in

Хүнсний дэлгүүр болон супермаркетаас худалдаж авах хэрэггүй 7 хүнсний бүтээгдэхүүн. Гоё харагдаж байгаа хэдий ч…

Гоё сав, баглаа боодол дотор юу ч хийж зарж болно. Гоё харагдаж байгаа хэдий ч эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хүнсийг бид санаж бодох зүйлгүй шууд л авдаг.

Барьж яваа сагсандаа хийх хэрэггүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг танд танилцуулж байна.

 

Савлагаатай ногоон салатны навч

Бактерлоги судлаач эрдэмтдийн баталж байгаагаар: дэлгүүрийн лангуун дээр байгаа хамгийн хортой хүнс – хэрчиж савласан салатны навч. Савлагаан дээр шууд хэрэглэх зориулалттай гэсэн ч ходоодны өвчлөл үүсгэх хортой нян байхгүй гэх баталгаагүй. Салатны навчин дээр нян ихээр агуулагддаг бөгөөд навчийг халуун хэмд боловсруулахгүй тул устах боломжгүй. Өөрийгөө эрүүл хүнсээр хооллохын тулд ганц л арга бий – сайтар угаах.

 

Хиам

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор ийн мэдэгджээ: хиам, бекон болон бусад боловсруулсан мах нь хавдар үүсгэдэг. Эдгээр маханд агуулагдах нитрит нь ходоодонд орж нитрозамин гэгч бодисыг үүсгэнэ – хүчтэй канцероген. Үүнээс гадна бензпирен гэх хүчтэй бодис үүсгэх ажээ. Түүхий үхрийн мах аваад өөрөө хүссэн амтлагчаараа амтлан болгож идэхийг зөвлөж байна.

 

Савлагаатай ногоон цай

Саяхны нэгэн судалгаагаар баталсан: савлагаатай ногоон цай гэж зарж байгаа ундаанд өчүүхэн ч ногоон цайны орц байхгүй. Аяга ногоон цай өөрийн антиоксидант чанараараа алдартай бол 20 савлагаатай ногоон цай гэгч нь 1 аяга цэвэр ногоон цайтай л дүйнэ. Савлагаатай ногоон цай нь ус, маш их хэмжээний сахарын агууламжтай. Гэртээ өөрөө ногоон цайгаа хийж уусан нь дээр дээ.

 

Жимсний орцтой хүнс

Жимсний шанзтай нарийн боов, талх, жимстэй тараг харахад маш амттай. Харин дотроо – жимсний орлуулагч. Үнэр оруулагч, өтгөрүүлэгчийнхээ ачаар талх, нарийн боовонд шанз нь шингэдэггүй. Үнэндээ жимсний орц маш бага. Ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид савлагаан дээрээ “жимсний орц 20-40%” гэж тавьж байгаа нь бас бахархууштай ч гэмээр. Тэгэхээр өглөө идэх гэж байгаа кашандаа хөлдөөсөн жимс хийгээд идсэн нь дээр болов уу.

 

Майонез

Майонез нь өндөг, уксус, ургамлын тос болон өөр бусад амт оруулагчаас бүрддэг. Харин худалдааны майонезод будаг, тэнцвэржүүлэгч, консервантууд ихээр агуулагддаг байна. “Хөнгөн” майонез нь тослог багатай (50%-ийн оронд 35%) хэдий ч өтгөрүүлэхийн тулд крахмал, сахар нэмдэг. Тэгэхээр калорийн хувьд нэг их багасаад байх зүйл алга. Уг соусыг шим тэжээлтэй гэж хэлэхгүй. Майонезод дуртай бол өөрөө гэртээ хийхийг зөвлөж байна.

 

Нунтаг амтлагч

Нунтаг амтлагчийг илүү хямдхан нэмэлт орцоор дүүргэсэн байдаг. Жишээ нь, нунтаг цинамоны оронд кассий, шафраны оронд сафлор орсон байна. Үрээрээ байгаа амтлагч авч өөрөө нунтаглаарай. Боломжтой бол глутамат натрийн (амт нэмэгч) орцгүйг авна. Уг бодист муу зүйл байхгүй ч гэсэн хүн хурц амтанд дасан зохицдог байна.

 

Талх

Супермаркетуудаар худалдаалдаг талхыг цагаан өнгөтэй болгож хадгалалт даадаг болгохын тулд химийн бодис ашигладаг (бензоилийн хэт исэл – киноны дэлбэрэлттэй хэсгийн зураг авалтанд ашигладаг бодис). Ийм химийн бодистой талх нь удаан хадгалагдаж, элдэв хортон шавьж үржихгүй. Талхны зуурмагт талх сайжруулагч (зуурмагийг биежүүлж, амтыг нэмдэг) хийдэг. Энэ мэт химийн бодис бидэнд хэрэгтэй гэж үү?

Талхаа жижиг талхны мухлагаас авч байхыг зөвлөж байна. Эсвэл гэртээ өөрөө талхаа бариад идсэн ч болно шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *