Нас нэмэгдэх тусам бид ухаан сууж амьдралын туршлага хуримтлуулдаг. Харин үрчлээ – цөөн хэдэн нууцыг мэдэж чадвал салж болох зүйлийн нэг юм.
Сүүлийн 10, 20 жил эсвэл 50 насандаа хөгшрөхийг хүсэхгүй байгаа бол дараах үрчлээтэй тэмцэх 7 зөвлөгөөг дагана уу. Үүнд үрчлээний эсрэг үнэтэй тос, арчилгааны тухайд дурдаагүй болно.
Унтахдаа гар дороо дэр эвээрэй
Цээж орчмоор үрчлээ үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Хэрвээ та доошоо харж унтаж сурсан бол энэ байрлалд унтаж сурах гэж нэг хэсэгтээ зовох биз. Гэхдээ хэдэн долоо хоногийн дараанаас зөвхөн арьсны өнгө төрх төдийгүй бие эрхтэн бүхэлдээ сайжирч байгааг мэдрэх болно.
Энэ байрлалд хүн хурдан унтдаг болохыг судалгаагаар тогтоосон юм. Мөн нурууны өвчнөөр шаналж байгаа хүмүүст орлуулшгүй эм болно.
Эргэн тойрон элдэв зүйл тавиарай
Энэ зөвлөгөө танд жоохон гажиг санагдаж магадгүй. Гэхдээ үнэхээр үр дүнтэй байх болно. Бид унтаж байхдаа байнга эргэж тойрч байдаг учраас амархан үрчлээ суудаг байна.
Эргэн тойрондоо элдэв зүйл тавь: цагаан хэрэгсэлтэй сагс, ном, ямартай ч өөрийгөө гэмтээхгүй зүйл байна.
Өвдөг доороо дэр тавиарай
Өвдөг доогуураа дэр эвж унтсанаар хөл болон их биеийн түвшинг тэнцвэржүүлж цусны эргэлтийг сайжруулахад нөлөөлнө.
Энэ байрлал хэд хэдэн газар үрчлээ үүсэхээс сэргийлэхээс гадна өвдөгний өвчин намдаахад нөлөөлнө.
Толгой доороо алчуур тавина
Унтаж байхад толгой ч гэсэн зөв байрлалд байх ёстой. Боломжтой бол ортопед дэрэн дээр эсвэл жирийн алчуурыг бөөрөнхийлж толгой дороо тавиарай.
Зөв гудас сонгоно
Зөөлөн гудас биед тухтай ч гэсэн эрүүл мэндэд хатуу гудас тохирно гэдгийг эрдэмтэд баталсан. Нурууны тэгш байдлыг хангаж цусны эргэлтэнд муугаар нөлөөлөхгүй. Мөн эрт үрчлээ гарахаас сэргийлдэг байна.
Зөв унтлагын хувцас
Энэ зөвлөгөө залуу насаа удаан хадгалахад тус болно. Өнөө үед дотуур хувцасны дэлгүүрээс “үрчлээний эсрэг хөхний даруулга”-ыг өөртөө тохируулан авах сонголттой болжээ. Бэлтгэл сургуулилт хийхэд өмсдөг хөхний даруулгатай төстэй боловч зөөлөн даавуун материалаар хийсэн байна.
Үүнээс гадна, ийм төрлийн хөхний даруулга нь дотроо тусгай оруулгатай учраас биед түрхсэн тосыг өөртөө шингээхгүй. Өдөр ч өмсөх боломжтой, шөнөдөө өмсөж унтвал бүр ч тустай.
Чийгшүүлэгч бас дахин чийгшүүлэгч
Бүх зүйл сайхан: өглөө сэрээд бас унтахаасаа өмнө арьсны асуудалтай хэсгээр заавал чийгшүүлэгч тос түрхэнэ. Наснаасаа эрт үрчлээ суух тохиолдлын 90% нь арьс хуурайшсанаас үүдэлтэй болохыг судалгаагаар баталжээ.