Эмэгтэй хүний мөн чанарыг түүний эд зүйлсээр нь тодорхойлох бүрэн боломжтой. Та хэн бэ: халамжит эх, энгийн бүсгүй, зүрх сэтгэл булаагч, үнэнч хань? Энэ бүгдийг жирийн нэг сам тодорхойлж хэлнэ.
Ганцхан минут зарцуулах сэтгэл зүйн сонирхолтой тестийг сорьж өөрийнхөө тухай мэдэж аваарай. Зураг дээрээс өөрийнхөө хэрэглэдэг самыг л сонго, бид таны зан аашийг хэлж өгье.
Эмэгтэй хүний зан чанар
1. Лусын охин
Уян зөөлөн, эмэгтэйлэг төрхийг агуулсан. Эрчүүдийн хувьд та сэтгэлийн тайтгарал бэлэглэгч. Зөөлөн инээмсэглэл, ичимхий байдал, зөөлөн аядуу дуу хоолой зэргээрээ та эргэн тойрныхныгоо чимдэг. Та бусдын хэрэгт хошуу нэмэрлэхгүй, хэний ч яриан дундуур орж ирэхгүй, хэнтэй ч зөрөлдөхгүй.
Хувцас таны эмэгтэй төрхийг чимж өгнө. Таны хувцасны шүүгээнд ихэвчлэн хөнгөн даашинз, банзал, цэцгэн хээтэй цамц байх ажээ. Танд оффисын ажил зохихгүй учраас уран бүтээл, хүүхэдтэй ажиллах, сайн санааны үйлсэд хүчин зүтгэнэ.
2. Тэгш эрхийг дээдлэгч
Чанд хатуу, шулуун шударга хариулт өгөхөөс хэзээ ч буцахгүй. Өөрийнхөө зарчмыг чанга баримтална. Найз бүсгүйчүүд тань танд итгэж найдаж явдаг, яагаад гэвэл та тэдний итгэлийг хүлээж чадсан. Эрчүүдтэй яг л эрчүүд шиг харилцана, өөрийнхөө сул талыг харуулахыг хүсэхгүй. Та бол бие даасан өөртөө итгэлтэй бүсгүй.
Та бүх зүйлийг ая тухтай байлгахын хүсдэг. Таны гутлын шүүгээнд гоё биш ч гэлээ хөлөнд эвтэйхэн туфлиуд байдаг.
3. Гайхалтай энгийн
Бусдаас та сайхан сэтгэл, нээлттэй байдлаараа ялгардаг. Зарим нэг хүмүүс таныг хэт энгийн гэж буруутгана л биз, та өөрийнхөө сэтгэлийг ариун гэдгийг мэдэж байгаагаас хойш бусдын юу гэж бодох хамаагүй. Та хүнд гомдоод, элдэв сөрөг энерги хуримтлуулаад байдаггүй. Энэ нь таныг тайван, сэтгэл хангалуун амьдрахад тусалдаг.
Сайн гэрийн эзэгтэй, зочдыг нүүр дүүрэн инээдээр хүлээн авна. Эх болно гэдэг таны хувьд жаргалын дээд. Бусад төрлийн эмэгтэйчүүдээс та хамгийн ухаантай нь.
4. Минималист
Эмх цэгцийг дээдэлнэ. Бүх зүйл өөр өөрийн байрандаа байх ёстой, үзэл бодол ч мөн адил. Мөнгийг хий хоосон хийсгэхгүй, хэрэггүй эд зүйлс цуглуулахгүй. Санхүүгээ маш зөв боловсон барина. Аялал зугаалга, боловсрол, өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнд – өөрийнхөө хуримтлалыг ийм л зүйлд зарцуулна.
Таны эргэн тойронд санамсаргүй танил гэж байхгүй. Найз нөхөд, ханиа маш нухацтай сонгоно. Таны хувцасны шүүгээнд сайн чанарын гутал, хэрэглээ сайтай чанартай хувцас байдаг.
5. Авантюрист
Өсөж дээшлэх нь амархан, эрх чөлөөг эрхэмлэгч. Нөхцөл байдлаа өөрчилнө, гадна төрхөө өөрчилж туршилт хийнэ, тавилгаа зөөнө, найз нөхдөө сольдог зэргээр тань таныг уйдамхай гэх нь бий. Ямар нэгэн зүйлд таны тогтсон бодол гэж байдаггүй, яагаад гэвэл байнга шинийг эрэлхийлж байдаг. Хүмүүс танд дасахад хэцүү учраас зөвхөн үнэнч найз нар л үлдэнэ.
Гэхдээ танд сайн тал их бий. Сайхныг гэрэлтүүлнэ, туслахад хэзээд бэлэн. Сонирхох зүйл ихтэй, ажлаа байнга сольж өөрийгөө салбар бүрт сорих хүсэлтэй.
6. Хуучинсаг үзэлтэн
Тэнцвэрт байдал таны хувьд чухал. Сонгосон замаараа итгэлтэй алхана, өөрийнхөө үзэл бодол, сонголтонд үнэнч. Шинэ өөрчлөлт зэрэг нь таныг сандралд оруулдаг. Таныг хуучинсаг үзэлтэн гэж найз нөхөд тань үздэг.
Таныг бага зэрэг уян хатан байхыг зөвлөж байна, амьдралдаа хааяа ч гэсэн шинэ зүйл оруулж бай. Загвар, ахуйн хэрэглээ, хайр дурлал, харилцаа энэ бүгдэд хамааралтай. Зарим нэг туршилт таны амьдралыг чимэх болно.
7. Бизнес эрхлэгч бүсгүй
Та бүгдийг хяналтандаа байлгаж сурсан, удирдлагын ажил хийж, гэр орондоо тэргүүлэх байр суурь эзэлнэ. Хүч, тулгуур энэ бол таны хөдөлмөрийн үндэс. Таньтай хүмүүс болгоомжтой харьцана. Үүнээс болж та цөөхөн найз нөхөдтэй, ихэнх нь таны зан чанартай ойролцоо.
Та шулуун, чанд загварын хувцас сонирхдог, үнэтэй материал, үнэт чулуугаар чимнэ. Та байнга чамин, загварлаг харагдахыг хичээдэг. Хувийн амьдралд тэр болгон цаг гаргаад байж чаддаггүй учраас ганцаар явах нь илүүтэй. Хань ижил сонгохдоо өндөр шаардлага тавьж явсаар оройтож гэр бүл зохионо.
Сэтгэл зүйн тест байдаг нь ямар сайшаалтай хэрэг вэ? Бид өөрсдийгөө шинээр нээхэд минь тусалж байна. Та найз нөхөдтэйгөө энэхүү мэдээллийг хуваалцаарай.