in ,

ГоёГоё Яг зөвЯг зөв Юу вэЮу вэ

Шүдний пааланг гэмтээлгүйгээр гэрийн нөхцөлд шүдээ хэрхэн цайруулах вэ?

Бүх хүмүүс эрүүл цагаан шүдтэй болохыг мөрөөддөг. Ингэхийн тулд химийн орцтой бүх зүйлсийг туршиж болохгүй.

Гэрийн нөхцөлд хэрхэн шүдээ цайруулах талаар хүргэе. Шүдний пааланг гэмтээдэггүй бөгөөд эрүүл ахуйд нөлөө үзүүлэхгүй арга юм. Мэдээж шүдний эмчид очих нь илүү дээр хэдий ч тогтмол хэрэглэснээр сайхан инээмсэглэж чаддаг болох болно.

 

Өөрийн гараар цайруулагч оо хийцгээе

1 цайны халбага нунтаг куркумаг ижил хэмжээтэй кокосын тос болон 2-3 дусал гааны тостой холино. Яг л ердийн шүдний оо шиг хэрэглэнэ. Шүдний пааланг хамгаалж, шүдийг цагааруулж, амны хөндийг эрүүлжүүлнэ.

 

Цайны модны тос

100% цайны модны тосноос 5 дуслыг авч тал аяга устай холин өдөр бүр шүдээ цэвэрлэсний дараа амаа зайлбал хэдхэн долоо хоногийн дараа үр дүн нь мэдэгдэх болно. Илүү сайн үр дүнд хүрье гэвэл 7 хоногт 1-2 удаа 1 дусал тосоор шүдээ угаах хэрэгтэй. Үүнийг байнга хэрэглэж болохгүйг анхаарна уу.

 

Гүзээлзгэний оо

Шинэхэн гүзээлзгэнийг халбагаар нухан, маш нарийн ширхэгтэй далайн давстай холиод сойзон дээрээ түрхээд хөнгөхөн хөдөлгөөнөөр хэдхэн минут угаана. Дараа нь амаа маш сайн зайлна. Паалангаа гэмтээхгүйн тулд 2 долоо хоногт 1 удаа хэрэглэнэ.

 

Кокосын тос

Шүдээ цэвэрлэхээс өмнө бага зэрэг тосыг шүдэндээ түрхэнэ. 15-20 минут болсны дараа шүдээ ердийнхөөрөө угаана. 7 хоногт 2-3 удаа хэрэглэж болно.

 

Идэвхижүүлсэн нүүрс

Нүүрсийг устай холин цөцгий шиг өтгөн болгоно. Шүдэндээ болгоомжтой түрхэх ба 2 минут байлгана. Дараа нь ердийнхөөрөө шүдээ угаана. 7 хоногт 1-2 удаа хэрэглэнэ.

 

Гадилын хальсаар цайруулах

Гадилын хальс нь шүдийг цайруулах, шүдийг чулуужихаас хамгаалдаг бодис агуулдаг. Гадилын хальсыг авч дотор талаар нь шүдээ гадна болон дотор талаас нь үрнэ. Үрснийхээ дараа 5-7 минутын дараа шүдээ цэвэрлээд сайтар зайлна. Байнга хэрэглэж болно.

 

Нимбэгээр цайруулах

Үргэлж цагаан, таатай амьсгалтай байхын тулд нимбэг ашиглан, маш хялбарханаар цайруулагч хийж болно. Үүний тулд 3 ширхэг нимбэгийг шахан шүүс гаргаад давстай холино. Үүнийгээ шүдээ цэвэрлэхдээ хэрэглэнэ. 7 хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Амны хөндий үрэвсэлтэй үед хэрэглэж болохгүй.

 

Базилик навч

Шинэхэн базиликийн навчаар шүдийг цагааруулдаг гайхалтай нухаш хийж болдог. Үүнийг шүдний оотойгоо хамт тогтмол хэрэглэж болдог. Шүдээ цэвэрлэхээс 5-10 минутын өмнө шүдэндээ түрхэнэ.

 

Зуун наст

Холливуд инээмсэглэл шиг гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсвэл байгалийн гаралтай энэхүү аргыг хэрэглээд үзээрэй. Сойзон дээрээ түрхэж шүдэндээ иллэг хийх маягаар түрхэнэ. Үүнийг шүдээ цэвэрлэсний дараа тогтмол хийж болох ба хэдхэн 7 хоногийн дараа таны шүд гайхалтай гялалзах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *