Арьсан дээрх хар толбо юунаас ч болж үүсэж болно, жирэмслэлт, нарны хэт нөлөөлөл, хөгшрөлт, удамшил. Цагийн эрхэнд улам харлаж, томрох нь бий.
Энэ бодис хормын дотор хар толбыг арилгаж байгааг саяхан олж нээсэн юм. Цэвэр байгалийн гаралтай орцоор хийх тул ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Орц:
- 1 х.х цэвэр зөгийн бал
- 2 х.х овьёос
Заавар:
Орцуудыг хольж нэг зуурмаг болгоно. Маск тавихаасаа өмнө арьсаа сайтар цэвэрлээрэй. Маскаа тавиад хагас цаг орчим байлгана. Дараа нь бүлээн усаар угаана. Илүү үр дүнд хүрэхийн тулд шөнө маскийг тавиарай.
Овьёосонд агуулагдах крахмал нь цайруулах үйлчилгээ үзүүлж хар толбыг арилгах юм.
Арьсанд хар толбо үүсэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Нарны туяаны нөлөөнд аль болох автахгүй байхыг хичээх хэрэгтэй. Нарны малгай өмсөж, нарны шил зүүнэ. Гэрээсээ гарахаас өмнө нарны тос заавал түрхэж байгаарай, ялангуяа зуны нартай өдрүүдэд. Жимс, ногоо, загас түлхүү хэрэглэнэ.
Өдөрт боломжоороо их ус ууна, 6-8 аягаас бага байж болохгүй.