in

“Гэсгээсэн төмс” – энэ бол маш хялбар бөгөөд амттай, гэрийн эзэгтэй бүрийн мэдэх хэрэгтэй түргэн жор!

Урьдчилан хөлдөөж шарах шүүгээнд болгох шарсан төмсний жорыг мэддэг хүн цөөхөн дөө. Өнөөдөр бид та бүхэнд жорыг танилцуулах гэж байна.

Цааргалалгүй туршаад л үз. “Гэсгээсэн” төмс – өнгөлөг, аманд хайлсан, хөвсгөр, багахан түлэгдсэн шаргал өнгөтэй болно. Зузаан шарсан хальстай төмсний нухаш л гэсэн үг.

Нэг хийж үзээд л та өөрөөр төмс шарах хүсэлгүй болно. Энэ аргаар төмс шарж байгаа гэрийн эзэгтэй нар зүгээр шарах шүүгээнд шарсан төмс нь аргуун, хатуу төмс л болно гэж ам нэгтэйгээр дуугарч байна.

Амархан, энгийн, амттай, анхилуун үнэртэй – гайхалтай биш гэж үү? Даршилсан байцаатай “гэсгээсэн” төмс – нэгэн оройн хоолыг шийдэж өгнө.

 

Орц:

  • Төмс
  • Ургамлын тос
  • Давс
  • Амтлагчууд

 

“Гэсгээсэн” төмсийг хэрхэн хийх вэ?

  1. Дунд зэргийн хэмжээтэй төмсийг угааж цэвэрлээд давстай буцалж буй усанд хийж 5 минут зөөлөн чанана.
  2. Төмсөө уснаас авч хатаана. Чимэх бол төмсөө бага зэрэг хөндлөн гулд зүсээрэй. Төмсөө хөлдөөгчинд 1 цаг хийнэ.
  3. Цагийн дараа төмсөө гаргаж ирээд ургамлын тосоор тосолсон шарах шүүгээний хавтан дээр тавьж төмсөө бүх талаар нь тослоно.
  4. 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд хийж ойролцоогоор 40 минут шарна. Дундуур нь төмсөө эргүүлж болох бөгөөд аль болох жигд шарахыг хичээгээрэй.
  5. Болсон төмс дээрээ давс, хар эсвэл улаан перец цацаж амтална. Мөн сармис, шинэхэн яншуй, ногоон сонгиноор амталж болно.

Төмсөө хэтэрхий их амтлаг болно гэж бүү эмээгээрэй. Төмсөө бид урьд нь багахан чанаж болгосон байгаа тул крахмал нь хэт нялцайлгаж, амтлаг болгохгүй.

Тавтай зооглоорой!

Leave a Reply

Your email address will not be published.