Хэрэв та гэрээ цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгахыг хүсдэг бол ширээн дээрээ ердөө ганц ялаа байхыг харвал бүх юмаа дахин цэвэрлэхийг хүсдэг тийм үү?
Ялаа, жоом нь бидний гэртээ хэзээ ч харахыг хүсдэггүй шавьжнуудад хамаардаг билээ. Тэд бохир учир суулгалт гэх мэт өвчнүүдийг үүсгэнэ. Тэд таны хоол унд эсвэл ямар нэг эд зүйлс дээр суухыг та хүсэхгүй байгаа биз дээ?
Шумуулууд ч бас том асуудал. Шумуулны ганц хазалтаас болж халуурч эсвэл хумхаа өвчин ч тусч болно гэдгийг бид бүгд мэднэ.
Энэ асуудалтай тэмцэх энгийн арга бий. Эдгээр шавьжнуудыг хөөсөн ч хэсэг хугацааны дараа ирсээр байдаг нь бидэнд тулгардаг гол асуудал юм. Тэднээс үүрд салгах энгийн, байгалийн арга байдаг бөгөөд та үүнийг заавал туршиж үзэх хэрэгтэй. Юу хийх хэрэгтэй вэ:
Орц:
- ½ аяга уксус
- ½ аяга шампунь
- ½ аяга оливийн тос (өөр ургамлын тос байж болно)
Бэлтгэх арга:
Бүх орцоо шүршигч саванд хийгээд, сайтар сэгсрээд, дараа нь ихэвчлэн шавьж байдаг газрууддаа цацаарай. Энэ уусмал нь хүүхэд болон тэжээвэр амьтанд ямар ч хоргүй учир эрүүл мэндийн тал дээр санаа зовох зүйлгүй. Энэ уусмалыг өнөөдрөөс эхэлж хэрэглээд үзээрэй!