Тусгай мэдлэггүйгээр роутер сонгоно гэдэг хэцүүхэн л ажил. Бид та бүхэндээ хэрэгтэй загвараа хэрхэн сонгох болон илүү мөнгө төлөхгүй байх талаар бяцхан зөвлөгөө хүргэхээр бэлдлээ.
Роутер бол олон тооны техник үзүүлэлт бүхий төхөөрөмж. Худалдан авагчдын хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг дараах хэдэн төрлүүдийн талаар бяцхан мэдээлэл хүргэе!
WAN оролтны төрөл холболтын протокол
WAN холболт (эсвэл Internet) роутерт интернет холбогдох нөхцлийг бүрдүүлдэг. Энэ бол төхөөрөмж худалдан авахдаа анхаарлаа хандуулах ёстой эхний деталь. Чухам үүнээс л тухайн загвар провайдертай тохирох (нийцтэй байх) үгүй нь хамаарна.
Ердийн роутер дараах 2 төрлийн WAN оролтны аль нэгийг нь агуулдаг.
- DSL (ADSL, VDSL болон бусад төрлүүд) — утасны шугамаар интернетэд холбогдохын тулд ашиглагдана.
- Ethernet— провайдерийн тусгай сувгаар холбогдоход.
Роутер TP-Link TD-8816
Хэд хэдэн өрлийн формат (DSL болон Ethernet) дэмждэг универсал роутерууд ч бас бий. Гэхдээ ийм төрлийн роутерууд ховор.
Юун түрүүнд интернет үйлчилгээ үзүүлж байгаа компани роутерт ямар техникийн шаардлагууд тавьж байгааг мэдэх хэрэгтэй. Интернет тавих үйлчилгээ үзүүлж байгаа компанийн албан ёсны цахим хуудас руу орох эсвэл тусламж үйлчилгээний алба руу нь утасдаж асуугаарай.
Техникийн шаардлагуудад WAN оролтноос гадна холболтын протокол багтаж бас болно. Роутер нь холболтын протоколтой нийцэж байх ёстой.
DSL болон Ethernet-ийн оронд үйлчилгээ үзүүлж буй компани холболтын тусгай технологи ашиглах нь ч бий. Энэ тохиолдолд төхөөрөмжийн сонголт болон тохиргооны асуудлыг мэргэжилтэнд нь даатгах нь зүйтэй.
LAN оролтны төрөл болон тоо хэмжээ
Роутерийн LAN оролтонд компьютер, тоглоомны төхөөрөмжнүүд, зурагт болон сүлжээнд тогтвортой хандах шаардлагатай бусад зайн төхөөрөмжүүдйиг холбодог. Ийм холболт нь зай болон хөндлөнгийн нөлөөнөөс үл хамаарах өндөр хурдыг хангадгаараа онцлог.
Роутерт ийм холболт хэдий чинээ олон байна төдий чинээ олон төхөөрөмж утсаар холбож болно гэсэн үг. Ихэвчлэн роутерууд 4 ширхэг LAN оролттой байдаг. Гэхдээ хэрвээ танд энэ нь бага санагдаж байвал нэмэлт холболтууд бүхий загвар сонгоорой.
Роутер болон роутерт утсаар холбогдсон бусад төхөөрөмжүүд хоорондын мэдээлэл солилцох хурдны хязгаар LAN оролтны төрлөөс шууд хамаарна.
LAN оролтны 2 төрөл бий:
- Fast Ethernet – 100 Мбит/с хүртэл хурдыг хангана.
- Gigabit Ethernet – 1 Гбит/с хүртэл.
Роутер Zyxel Keenetic Viva
Хэрвээ интернетийн үйлчилгээ үзүүлж буй компанийн тань интернетийн хурд 100 Мбит/с-аас их бол Gigabit Ethernet төрлийн оролттой роутер сонгоорой. Ингэснээр та өөрийн сувгаа бүрэн хэмжээгээр ашиглаж чадах юм.
Wi-Fi стандартууд
Чухам Wi-Fi-ийн стандартаас л роутер болон роутерт утасгүй сүлжээгээр холбогдсон төхөөрөмжүүд хоорондын мэдээлэл солилцох боломжит хамгийн их хурд хамаарна. 2 төрлийн стандарт түгээмэл байдаг:
- 802.11n – энэ бол маш их түгээмэл тархсан хувилбар бөгөөд ихэнх төрлийн гажетууд энэ стандартыг дэмждэг. Боломжит хурд нь 600 Мбит/с хүртэл.
- 802.11ас – сүүлийн үед маш их дэлгэрч байгаа стандарт ба 6,77 Гбит/с хүртэл хурдтай.
Гэхдээ дээрх үзүүлэлтүүдэд хэт их ач холбогдол өгөх хэрэггүй. Дээр дурьдсан тоонууд онолын хуьд байж болох тоонууд практик дээрх бодит үзүүлэлтүүд нь хамаагүй бага байдаг.
Роутер үйлдвэрлэгч компанийн заасан хурд нь практик дээр яг заасан хэмжээндээ хүрдэггүй. Энэ нь зай болон гадны нөлөөгүйгээр байж болох тоо хэмжээ төдий.
Харилцан нийцэмжтэй байдлын ачаар 802.11ac стандарттай роутерт WI-Fi-аар дурын гажетийг (утас, таблет гэх мэт) холбож болно. Бүр тэдгээр нь 802.11n стандарт болон хуучин хувилбаруудыг нь дэмждэг байлаа ч гэсэн холбож болно. Гэхдээ 802.11ac стандартын чадамжийг бүрэн нээхийн тулд роутер болон бусад утасгүй холболтын төхөөрөмжүүд тань энэ стандартыг дэмждэг байх хэрэгтэй.
Заавал шинэ юмны араас хөөцөлдөж, 802.11ac стандарт бүхий роутер худалдаж авах шаардлагагүй. Хэрвээ таны интернетийн хэрэглээ веб сайт ашиглах болон энгийн үйлдлүүд хийх зэргээр л хязгаарлагддаг бол мөнгөө хэмнээд 802.11n стандарттай роутер ашиглаж болно.
Wi-Fi-ийн диапазоны тоо
Зарим роутерууд янз бүрийн давтамжтай диапазонд нэг зэрэг ажиллаж чаддаг. Ийм тохиргоонд роутер нэг бус нилээн хэдэн Wi-Fi сүлжээ дэмжих чадвартай
Asus DSL-AC87VG
Ихэнх түгээмэл загварууд мэдээлэл дамжуулалтыг 2 диапазоны дунд хуваарилж чаддаг. Иймэрхүү байдлаар 2,4 ГГц болон 5 ГГц-ийн давтамжинд 2 сүлжээ үүсгэдэг.
- 2,4 ГГц-ийн давтамж нь ухаалаг утас болон оффис төхөөрөмжүүд холбоход тохиромжтой.
- 5 ГГц-ийн давтамж нь илүү тогтвортой, хурдан холболтыг хангадаг болохоор видео бичлэг болон бусад хүнд контентуудтай ажилладаг мультимедиа төхөөрөмжүүдэд илүү тохирдог. Хэрвээ зурагт эсвэл видео тоглуулагчийг утсаар холбохыг хүсэхгүй байгаа бол 5 ГГц-ийн давтамжтай Wi-Fi ашиглаж болно.
Эдгээр сүлжээнүүд бие биенээ хязгаарлахгүйгээр зэрэг ажиллаж болдог. Гэхдээ нийт хурд нь интернет дамжуулж байгаа компанийн өгсөн лимитээс давахгүй.
Түүнээс гадна гажет бүр 5 ГГц давтамжтай сүлжээг дэмждэггүй.
Антенний төрөл болон тоо хэмжээ
Утасгүй сүлжээний хурд нь Wifi-ийн стандарт болон ажиллах давтамжаас гадна роутерийн антенний тооноос хамаарна. Тэдгээр нь хэдий чинээ олон байна роутер болон роутерт холбогдсон төхөөрөмжүүдийн хоорондын мэдээлэл солилцоо төдий чинээ хурдан байна.
1 антеннтай роутерийн хуьд 802.11n стандартад Wi-Fi-ийн боломжит хурд нь 150 Мбит/с байна. 2 антеннтай бол — 300 Мбит/с, 3 антеннтай бол — 450 Мбит/с. Антенн нэмэгдэх бүрт байж болох боломжит хамгийн дээд хурд 150 Мбит/с-ээр нэмэгдэнэ гэсэн үг. Харин 802.11ac стандартад 433 Мбит/с-ээр нэмэгдэнэ.
Ямар ч гадны саад, нөлөөгүй тохиолдолд онолын хувьд байж болох хурдны талаар яригдаж байгаа гэдгийг мартаж болохгүй. Амьдрал дээр эдгээр үзүүлэлтүүд хамаагүй бага байдаг. Түүнээс гадна Wi-Fi-аар дамжин интернетэд орох нийт хурд тухайн интернетийн компанийн хязгаарласан тоон үзүүлэлтээс давахгүй гэдгийг санах хэрэгтэй.
Антенн нь гадна ба дотор (суулгасан) гэсэн 2 төрөл байж болно. Практик дээрээс дүгнэхэд ердийн хотын орон сууцны нөхцөлд антенний төрөл тийм ч чухал биш ажээ. Бага зэргийн л ялгаа гарна.
Том хэмжээтэй өрөө талбайн хувьд гадаад антеннтай роутер сонгох нь илүү дээр. Түүнчлэн хэрвээ антеннийг нь авч болдог бол шаардлага гарвал илүү хүчин чадал сайтай антеннаар солих боломж бүрдэнэ.
Роутер D-Link AC1200
USB оролт байгаа эсэх
Нэг эсвэл хэд хэдэн USB холболт бүхий роутер сонгосноор та роутертээ нэмэлт төхөөрөмжүүд холбох боломжтой болно. Жишээ нь, USB-flash нь Wi-Fi сүлжээнд дурын төхөөрөмжийн тусламжтайгаар файлуудад зайнаас нэвтэрч болох боломжийг бүрдүүлж өгнө. Хэрвээ кабелиар залгасан интернет ажиллахаа больвол утасгүй USB модем нь таны сүлжээнд нэвтрэх нөөц арга болох юм.
Роутер сонгох товч заавар
Нийтлэлийн гол гол зүйлүүдийг дахин нэг удаа сануулъя. Дараах зааврууд сайн роутер сонгоход тань туслах болно.
- Интернет түгээгч компаниас роутерт тавьж байгаа шаардлагуудыг мэдэж ав. WAN холболтын төрөл болон холболтын протоколыг мэдэж авсны дараа роутерээ сонгоорой.
- 100 Мбит/с-ээс дээш хурдтай интернеттэй бол LAN оролттой, Gigabit Ethernet форматтай (1 Гбит/с) төхөөрөмж худалдаж ав. Хэрвээ хурд нь бага бол Fast Ethernet (100 Мбит/с) холболттой роутер хангалттай.
- Хэрвээ та сүлжээнд веб сайт үзэх болон бичиг баримттай ажиллах зорилгоор ордог бол 1 антеннтай 811n стандарт дэмждэг роутер сонгож болно.
- Хэрвээ та видео бичлэг үзэж, онлайн тоглоом тоглож, олон утасгүй төхөөрөмж ашиглаж, том хэмжээтэй файлууд байнга ачаалдаг бол 2 диапазонтай, хэд хэдэн антеннтай, 811ac стандарт дэмждэг роутер сонгоорой.
- Хүсвэл та илүү их боломжтой роутер сонирхож байгаа бол USB-оролттой загвар сонгож болох ба энэ нь роутертээ USB-flash болон утасгүй модем холбох боломжийг бүрдүүлж өгнө.