in ,

Гарын доорх материалыг хэрэглэн зовхины үрчлээг ул мөргүй арилгах хялбар арга!

Нас ахихад бидний биед маш олон тааламжгүй өөрчлөлтүүд бий болдог. Насжилттай холбоотой хамгийн анхны өөрчлөлтүүд ихэвчлэн нүд орчмоор гардаг. Зовхины арьс нимгэн, зөөлөн байхаас гадна үргэлж гадаад хүчин зүйлсийн нөлөөн доор байдаг учир амархан үрчлээтдэг. Үүн дээр нэмээд стресс, амин дэмийн дутагдал, нойргүйдэл нөлөөлдөг аж.

Зовхины арьс арчилгааны маш олон гоо сайхны бүтээгдэхүүнүүд байдаг ч хамгийн үр дүнтэй нь байгалийн бүтээгдэхүүнүүд юм. Найрлагандаа өндөг орсон маскыг хэрэглэснээр нүдний эргэн тойрон дахь арьс цайрч, илүү уян хатан болж, жижиг үрчлээнүүд арилна.

 

Өндөгний цагаантай маск

  • Зовхины арьсанд хамгийн үр дүнтэй нөлөөлдөг энгийн арга бол – өндөгний цагааныг дангаар нь хэрэглэх юм! Танд ердөө 1 өндөгний цагаан, хөвөн л хэрэгтэй. Өндөгний цагаанаа нүдний эргэн тойрон дахь арьсан дээрээ түрх. Нүдээ аниад өндөгний цагаан бүрэн хаттал хүлээгээрэй. Дараа нь маскаа хүйтэн усаар угаагаад үр дүнг нь мэдрээрэй!
  • Дараах жор нүд тойрсон үрчлээний эсрэг тэмцэхэд туслах болно. Өндөгний цагаан, арвайн гурил, зөгийн балыг ижил хэмжээтэй аваад холино. Бэлэн болсон холимгоо нүднийхээ эргэн тойронд түрхээд 20 минутын дараа хүйтэн усаар угаагаарай.

Ийм маск үрчлээг арилгаж нүдний эргэн тойрны арьсыг сэргээх болно.

  • Дараагийн маск нь нүдний хаван болон нүдний доор үүссэн уутанцрыг хурдан арилгахад туслах болно. Мөн жижиг үрчлээнүүдийг ч арилгах шидтэй. Хэрэг болох зүйлс: 2 хатаасан буюу царцаасан өндөгний шар, 1 цайны халбага цэцгийн зөгийн бал, 1 цайны халбага оливийн эсвэл чангаанзны тос. Бүх орцоо миксерт хийж холиод нүдний эргэн тойрон дахь арьсан дээрээ түргэн түрхэнэ. Энэ эмчилгээ хагас цаг үргэлжлэх ч үр дүн нь таныг гайхшруулах болно!
  • Энэ үр дүнтэй арга хуурай, ядарсан зовхины арьсанд тэжээл өгөх болно.

1 өндөгний шар дээр цайны халбага оливийн тос, тал нимбэгний шүүс нэмж холино. Энэ маскийг түрхээд 20 минутын дараа хүйтэн сүү шингээсэн хөвөн дискээр арчиж угаагаарай. Үр дүнд нь – эрүүл, цэвэр арьс!

  • Өндөгний маскан дээр сүү нэмбэл маскны нөлөө хэд дахин ихэсдэг аж. Илүү тэжээллэг болгохыг хүсвэл хүүхдийн тэжээлээс бага зэрэг нэмж болно.

Ямар ч маскийг будаггүй цэвэр арьсан дээр хэрэглэх ёстой гэдгийг санаарай!

Эдгээр гэртээ хийж болох үр дүнтэй зовхины маскны жорыг эзэгтэй хүн бүр мэддэг байх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *