Хөx – эмзэг газар бөгөөд нүүрний арьсны адил арчлах хэрэгтэй. Өдөр тутмын амьдралдаа тэр болгон анхаарал хандуулаад байж чаддаггүй нь маш буруу юм.
Цаашид хөxний хэлбэрээ алдагдуулахгүйн тулд дараах 8 алдааг танилцуулж байна.
Өөрт тохироогүй хэмжээтэй хөxний даруулга зүүх
Эмэгтэйчүүдийн 25% нь л өөрийн хөxний хэмжээнд таарсан даруулга зүүдэг нь судалгаагаар тодорхой болжээ. Зарим нэг нь багадсан эсвэл томдсон хэмжээтэй хөxний даруулга зүүнэ. Энэ хоёр сонголт хоёулаа буруу: хөx зохих дэмжлэг авахгүй бол хэлбэрээ алдана. Бариу хөxний даруулга нь цусан хангамжийг бооно.
Үсийг хавчаараар сугалж авах
Хөxний нимгэн арьс маш эмзэг: арьсны нүхнүүд нь үрэвсэх магадлалтай. Илүүдэл үсийг тусгай машинаар авна.
Хөxөндөө хамаагүй хүргэх
Зарим нэг эмэгтэйчүүдэд таалагддаг бололтой. Гэвч хөxөндөө хүргэхээс татгалзах хэрэгтэй гэж зөвлөе: үр дүн нь бариу хөxний даруулга зүүсэнтэй л дүйнэ.
Пирсинг хийлгэх
Пирсинг эрүүл мэндэд хортой. Бас нэгэн сөрөг тал – хөxний товчноос ээмэг зүүсэн байхад торон нимгэн хөxний даруулгыг мөрөөдөөд ч хэрэггүй.
Спорт хөxний даруулгагүй гүйх
Дэлхийн таталцлын хүчийг хэн ч өөрчлөөгүй. Тусгай спорт хөxний даруулгагүйгээр аливаа бэлтгэл сургуулилт хийхэд хөx тун удахгүй унжих болно.
Доош харж унтах
Бүх зүйл ойлгомжтой: хөx жижгэрэхгүй ч гэлээ хэлбэр нь аажмаар өөрчлөгдсөөр байна. Үнэхээр доош харж унтахыг хүсээд байвал хөxөндөө хор xөнөөлгүйгээр унтъя, доор нь жижиг алчуур эсвэл дэр ивж унтаарай.
Тос түрхэхгүй байх
Хөxний арьсыг чийгшүүлэх хэрэгтэй, мөн нарны тос ч түрхэнэ. Нимгэн арьс нь маш эмзэг гэдгийг бүү мартаарай.
Гоо сайхны мэс засал хийлгэх
Зарим нэг бүсгүйчүүд хөxнийхөө хэмжээгээр гайхуулдаг… Хөxний хэмжээ, булчирхай харилцан адилгүй байх тохиолдол маш их түгээмэл. Үүнд онцын анхаарал хандуулах хэрэггүй, өөрөөр хэлбэл мэс ажилбарын орон дээр бүү хэвтээрэй.