in

Шарах шүүгээнд тахианы цээж махыг хамгийн амттай болгох шилдэг 3 арга

Амттай тахианы мах бэлдэх гурван энгийн жорыг танилцуулж байна.

Жигнэж болгосон тахианы мах

Орц:

  • Тахианы цээж мах эсвэл гуя
  • Барбекю соус
  • Оливийн тос
  • Давс, перец

Бэлдэх арга:

  • Хүйтэн урсгал усанд тахианы махаа сайтар угааж хатаана. Хатаахын тулд цаасан алчуур ашиглаж болно.
  • Шарах шүүгээнд тахианы махыг хатаахгүйн тулд оливийн тосоор арчина. Хэдхэн цайны халбага байхад л хангалттай.
  • Давс, перецээр амтална. Мөн өөрийн дурын амтлагч ашиглаарай. Жишээ нь хурц халуун ногоонд дуртай бол улаан нунтаг перецээр амтална.
  • Шарах хэвээ тослоод тахианы махаа байрлуулна.
  • Урьдчилан 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 20-40 минут болгон. Тахианы махны хэмжээнээс болгох хугацаа шалтгаална.
  • Хутгаар болсон эсэхийг нь шалгах боломжтой. Махны зузаан хэсэгт дүрэхэд өнгөгүй шүүс гарах ёстой.
  • Махыг 5 минут орчим хөргөвөл шүүслэг болох ажээ.

 

Шаржигнуур тахиа

Орц:

  • Тахианы цээж мах эсвэл гуя
  • Талхны үйрмэг
  • Үрж жижиглэсэн пармезан бяслаг
  • Оливийн тос
  • Майонез
  • Сүү
  • Давс, перец

Бэлдэх арга:

  • Хүйтэн усанд махаа угааж хатаана.
  • Махаа хоёр талаас нь уутанд хийж алхаар давтана.
  • Хэдэн цайны халбага майонезийг сүүгээр зуурч тараг шиг болгоно. Давс, перецээр амтална.
  • Өөр саванд бяслаг, талхны үйрмэгээ хийж бага зэргийн оливийн тос, амтлагчаар амтална.
  • Тахианы махаа эхлээд сүүн зуурмагт дараа нь бяслагандаа дүрнэ.
  • Шарах шүүгээний хавтанг фольгагаар бүрж оливийн тос түрхээд тахианы махаа хийнэ.
  • 200 хэмд 35 минут шаргал өнгөтэй болтол нь болгоно.

Шүүсэнд болгон тахианы мах

Орц:

  • Тахианы цээж мах эсвэл гуя
  • Улаан дарсны эсвэл бальзамын уксус
  • Хатаасан ногоо
  • Гич
  • Сонгино
  • Оливийн тос
  • Давс, перец

Бэлдэх арга:

  • Шүүсийг бэлдэхийн тулд 2 х.х уксус, 2-3 ц.х хатаасан ногоо (гоньд, орегано, розмарин зэрэг), 2 х.х гич, 4 х.х жижиглэж татсан сонгино, 4 х.х оливийн тос, давс, перец холиод шөнө хонуулна.
  • Шүүс бэлэн болонгуут тахианы махаа угааж хатаагаад шүүсэнд хийж хөргөгчинд хонуулна.
  • Шарах хавтангаа оливийн тосоор тослох эсвэл фольга дэвсэнэ. Тахианы махаа хийж дээрээс нь том хэрчсэн сонгино цацна.
  • Урьдчилан 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 30 минут болгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *