Үснийхээ эрүүл мэндэд анхаарал тавьдаггүй бүсгүй хүн гэж байдаггүй байх. Энэ удаад танд үснийхээ эрүүл эсэхийг шалгах аргыг танилцуулах гэж байна.
- Тасалгааны хэмтэй стакан ус бэлдээд 1-2 см орчим болох багц үс бэлдэнэ.
- Үс живэхгүй бол асуудал алга, харин живж байвал үсэнд тань ямар нэгэн асуудал байгааг илтгэнэ.
- Хэт хуурай үс амархан цахилгаанждаг, орооход хэлбэр ордоггүй, угаасны дараа амархан өнгөө алдана, үзүүр нь салаалж хугарна.
- Тослог үсийг байнга угаах хэрэг гардаг. Угаасны орой эсвэл маргааш өглөө гэхэд л тослогтож заваарна, хэлбэрээ амархан алдана, ийм үс ороосон хэлбэрээ амархан алддаг.
- Үс маш эмзэг болж сулрах – ихээр унах, хагтах, өнгө алдах, үсний бүтэц алдагдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Үс сайхан бол зүс сайхан гэж ярьдаг тул та үсээ зөв арчилж сураарай.