in ,

Бид өндгийг олон төрлийн хүнстэй хольж иддэг боловч тэр бүгд хүний биед сайн байдаггүй. Тиймээс өндгийг юутай хольж идсэний хэрэггүй вэ?

Бид өдөр бүр ходоодоо хортой хүнснээс гадна аюулгүй хүнсний бүтээгдэхүүнүүдээр бөмбөгддөг. Эрүүл натурал бүтээгдэхүүнүүд хоол боловсруулалт болон гуалиг биеийн дайсан болон хувирдаг. Шалтгаан нь бүх хүнсний бүтээгдэхүүнүүд хоорондоо зохицдоггүйд оршино.

Зөв, тэнцвэртэй хооллохын тулд юуг юутай хамт идэж болохгүйг мэддэг байх нь чухал. Ялангуяа үүнд биед удаан шингэдэг өндөг хамааралтай. Бидний бэлтгэсэн дараах мэдээлэл өндгийг бусад хүнстэй хэрхэн зохицуулан идэх талаар өгүүлэх болно.

Өндөгтэй зохицдоггүй хүнсний бүтээгдэхүүнүүд

Загас

Хоолондоо өндөг, загас хоёрыг хамт хэрэглэх хэрэггүй. Тахианы өндгөнд агуулагдах овидин нь загасанд агуулагдах В6 амин дэмийг саармагжуулдаг. Тослог ихтэй загаснууд В6 амин дэмээр баялаг ажээ.

Цагаан будаа

Энд загастай адил хууль үйлчилнэ. Цагаан будааны ашиг шимийг бүрэн хүртэхийг хүсвэл будаагаа өндөгтэй хольж идэж болохгүй.

 

Төмс

Бидний идэх дуртай нийслэл салатанд болон бусад олон төрлийн салатанд өндөг, төмс 2 хамт ордог боловч үнэндээ энэ бол маш муу хослол ажээ. Төмс нь өндөгний төмөр, кальцийг шингээлтэнд саад учруулдаг эрдэс бодисууд агуулдаг. Тиймээс төмс, өндөг хоёрыг ашиглан хоол хийх нь маш буруу юм. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь хамтдаа хүний биед орохоороо муу шингэж, хоол боловсруулалтыг хямраадаг.

Сүү

Зарим уураглаг хүнснүүд хоорондоо үл зохицдог. Энэ нь юун түрүүнд сүү, өндөг хоёрт хамааралтай. Сүүг бусад бүтээгдэхүүнүүдтэй хамт бус тусад нь хэрэглэх нь илүү дээр. Ингэснээр сүүнд агуулагдах үнэт бодисууд бие организмд бүрэн шингэдэг.

Бяслаг

Нэг удаад нэг л амьтны гаралтай уураг хэрэглэх нь бие организмд дарамт учруулахгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өндгийг гахайн утсан мах, мах, бяслагтай холих нь тохиромжгүй гэсэн үг.

 

Зарим жимснүүд

Алим, лийр, усан үзэм, чавга, чангаанз, тарвас гэх мэт жимснүүдийг уураглаг хүсний бүтээгдэхүүнүүдийн араас, тэр дундаа өндөгний араас идэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Үүнийг тэдгээрийн шингэх хугацааны ялгаагаар тайлбарлаж болно. Жимснүүд идсэнээс хойш 15 минутын дараа гэхэд л шингэдэг бол өндөг илүү удаан шингэдэг. Улмаар таны ходоодон дотор юу болохыг төсөөлөөд нэг үз дээ!

Тос, майонез

Тос, өндөг хоёр бол байж болох хослол, ялангуяа тос нь амьтны гаралтай тос бол… Гэхдээ тос нь хоол боловсруулалтыг удаашруулах шинж чанартай гэдгийг тооцоолох хэрэгтэй. Цөцгийн тос, whipping cream, майонез зэргийг өндөгтэй хамт аль болох бага хэрэглэж байх нь илүү дээр. Хэрвээ хамт хэрэглэх шаардлага гарлаа гэхэд тосны үйлдлийг саармагжуулахын тулд дээр нь ногоон ногоо (сонгино, яншуй, укроп гэх мэт) болон хүнсний ногоонууд нэмж байх хэрэгтэй.

Амт эсвэл ашиг тус гэсэн сонголтуудын хооронд төөрөлдөхгүйн тулд өндгийг брокколи, крахмал агуулаагүй хүнсний ногоонууд, ногоон ногоонуудтай хамт хэрэглээрэй!

Дуртай хоол тань биед тань илүүдэл жин, ходоодонд тань таагүй байдал зэргийг авчрахын оронд танд ашиг тусаа өгч байх болтугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *