in ,

Хэрэв та дaрс уух дуртай бол эдгээр 14 лайфхакыг заавал мэддэг байх хэрэгтэй!

Өдрийн ачааллын дараа оройн хоолоо идээд хундага дaрс шимж суух сайхан. Энэ сайхан мөчийг хугарсан дaрс онгойлгогч, хөрч амжаагүй дaрс, хайртай цамцан дээр дуссан дaрсны толбо эвдэх учиргүй. Бидний танилцуулж буй лайфхак таны сайхан мөчийг эвдэхгүй байхын тулд зориулагдсан юм. Дээрээс нь та өөрөө ямар лайфхак ашигладаг болохоо бидэнтэй хуваалцсан ч болно шүү.

Онгойлгогчгүйгээр дaрсыг хэрхэн онгойлгох вэ?

Туузны ачаар

  1. Урт, хугарахааргүй зүйлээр бөглөөг нь цааш чихнэ, жишээ нь бүдүүн харандаагаар.
  2. Туузаа адил хэмжээтэй нугалаад дaрсны шилэндээ хийгээрэй.
  3. Нэг гараараа дaрсаа, нөгөө гараараа туузаа барина.
  4. Бөглөөг гаргаж иртэл туузнаасаа чанга татна.

 

Гуталны тусламжтайгаар

  1. Гутландаа дaрсаа хийгээд сайтар барина.
  2. Нэг гараараа дaрсны шилний хоолойгоос нөгөө гараараа гутлын хоншоороос барина.
  3. Гутлын өсгийг хананд эсвэл шаланд цохино. Бөглөө хоолойноос бага зэрэг гараад ирэхэд татаад аваарай.

 

Дaрс хөргөх

Нойтон цаасан алчуур

Нойтон цаасанд ороогоод хөлдөөгчинд 10 минут хийнэ.

 

Мөс, давс


Дaрсыг хурдан хөргөхийн тулд мөс, давстай саванд хийнэ. Давс нь хайлсан усны хэмийг бага байхад нөлөөлнө өөрөөр хэлбэл мөс хайлсан ч ус хүйтэн хэвээрээ байна.

 

Хөлдөөсөн усан үзэм


Хэд хэдэн усан үзэм хөлдөөж мөсний оронд ашиглаарай. Дaрс тань хүйтэн болох хэдий ч амт, чанар нь өөрчлөгдөхгүй.

 

Задалсан дaрс хадгалах

Зөв хэм

Улаан дaрсыг 20-иос дээшгүй хэмд хадгална. Шууд нарны тусгал, хүйтэн салхитай газар хадгалахгүй. Мөн хэвтээгээр нь хадгалахгүй.

 

Бөглөөрэй


Дaрсаа хундагалах тоолондоо буцааж таглана. Таглаатай улаан дaрсыг хөргөгчинд 3-5 хоног хадгалж болно.

 

Дaрсан мөс


Үлдэгдэл дaрсаа мөсний хэвэнд хийж хөлдөөгөөрэй. Төрөл бүрийн хоолонд хөлдөөсөн дaрсаа ашиглаж болно.

 

Дaрс захиалах, худалдан авах

Дaрс үйлдвэрлэгчийн гар дээрээс шууд авах


Бага оврын дaрс үйлдвэрлэгчдийн дaрсны чанар алдартай брэндийн дaрснаас дутахааргүй байдаг бөгөөд илүү хямд байна. Дэлгүүрээс худалдан авах тохиолдолд нийлүүлэгчээр дамжихаас өөр аргагүй болно.

 

Бүтэн шилээр нь захиална


Ресторанд хундага дaрс захиалж уухад бараг шил дaрсны үнээр ууна. Хундагаар санал болгож байгаа дaрс нь онгойлгоод удсан байх магадлалтай тул та амьгүй дaрс ууж байна гэсэн үг.

 

Улаан дaрсны толбыг хэрхэн арилгах вэ?

Сүү

Дaрсны толбо хатаагүй байхад дээрээс нь бага зэргийн сүү асгана. Цагийн дараа хувцсаа угаана.

 

Давс


Дaрс дусангуут нь давс цацаарай. Давсанд улаан дaрс шингээд дууссаны дараа сойзоор цэвэрлэнэ.

 

Сахлын крем


Хэрвээ дaрсны толбо хатсан бол бага зэргийн сахлын крем шүршинэ. Хэсэг хугацааны дараа халуун усанд угаагаарай.

 

Муурны элс


Толбон дээрээ муурны элс 1 см зузаан байхаар цацаад чанга дарна. Дараа нь тоос сорогчоор соруулж авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *