Өөрийн бараа бүтээгдэхүүнээ зарахын тулд зарим нэг гоо сайхны компаниуд худлаа мэдээлэл тараах нь бий.
Ингээд чухам аль нь үнэн, аль нь худал болохыг нь тодорхойлцгооё.
1. Илүүдэл үсийг сахлын xутгаар хусвал улам ширүүн, өргөн болж ургана
Цуурхал: Үнэндээ сахлын xутга үсний ширүүн, ургалтын хугацаанд огтоос нөлөөлөхгүй. Сахлын xутгаар авсан үс ширүүн ургах нь огтолж авсан үзүүрээсээ болж байгаа ажээ. Үс урт ургах тусам улам л зөөлөрдөг байна.
2. Шоколад батга гарахад нөлөөлнө
Цуурхал: Багахан хэмжээгээр л нөлөөлж болно. Сахарын агууламжтай аливаа хүнсний бүтээгдэхүүн (үүнд мөн сүүн шоколад орно) цусан дахь глюкозын хэмжээг эрс нэмэгдүүлдэг бөгөөд арьсанд муугаар нөлөөлдөг. Харин цэвэр хар шоколадны хувьд арьсанд ямар ч нөлөө үзүүлэхгүй ажээ.
3. Өргөст хэмх нүдний хаванг бууруулна
Үнэн: Өргөст хэмхэд агуулагдах А болон Е амин дэм нь хаван бууруулж, эд эсийг сэргээхэд нөлөөлдөг байна. Өргөст хэмхийн маск нь цайруулах үйлчилгээтэй тул нүдний хөхрөлтийг багасгах чадалтай ажээ.
4. Халуунаас хамгаалах спрей нь үсээ байнга сэнсдэж индүүддэг хүнд л зориулагдсан
Цуурхал: Нарны хэт ягаан туяа нь халуун сэнс, индүүнээс илүүтэйгээр үсэнд муугаар нөлөөлдөг байна. Тийм учраас мэргэжлийн үсчид халуунаас хамгаалах спрейг үсээ сэнсдэх, индүүдэхээс гадна дулааны улиралд наранд гарахаасаа өмнө шүршиж байхыг зөвлөх болжээ.
5. Шампуньд үс дасамтгай болох учир шампуниа сольж байх хэрэгтэй
Цуурхал: Шампунь ганц л зориулалттай – толгойн арьс, үсний бохирдлыг цэвэрлэх. Шампунь үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүнээ юу ч гэж сурталчилж байсан хамаагүй шампуньд өөр ид шид байхгүй шүү. Харин үсний маск, бальзам бол өөр хэрэг. Тийм учраас таны хэрэглэж байгаа шампунь таны үсэнд тохирч байгаа бол солих хэрэггүй.
6. Шүдний оо батганаас салгана
Цуурхал: Шүдний оо болгон гааны орцтой бөгөөд үрэвссэн нүхэнд гаа орвол нөхцөл байдлыг бүр муутгаж болно. Битүү, үрэвсээгүй батгыг хатаах зорилгоор шүдний оо түрхэх бол өөр хэрэг. Гэхдээ гоо сайхны өөрийн зориулалтын арчилгааны бодис байхад тэгэх хэрэг байна уу даа?
7. Арьс зуурч дуугарч байвал та сайн цэвэрлэжээ
Цуурхал: Арьс зууралдаад хуруу гулсахгүй байх нь сайн цэвэрлэсний шинж тэмдэг биш юм. Харин та өөрийн арьсанд тохирох цэвэрлэгээний бодис сонгож чадаагүйг гэрчилж байна. Мэргэжлийн гоо сайханчид зөөлөн бодисоор нүүрээ цэвэрлэхийг зөвлөх бөгөөд дараа нь чийгшүүлэгч тос заавал түрхэхийг анхааруулжээ.
8. Бид үнэртэй усаа сонсохгүй байна
Үнэн: Үнэртэй усаа хэд хэдэн удаа түрхээд ирэхээр үнэрийг нь өөрсдөө мэдрэхээ больдог бөгөөд бусдыг ч мэдрэхгүй байна гэж бодож эхэлнэ. Үнэн хэрэгтээ, бидний рецепторууд үнэрт дасаж эхэлдэг, харин эргэн тойрны хүмүүс бүгд үнэрийг мэдэрч байгааг мартаж болохгүй. Тийм учраас та хэтрүүлж цацахаас зайлсхийгээрэй. Чихний ард, хүзүү, шууны дотор талд ганц дусал байхад л хангалттай.
9. Бага зэрэг борлосон бол наранд түлэгдэнэ гэж айх хэрэггүй
Цуурхал: Бүр эсрэгээрээ юм шүү. Нарны хэт туяанд гэмтсэн эд эс бүр их пигмент ялгаруулдаг бөгөөд үр дүн нь тийм ч сайхан биш. Аюулгүй шарлага гэсэн ойлголт мэргэжлийнхэнд байдаггүйг анхаарах хэрэгтэй. Хэрвээ та биеэ наранд шарахаар шийдсэн бол нарнаас хамгаалах тос заавал түрхээрэй.
10. Тослог арьсанд тос түрхэж болохгүй
Цуурхал: Тослог арьс бусад төрлийн арьснаас ч илүү чийгшүүлэлт хүсдэг. Арьс хуурайшиж байгаа учраас бие эрхтэн өөрөө тосоо шахаж чийгшүүлж байгаа юм шүү дээ. Хэрвээ та тослог арьстай бол өөрийн арьсанд тохирох арьс чийгшүүлэгч тос заавал түрхэж байгаарай.