Бид хэзээ ч юм сурсан энгийн зүйлсээ үргэлж л хийдэг. Харин бид хийж буй зүйл дээрээ бага зэрэг уран төсөөлөл нэмэх юм бол илүү дээр байх болно гэдгийг төдийлөн мэддэггүй. Ямар ч зүйлийг өөр өнцгөөс харж, хэвийн байдлыг эвдэх хэрэгтэй.
Бид та бүхэндээ дараах 20 шилдэг зөвлөгөөг хүргэх гэж байна. Энэхүү зөвлөгөө нь таныг гал тогоондоо яг л усандаа байгаа загас шиг байхад тусална.
1. Давс ихтэй шөлийг хэрхэн аврах вэ?
Амуу тариа, овъёос зэргийг самбайнд хийж байгаад шөл рүүгээ хийнэ. Үр тариа нь давсыг өөртөө шингээдэг тул таны хоолны давс багасах болно. Мөн хоолныхоо халбага дээр сайжруулсан элсэн чихэр хийж шөлөнд нь барьж уусгах ба элсэн чихэр хайлах үед буцаж гаргаад ахин элсэн чихэр хийж хайлуулна.
2. Үхрийн махыг хэрхэн зөөлрүүлэх вэ?
Хэрвээ үхрийн махтай стейк хийх гэж байгаа бол гол нь мах зөөлхөн байх ёстой. Махыг зөөлхөн болгохын тулд хоол хийхийн өмнө майонез түрхээрэй.
3. Эрдэнэ шиш
Чанасан эрдэнэ шишийг салатанд ашигладаг. Эрдэнэ шишийг хурц хутгаар зүсээрэй.
4. Хоолны гайхалтай амтыг хадгалахын тулд
Халуун хоол өгөхийн өмнө тавгаа халаах, хүйтэн хоолыг бол тавгийг хөргөх хэрэгтэй. Энэхүү бяцхан арга нь хоолны өөрийн гайхалтай амт болон шинэлэг байдлыг хадгалахад тусалдаг.
5. Өндөгний шарыг хялбархан салгах
Өндөгний шарыг цагаанаас нь хялбархан салгахын тулд ердийн хуванцар сав ашиглаарай.
6. Сүү болон төмсний нухаш
Төмсний нухаш дээр хүйтэн сүү хийдэггүй. Учир нь хүйтэн сүү хийвэл төмсний өнгө саарал болдог. Төмсний нухашийг гоё болгохын тулд буцалсан юм уу халуун сүү хийдэг.
7. Амтлаг мөс
Хоолны амттай амтлагч хийхийн тулд оливын тос, навчит ургамлыг холиод мөс болгож хөлдөөж болно. Мөн ундаанд хийж уух зөгийн балтай, нибэгтэй, жүржтэй, гааны навчтай, жимстэй гэх мэтээр хийж хөлдөөж болно.
8. Хөлдөөсөн дарс
Дарсыг ингэж хөлдөөх нь юунд хэрэгтэй юм бол гэж бодож магадгүй. Хоол хийхдээ хөлдөөсөн дарсаа ашиглаарай.
9. Хэрвээ талх тань хуучирсан бол
Талхаар хоол хийх маш олон арга байдаг. Энгийн хачирхалтай талх ч хийдэг. Тэдний нэг нь бяслагтай талх бөгөөд маш хурдан бас бүх хүмүүст хүртээмжтэй.
10. Ногоог хэрхэн хадгалах вэ?
Зарим нэгэн хүнсний ногоог илүү удаан хадгалахын тулд тугалган цаасанд хийж хөлдөөдөг.
11. Хоолыг халаах
Хүйтэн пиццаг богино долгионы зууханд биш харин хайруулын таваг дээр халаавал амт нь сэргэж шинэхэн мэт болдог.
12. Авокадог харлахаас сэргийлэх
Тал авокадог харлуулж, муутгахгүйн тулд алимны цуу шүршиж, хэрчсэн сонгинотой хамт хадгалдаг.
13. Хутгыг гарт эвтэйхэн болгохын тулд
Хутгаар юм хийх үед хутга гарт эвтэйхэн байхаас гадна гулсах ёсгүй. Үүний тулд энгийн резинэн боолтоор бариулыг нь боогоорой.
14. Майонезыг орлуулах
Майонез гэнэт дуусчихсан, харин цөцгий гэрт тань байгаа бол үүн дээрээ чанасан өндөгний шар, халбага гич нэмээд хутгахад л болно.
15. Хэрчсэн сонгиныг хатаахгүйн тулд
Хэрчсэн сонгиныг шинэ хэвээр нь хадгалахын тулд давс цацдаг. Эсвэл хүнсний уутаар бүрэх, ургамлын тостой холиод саванд хийж болно.
16. Гурвалжин будааг амттай хийх нууц
Гурвалжин будаа маш хурдан болдог төдийгүй их сайхан амттай байдаг. Сайхан амттай болгохын тулд болгохын өмнө төмөр хайруулын таваг дээр хийж хэсэг шарах юм уу зууханд хэдэн минут шардаг.
17. Сав суулганы үнэрийг дарах
Хэрвээ сав суулга тань загас эсвэл сонгины үнэртэй болсон бол цуутай усаар зайлаарай.
18. Турк кофе
Турк кофе уухын тулд хүйтэн усанд нэг халбага кофе хийгээд хагас минут хүлээгээрэй. Үүний дараа кофегоо аягалж болно.
19. Талхыг шинээр нь хадгалахын тулд
Талхан дундаа хэрчим алим хийвэл талх шинээрээ байдаг.
20. Шажигнасан төмс
Шарсан төмсийг маш амттай бас шажигнасан болгохын тулд хуурай болтол нь арчих эсвэл богино долгионы зууханд хэсэг хугацаанд хийгээд дараа нь шараарай.