in

Хүмүүсийн одоог хүртэл итгэдэг өглөөний цайтай холбоотой 5 худал цуу яриа

Хэн нэгний хувьд өглөөний цай бол ажилдаа явах замдаа идсэн боорцог байдаг бол хэн нэгний хувьд гэртээ тайван идэх омлет, кофе байдаг. Хүмүүсийн ихэнх нь өглөө юм идэхгүй байхыг илүүд үздэг. Өглөөний цай жин хаяхад тусалж мөн бүхэл өдрийн турш эрч хүчээр хангаж чаддаг болов уу? Энэ нийтлэлд бид өглөөний цайны тухай өргөн тархсан 5 төөрөгдлийг тодруулахаар шийдлээ.

 

Төөрөгдөл 1: өглөөний цай турахад тусална

Бодит байдал: өглөө юм идэх нь жин хасахад шууд нөлөө үзүүлдэггүй.

Саяхан The American Journal of Clinical Nutrition (AJCN) нэгэн судалгааны үр дүнг нийтэлсэн бөгөөд үр дүнд турах хүсэлтэй хүмүүст өглөө юм идэх үгүй нь тийм ч чухал биш болох нь гарчээ. Судалгаагаар 300 эрүүл, илүүдэл жинтэй хүмүүс оролцсон бөгөөд 16 долоо хоногийн турш өглөө бүр цайгаа ууж байсан хүмүүстэй харьцуулахад жин хасахад амжилт олоогүй нь тогтоогджээ.

Өглөөний цай уух үгүй нь жин хасахад нөлөөлдөггүй аж. Өглөөний цайны найрлага чухал ач холбогдолтой. Тиймээс хэрэв та турахыг хүсэж байгаа бол зөвхөн өглөөний цай хангалттай гэсэн үг биш юм. Яг юу идэж, хэр тогтмол идэж байгаадаа илүү анхаарал хандуулсан нь дээр.

 

Төөрөгдөл 2: түргэн болдог өглөөний хоол (кааш) идэх хэрэггүй

Бодит байдал: ийм каашны найрлага дахь элсэн чихрээс зайлсхийх хэрэгтэй.

Түргэн болдог каашны ихэнх нь савлагаандаа маш их элсэн чихэр агуулдаг. Гэсэн ч энэ нь үр тарианы эерэг нөлөөнд саад болдоггүй: цусан дахь холестерины түвшинг тогтворжуулах, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих, жингээ барих.

Каашыг эрүүл мэнддээ ашигтайгаар хэрэглэхийг хүсвэл үр тарианы холимгийн найрлага болон илчлэг дээр тулгуурлан порцын хэмжээг тооцож байгаарай.

 

Төөрөгдөл 3: өглөөний дасгал хийхэд заавал хоол идсэн байх шаардлагатай

Бодит байдал: хоол нь хүч өгөх хэдий ч бэлтгэл дасгалын үед заавал шаардлагатай биш.

Ерөнхийдөө өглөөний цай уух нь бэлтгэл дасгал хийхэд тусална. Их Британийн Бата их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар өглөө юм иддэг хүмүүс өдөр иддэг хүмүүсийг бодвол илүү их энергийг өглөөний бэлтгэл дээр зарцуулдаг болох нь тогтоогджээ. Өглөө хооллодог хүмүүсийн глюкозын түвшин нь өндөр байдаг ба илүү их идэвхтэй байхад нөлөөлдөг.

Хэрэв хэт их ачаалалтай дасгал хийдэггүй бол өглөөний ундаа алгасаж болно. Ерөнхийдөө өглөөний цай уух нь илүү идэвхтэй амьдралын хэв маягт нөлөөлдөг гэж хэлж болно.

 

Төөрөгдөл 4: өглөө бага идэх нь бүхэл өдрийн турш бага идэхэд тусална

Бодит байдал: өглөөний цай ууснаар өдрийн турш илчлэг бага хэрэглэдэг гэсэн баталгаа байхгүй ч цусан дахь сахарын түвшинг хэвийн хэмжээнд барихад тусалдаг.

Миссури их сургуульд явуулсан судалгаагаар уураг ихтэй өглөөний цай сэтгэл ханамжийн мэдрэмжийг хариуцдаг дофамины түвшинг нэмэгдүүлдэг аж. Ингэснээр та бүхэл өдрийн турш бага өлсөх болно.

Хэрэв өглөө, өдөр, орой 3 удаа хооллосны дараа танд унтахын өмнө юм идэх хүсэл төрөөд байвал олон шалтгаанаас болж байж болно: уйдах, стресстэх, тав тух хайх. Эдгээр асуудлыг зөвхөн өглөөний цайгаар шийдэж чадахгүй. Өглөөний цайны ачаар өдрийн турш илчлэгийн хэрэглээгээ жигд барьж болно. Энэ нь зүрх судасны өвчин, чихрийн шижинтэй болох эрсдэлийг бууруулахад тусалдаг.

 

Төөрөгдөл 5: өглөөний цай – хамгийн чухал

Бодит байдал: өдрийн бүх л хооллолт чухал

Дээр дурдсанчлан хэрэв та турахыг хүсэж байгаа бол өдөрт 2 байна уу, 6 байна уу, хэдэн удаа идэх нь тийм ч чухал биш. Өдөрт хэрэглэж байгаа илчлэгийн хэмжээ л чухал. Гэхдээ энэ нь өглөөний цайнаас зайлсхийж болно гэсэн үг биш юм. Өглөөний хооллолт ерөнхийдөө хоолны дэглэмийг тэнцвэржүүлэхэд тусалдаг.

Өглөөний цайнд эрч хүчээр хангах үр тариа, жимс хамгийн тохиромжтой. Мөн сүү, тараг, өндөг зэрэг өлсгөлөнг дардаг бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй.

Хэрэв та өглөө эрт дасгал хийдэг бол жоохон юм идээрэй (хэрэв таны ходоод хэт мэдрэг бол) жишээ нь, гадил эсвэл зөгийн бал, газрын самрын тостой улаан буудайн шарсан талх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *