in ,

ГоёГоё ГунигтайГунигтай

Энэхүү нүүрний дасгалыг хийснээр таны царай төрх 15 насаар залуухан харагдах болно

Энэ дасгалууд нь гадаад даралтын тусламжтай тодорхой бүлэг булчингуудыг эсэргүүцэх зарчим дээр тулгуурласан юм. Та хурууны өндгөөрөө булчингаа доош татахад дээш чиглэлийн булчингийн хүчдэл бий болно. Ингэж таны булчин хоёр ачаалалтай ажиллах юм.

Нэг булчинд төвлөрсөн дасгал хийх үедээ бусад булчингуудаа суллах ёстой гэдгийг анхаараарай.

Дараах дасгалуудыг яаралгүй хийнэ: сайн үр дүнд хүрэхийн тулд булчингуудаа сайтар халаах хэрэгтэй.

 

БУЛЧИН ХАЛААХ ДАСГАЛААС ЭХЭЛЦГЭЭЕ

  • Босож зогсоод толгойгоо баруун тийш гилжийлгэж чихээ мөрөндөө хүргэх гэж оролд. Дараа нь зүүн тал руугаа.
  • Толгойгоо аажим баруун зүүн тийш эргүүлээд дараа нь цагийн зүүний дагуу болон цагийн зүүний эсрэг толгойгоороо тойрог зурна.

 

НҮДНИЙ ДАСГАЛ

Толгойгоо хөдөлгөлгүй дээш харна (хараагаа хэдэн секунд нэг цэг дээр тогтоогоорой), дараа нь доош, баруун, зүүн. Дараа нь нүдээ зүүн дээд цэгээс зүүн доод цэг рүү шугам татаж хараарай. Баруун талдаа мөн давтан хийнэ.

1. Нүдний дасгал (нүдний булангийн үрчлээ арилгах)

  • Дунд болон ядам хуруугаараа нүдний гадна буланг чихний чиглэлд татна. Нүдээ анина.
  • Арьсаа татаж булчингийн хүчдэлийг эсэргүүц.

2. Доод зовхины дасгал

Нүдэн доорх хаванг арилгана.

  • Долоовор, дунд, ядам хурууны өндгөөр нүдэн доорх арьсаа доош нь хүчтэй тат.
  • Нүдээ аних гэж оролдоод 6 хүртэл тоолоорой.

Үүний дараа үндсэн дасгал руугаа орж болно. Эдгээр дасгалыг толины өмнө гүйцэтгэх хэрэгтэй. Нүүрний булчингуудаа чангалах хэрэггүй. Дасгал хийх үед шүднүүд бага зэрэг шүргэлцэж байх ёстой. Амаа сулла.

 

ЭРҮҮНИЙ БУЛЧИН ЧАНГАЛАХ ДАСГАЛ

  • Дунд хурууны үзүүрийг уруулын буланд хүргэ. Таны хурууны эсэргүүцэл дасгалыг илүү үр дүнтэй болгох болно.
  • Дотроо 6 хүртэл тоолж уруулын буланг арагш татаж аажим “инээмсэглэ”. Доод уруул, эрүүнийхээ булчинг чангална. Яг л “и-и-и” болон “ы-ы-ы” үсгүүдийг хэлж байгаа мэт.
  • 6 секунд барина. Дараа нь 6 хүртэл тоолж анхны байрлалдаа орно.
  • Дасгалыг эхнээс нь давтан хийгээрэй. Дараа нь гүнзгий амьсгал авч гаргаад булчингуудаа суллаарай.

Долоовор, дунд, ядам хуруугаар эрүүгээ доош татна. Дараа нь доод уруулаа дээд шүүднүүд рүүгээ татаж чангална.

Эрүүн доорх булчингийн дасгал (давхар эрүүг арилгах)

  • Хоёр гарын хуруунуудаар эрүүгээ барьж доош татна.
  • Хэлээ тагнайдаа наана.
  • Энэ нь эрүүний булчинг хурууны даралтыг эсэргүүцэхэд тусалдаг.

 

ХАЦРЫН БУЛЧИНГ ЧАНГАЛАХ ДАСГАЛ

  • Дунд хурууны үзүүрээрээ уруулын буланд хүрнэ.
  • Уруулын булангаа дээш татаж инээмсэглэ (6 тоолно). Та хөдөлгөөн бүрт хэрхэн булчингаа өргөгдөж байгааг мэдэрч байх ёстой.
  • Энэ байрлалдаа 6 секунд болоод дараа нь аажим 6 хүртэл тоолоод эхний байрлалдаа очно.
  • Дасгалыг давтан хий.

Хацар татах

  • Долоовор, дунд, ядам хуруугаар хацраа доош татна.
  • Энэ үедээ хацрын булчингаа чангалж дээш өргөж чадахаараа эсэргүүцнэ. Яг л таны хацрын булчин инээмсэглэж байгаа мэт дээш өргөгдөх ёстой.
  • Толгойгоо бага зэрэг гэдийлгэж чигээрээ харна.

Хацрын доод булчинг татах

Завьжийг дээш өргөх дасгал юм.

  • Эрхий хуруугаа аман дотроо буйлны хажуугаар хийгээд хацар дотроосоо татна.
  • Булчингаа чангалж хацраа шүдэндээ хүргэ.
  • Дасгалыг баруун, зүүн талын хацар дээрээ давтан хийгээрэй.

 

ХАМАР УРУУЛЫН ҮРЧЛЭЭ АРИЛГАХ МӨН НҮҮРИЙГ ГАЛБИРЖУУЛАХ ДАСГАЛ

  • Долоовор хуруугаа хамар уруулын нугалаа дээр тавьж дарна.
  • 6 хүртэл тоолоод булчингаа дээш татна ингэхдээ арьсаа хуруугаараа татаж болохгүй.
  • 6 секунд болоод дараа нь эхний байрлалдаа очно.

Энэ дасгалыг архирч байгаа юм шиг дээд уруулаа хөдөлгөж хийвэл хийхэд илүү хялбар байх болно.

  • Дасгалыг давтан хийнэ.
  • Дараа нь нүүр, хүзүү, бүх биеийнхээ булчинг суллаарай.

Хүзүүний булчинг чангалах

Энэ булчинг томруулснаар булчин хүзүүг сунгаж галбиржуулах болно.

  • Буйдан эсвэл орон дээр дээш харж хэвтээд толгойгоо унжуулна.
  • Толгойгоо дээш доош хөдөлгөж хүзүүний булчингаа дасгалжуулна.
  • 3 удаагийн өргөлтөөр 5 давтаж хийж эхлээд дараа нь 6 удаагийн өргөлтөөр 10 давтаж хийдэг болохоор зорих хэрэгтэй.

 

ХӨМСӨГНИЙ ХООРОНДОХ ҮРЧЛЭЭГ ТЭНИЙЛГЭХ ДАСГАЛ

  • Нүдээ нээгээд аажим хөдөлгөөнөөр илүү том болгон нээнэ. Хөмсгөө өргөж болохгүй шүү.
  • 5 секунд барина. Хэрэв танд нүдээ анивчихгүй байх хэцүү байгаа бол духаа гараараа бариарай.
  • 3 удаа давтан хийнэ.

Хөмсөгний дасгал

Хөмсөгний дээд булчингууд ажиллана.

  • Дунд хуруунуудын өндгөө хөмсөг бүрийнхээ голд байрлуулна.
  • Хөмсгөө дээш татна. Ингэхдээ хөмсгөө зангидах ёстой.
  • 6 хүртэл тоолно.
  • Дасгалын хоёр дахь хэсэгт эсрэгээр нь хийнэ.
  • Хөмсгөө хуруугаараа доош татна. Харин хөмсгөө дээш өргөнө.

 

ДУХАН ДЭЭРХ ХӨНДЛӨН ҮРЧЛЭЭГ АРИЛГАХ

Дух болон дагзны булчинд нөлөөлнө.

  • Гараараа толгойгоо барина. Ингэхдээ эрхий хуруу дагзан дээр долоовор хуруу духан дээр байх ёстой.
  • Духны арьсаа төв рүүгээ татна.
  • Хөмсгөө өргөөд 6 хүртэл тоолно.

 

УРУУЛ БОЛОН УРУУЛ ТОЙРСОН БУЛЧИНГ ЧАНГАЛАХ ДАСГАЛ

 

  • Амаа суллаж бага зэрэг нээнэ. 8 хүртэл тоолоод эрүүгээ доош буулга.
  • Хуруунуудаа эрүүн дээрээ тавиад доош зөөлөн татна.
  • Дээд уруулаа татаж энэ байрлалдаа 5 секунд байна. Дасгалыг 3 удаа давтан хийгээрэй.

Уруулын булчинг татах

  • Доод уруулаа доош татаж доод эгнээ шүднүүдээ гаргана.
  • Ингэхдээ доод уруулын булчингаа татаж амаа хаах гэж оролд.

Дээд уруул дээрх үрчлээг арилгах дасгал

Хамрын булангаас уруулын булан хүртэлх зайн булчин ажиллана.

  • Эрхий хуруугаа дээд уруулын доогуур хийж байрлуулна. Бусад хуруугаа гадна талд нь байрлуулж доош татна.
  • Энэ үедээ инээмсэглэж булчингаа чангална.

Уруулын булан татах

  • Зүүн гарын эрхий хурууг аман дотроо оруулаад уруулын баруун булангийн дотор хэсэгт байрлуулна.
  • Гурван хуруугаараа уруулын буланг гаднаас нь барьж эрхий хуруугаа хацар луу түлхэнэ.
  • Хацраа нүүрний төв рүү татна. Харин хацрын булчингаа арагш, чих рүүгээ татаж чангална.
  • Уруулын зүүн буланд давтан хийнэ.

 

ХҮЗҮҮ БОЛОН НҮҮРНИЙ ЗУУВАНГ ГАЛБИРЖУУЛАХ ДАСГАЛ

  • Толгойгоо гэдийлгээд эрүүгээ урагшлуулаад уруулаа сорно.
  • Аажим инээмсэглэ.
  • Энэ байрлалд 5 секунд барь.
  • Анхны байрлалдаа аажим хөдөлгөөнөөр ороорой.
  • 3 удаа давтан хийнэ.

Өдөр бүр 10 минут эдгээр дасгалуудыг хийхэд л та сарын дараа залуужиж байгаагаа анзаарах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *