Бидний гар биеийн бусад хэсгийг бодвол маш мэдрэмтгий бөгөөд хүний насыг бусдад хэлж өгдөг эрxтэн юм.
Гар үрчийх, толботох, хуурайших гээд маш олон төрлийн асуудал гардаг. Хүмүүс 30 наснаас эхлэн гарандаа үргэлж анхаарал хандуулж эхэлдэг ба энэ нь буруу юм. Бүр багаасаа л гарандаа анхаарах хэрэгтэй.
Гоо сайхны бүтээгдэхүүний тусламжтайгаар бид гарныхаа арьсыг гадна орчноос хамгаалж ирсээр байгаа.
Гарны арьсыг чийгшүүлж, хамгаалах зарим нэг зүйлсийг бид өөрсдөө гэртээ хийж болох ба хамгийн гол нь тийм ч үнэтэй биш.
1. Оливын тостой иллэг
Оливын тостой иллэг нь эсийг хүчилтөрөгчөөр хангаж, цусны урсгалыг идэвхижүүлж, гарыг амрахад тусалдаг. Гарыг хуурайшиж, үрчлээ тогтохоос хамгаалдаг.
Хэрхэн бэлтгэх вэ?
Гарандаа оливын тос түрхээд гарын өндгөөрөө тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Тос бүрэн шингэтэл буюу ойролцоогоор 5 минут иллэг хийнэ.
2. Кокосын тосоор гараа чийгшүүлцгээе
Дэлгүүрүүдээр чийгшүүлэх тос их зарагддаг ч кокосын тос нь илүү байгалийн гаралтай бөгөөд үр дүнтэй. Исэлдүүлэгч өөхний хүчил агуулдаг тул арьсыг уян хатан чанартай болгож чийгшил өгдөг. Гаран дээр толбо үүсэх, нарийн зураас гарсан үед хэрэглэвэл өөрчлөлтийг бууруулдаг.
Хэрхэн бэлтгэх вэ?
Унтахын өмнө түрхэнэ. Үүнийг өдөр бүр хийнэ. 7 хоногт хамгийн багадаа 3 удаа түрхэж болно.
3. Нимбэгний шүүс, элсэн чихэртэй гуужуулагч
Гарын арьсыг яг л бие болон нүүрний арьс шиг гуужуулж байх хэрэгтэй. Бид та бүхэндээ маш хялбар гуужуулагчийг хэрхэн бэлтгэх зөвлөгөөг хүргэе
Хэрхэн бэлтгэх вэ?
Бага зэрэг элсэн чихрийг нимбэгийн шүүстэй холин гарын арьсандаа тойрог хөдөлгөөнөөр хөнгөн түрхэнэ. 5 минут болгоод бүлээн усаар угаана. Энэ гуужуулагчийг оройн цагаар хийх ба нимбэг таны арьсыг мэдрэмтгий болгох талтай.
7 хоногт 2 удаа хэрэглэнэ.
4. Хамгаалалтын бээлий ашиглаарай
Химийн найрлагатай бодис хэрэглэх, наранд удаан байх гэсэн 2 шалтгаанаас болж гарын арьс хөгширдөг. Үүнээс шалтгаалж арьсны уураг, коллагений хэмжээ буурдаг. Үүнээ гадна арьсанд харшил өгч, хуурайшуулдаг. Тиймээс гэртээ цэвэрлэгээ хийхдээ болон гадаа хүйтэн үед бээлий өмсөж байгаарай.
5. Бүйлсний тосоор хумсаа бэхжүүлцгээе
Хумс гаднаасаа маш гоёмсог харагдах ёстой. Тиймээс түүнийг ч бас арчлах хэрэгтэй байдаг. Бүйлсний тос нь хумсыг бэхжүүлж, зөв сайхан ургуулдаг.
Хэрхэн бэлтгэх вэ?
Бүйлсний тосон дээр хэдэн дусал нимбэгийн шүүс хийж холино. Үүнийгээ хумсан дээрээ түрхэнэ. Үүнийг өдөр бүр хийж болно. Энэ нь бараг л энгийн хумс арчилгаа хийж байна гэсэн үг юм.
6. Бүлээн сүүгээр гарны арьсыг зөөлрүүлэх
Бүлээн сүү нь ширүүн арьсыг зөөллөж, гарыг маш сайн чийгшүүлдэг. Маш эмзэг арьсанд хүртэл тохирдог бөгөөд харшил өгөхгүй.
Хэрхэн бэлтгэх вэ?
Сүүгээ халаагаад, бага зэрэг хөргөнө. Бүлээн сүүндээ гараа хийж 20 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угаана. 7 хоногт 3 удаа давтан хийгээрэй.
Залуухан, зөөлхөн арьстай гартай болохын тулд их зарлага гаргах шаардлагагүй гэдгийг та харж байгаа биз дээ?
Эдгээр бүх аргыг хэрэглэснээр таны гар үргэлж залуу байх болно.