in ,

Гутал холгосноос үүдэлтэй хөлийн цэврүүг 1-2 хоногийн дотор ул мөргүй арилгах 11 арга

Ганган шинэ гутал өмссөн хүмүүс хоёр тохиолдолтой учирна. Хуурай – хатуу, чанга цэврүү. Нойтон – устай, хэзээ ч хагарахад бэлэн цэврүү. Сайхан мэдээ байна: аль аль нь амархан эдгэнэ.

 

Нойтон цэврүүг хэрхэн эмчлэх вэ?

Хэрвээ цэврүү жижигхэн бол амархан эдгээж болно – оролдохгүй, хагалахгүй байх хэрэгтэй. Гутлаа тур зуур солиод цэврүү үүссэн газрын эргэн тойронд спирт эсвэл устөрөгчийн хэт исэл түрхээд шархны лент наана. 1-2 өдрийн дараа өөрөө шимэгдэж арилна.

Хэрвээ том хэмжээтэй цэврүү бол хагалж шингэнийг шахна. Ямар ч нөхцөлд арьсыг нь зүсэж болохгүй. Дараа нь ариутгах бодис түрхэж агаар солилцоотой шархны лент наана.

Нойтон цэврүүг хурдан эмчлэхийг хүсэж байгаа хүмүүст дараах аргыг санал болгож байна:

  • Марганц. Багахан марганц дусаасан усанд хөлөө дүрнэ. Нойтон цэврүү хатах ёстой. Шаардлагатай бол давтана.
  • Давс. Хоолны, далайн давс аль нь ч болно. 1 ц.х давсыг 1 л усанд хийнэ. Давстай усаар угаах эсвэл хөлөө дүрнэ.
  • Балжингарав эсвэл календула. Нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Эдгээр цэцэгтэй усанд хөлөө дүрэхэд нойтон цэврүү хатна.

  • Өндөг шархалсан арьсыг анагаах чадалтайг эрдэмтэд баталсан. Тахианы түүхий өндөгний хальсыг авч шархан дээрээ наана. Хальсыг шархны лентээр тогтооно.

 

Хуурай цэврүүг эмчлэх

Цэврүү эмчлэх олон арван ардын уламжлалт эмчилгээ бий. Юуны түрүүнд цэврүүг зөөлрүүлж дараа нь хумс үрэгч зэргээр үрж арилгана. Энэ аргын дараа хөлийн уландаа чийгшүүлэгч тос түрхэхээ мартаж болохгүй.

  • Хүнсний уксусыг устай 1:3 харьцаагаар холино. Унтахаасаа өмнө цэврүүн дээрээ тавьж бооно. Өглөө нь хумсны үрүүлээр амархан авч болно.
  • Нимбэг. Хамгийн үр дүнтэй арга – нимбэгийн зөөлөн эдтэй хальсыг тавина. Шөнөдөө хонуулах бөгөөд 3-4 өдөр тус тус шинэчлэн тавина. Ингээд давстай усанд хөлөө дүрээд үрэхэд амархан арилна.
  • Зуун наст. Дундуур нь зүсэж зөөлөн эдийг цэврүүн дээрээ тавьж шархны лентээр агаар орохооргүй орооно. 12-24 цагийн дараа гэхэд цэврүү зөөлөрч амархан авагдана.

  • Ургамлын тосоор унтахаасаа өмнө цэвэрхэн хөлөндөө иллэг хийнэ. Цэврүү зөөлөрч өөрөө унатал нь түрхсээр байна. Үр дүнгээ хурдан өгөхгүй ч хамгийн аюулгүй арга.

  • Сод арьсны үхэжсэн эсийг арилгах, шарх аних явцыг түргэсгэдэг. 2 х.х содыг бүлээн устай хольж хөлөө 15 минут дүрнэ. Жижиг хэмжээтэй цэврүүг үрэгчээр үрэхэд амархан арилна.

Дээрх аргаар та цэврүүгээ эмчилж чадаагүй бол мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *