлбэрийг алдагдуулахгүй байх ёстой бөгөөд хөлний арьс амьсгалж байхуйц зайтай байх ёстой. Басхүү өндөр өсгийт өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй (ядаж л урт хугацаагаар биш).
Хэрэв та хөлийн хуруун дээр хүнд юм унагаан гэмтэл авсан бол байгалийн гаралтай эмчилгээний аргыг хэрэглэнэ үү (мэдээж ноцтой биш бөгөөд мэс ажилбар хийх шаардлагагүй тохиолдолд).
Хөл гарын арьсыг сайтар чийгшүүлж байх ёстойг анхаарна уу. Үүний тулд витамин Е болон ургамлын гаралтай тостой төрөл бүрийн крем ашиглах хэрэгтэй.
Хэрэв гэмтсэн хэсэгт мөөгөнцөртэй байвал сонгосон эмчилгээний хажуугаар өдөр бүр цайны модын эфирийн тос дусаах шаардлагатай (учир нь эфирийн тос мөөнгөнцрийн эсрэг маш хүчтэй үйлчилгээ үзүүлдэг).
Эцсийн зааварчилгаа: хэрэв танд халдвар байгаад авсан бүхий л арга хэмжээний дараа эдгэрэхгүй байвал (эсвэл хүндэрч байвал, өөрөөр хэлбэл гэмтсэн арьс улам тэлэн томорч байвал) хүндрэл гарахаас (цусны халдвар, халдвар тархах, хумс унах) нь өмнө мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Хэдийгээр маш ховор тохиолддог ч гэсэн азаа үзэх хэрэггүй, энэ таны л эрүүл мэнд шүү дээ.