Хөвгүүдийг охидуудаас илүү чанга гараар хүмүүжүүлэх ёстой гэж үздэг. Харин саяхны нэгэн судалгаагаар эхний жилүүдэд хөвгүүдэд охидуудаас илүүтэй зөөлөн хандах ёстойг тогтоожээ.
Хөвгүүдийг хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ?
Мэдрэл судлаач, сэтгэл зүйч Аллан Шор өөрийн ажилтнуудын хийсэн судалгааг онцлон үзсэн байна. Судалгаанд: эрэгтэй хүүхдийн тархины баруун хэсэг охидуудынхаас удаан хөгждөг. Тийм учраас эрэгтэй хүүхэд эргэн тойрны дуу чимээ, хүмүүс зэрэгт эмзэг байдаг бөгөөд илүү их ааш гаргадаг байна. Хөвгүүд стресст тэсвэргүй хэдий ч бага насандаа илрэх мэдрэл-сэтгэл зүйн хямралыг давж гарах чадвар сайтай (жишээ нь, анхаарал хандуулах дутагдлын синдром, аутизм).
Ээжтэйгээ тэр болгон ойр байдаггүй эрэгтэй хүүхэд илүү тэсрэлттэй, хөдөлгөөнтэй бөгөөд энэ нь мэдрэлийн холбоост сөргөөр нөлөөлдөг байна.
Ээжийн халуун дотно харьцаа хөвгүүдэд маш чухал. Энэ нь эхний жилүүдэд тархины баруун хэсгийн хөгжилд сайнаар нөлөөлөх ажээ.
Эрэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө:
- Төрсний дараа эх, хүү хоёрыг салгаж болохгүй. Төрөнгүүт нь ээжээс салгахад – хүүхдэд стресс үүсгэнэ, ялангуяа хөвгүүдийн хувьд кортизол гормоны хэлбэлзэлд хүргэдэг байна. Хэрвээ кортизолын хэмжээ удаан хугацаагаар өндөр байвал хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлнө.
- Ажлаас тань олгодог цалинтай чөлөөг дуустал нь аваарай. Ямартай ч эхний жил. Энэ хугацаанд хүүхэд маш эмзэг байдаг.
- Эрэгтэй хүүхдийг ширүүн, чанга хүмүүжүүлж болохгүй, ялангуяа эхний жилүүдэд. Хүүхдээ стрессээс хамгаалж, муу сэтгэл санаа бий болгохоос урьдчилан сэргийлнэ. Уйлбал уйлж байг, бүү хорь. Хүүхдээ байнга тэвэрч, үнсэж байгаарай.
- Бага насны эрэгтэй хүүхдэд хорт бодис маш их сөргөөр нөлөөлдөг (жишээ нь, фенол). Хорт бодис нь тархины баруун хэсгийн хөгжлийг саармагжуулдаг ажээ. Иймд бяцхан хүүгийн эргэн тойрон хорт бодис агуулсан эд хогшил байгаа эсэхийг сайтар шалгана уу.