Хүн болгоны нүүрний хэлбэр адилгүй тул төгс нүүр будалтын дүрэм гэж байхгүй. Нүдэндээ контур тавих хүртэл хүн болгонд өөрөөр тавигдана. Гэхдээ бидний санал болгож байгаа 5 жишээг ашигласан байхад та алзахгүй: өөрийн нүдэндээ тохирох нүүр будалтыг хийгээрэй.
Том нүд
Хэрвээ та том нүдтэй бол нарийхан контур тавиарай, ялангуяа нүдний дотор өнцгийг зураг дээр харуулсан шиг тодосгож өгөх хэрэгтэй. Ингэснээр таны нүд байгаагаасаа жижгэвтэр харагдана. Маш энгийн байгаа биз?
Унжсан зовхи
Хэрвээ таны зовхи унжсан эсвэл нүд бүлцийсэн бол – “муурын нүд”-ийг санагдуулам байдлаар контур зураарай. Нүдэндээ хэрхэн гоё харагдах контур тавих вэ? Тень болон харандаа ашиглан зурах бөгөөд төгсгөл нь илүү гүн байхаар дуусгана.
Миндаль хэлбэрийн нүд
Та азтай юм, таны нүдний харьцаа зөв! Та төрөл бүрийн хэлбэр дүрсийг өөр дээрээ туршиж болно, жишээ нь доод зовхийг будах өнөөгийн моод: тодоор будаж сүүлийг нь дээд зовхи руугаа оруулж дуусгана.
Дорнын нүд
Хэрвээ та онигор жижиг нүдтэй бол будалтаа ашиглан том харагдуулах боломжтой. Нүдэндээ контураа цэвэрхэн зураарай: сормууснаасаа багахан зайтай зурахад таны нүд том харагдана.
Жижигхэн нүд
Хэрвээ жижигхэн нүдээ том харагдуулахыг хүсэж байвал шингэн контур сонгоорой: дээд талын контурыг зузаан тавьж сормуусаа уртасгах тушиэр будна. Доод зовхио ч мартаж болохгүй: хар өнгийн тениэр болгоомжтой гэгч нь тодруулаарай.