Толгойгоо буруу угаах тохиолдол байдаг уу? Байж болно оо! Охид бүсгүйчүүд үсээ үргэлж гоё сайхан байлгахыг хүсдэг. Гэхдээ энэ нь хэрхэн арчилж байгаагаас хамаарна.
Та үс арчилгааны бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг үү? Гэхдээ үс арчилгааны бүтээгдэхүүний дараа орох хамгийн чухал зүйл бол толгойгоо зөв угаах явдал юм. Бид дараах алдааг гаргадаг…
Алдаа 1. Үсээ алчуураар хатаах
Үсийг хуурай алчуураар арчих нь үрэлт үүсгэж үрэлт нь үсний бүтцийг гэмтээдэг. Үүний оронд алчуураар үсээ боож, үсийг өөрөөр нь хатаах хэрэгтэй.
Алдаа 2. Шампуний хэмжээ
Их хэрэглэх нь сайн гэсэн үг биш. Ангижруулагч ч мөн адил. Та үсээ хэр ойрхон угаадгаас хамаарч хэрэглэх шампуний хэмжээ өөр өөр байна. Хэрвээ өдөр бүр толгойгоо угаадаг бол нэг удаа л шампуньдаарай. Үсээ 7 хоногт 2 удаа угаадаг бол 2 удаа шампунь түрхэж болно.
Алдаа 3. Толгойгоо хэт хүчтэй угаах
Толгойн дээрээ үсээ овоолох биш доош унжуулсан хэвээр нь үсийг угаах ба зөөлхөн, илэх маягаар угаана.
Алдаа 4. Хэт яаруу угаах
Үсний угийг муу угаах нь үс өвчлөх нэг шалтгаан болдог. Үсээ арчлах алтан дүрэм бол хуйхыг маш сайн угаах бөгөөд тос түрхэж буй мэт иллэг хийж угаах явдал юм.
Алдаа 5. Ангижруулагч хэрэглэдэггүй
Ангижруулагч нь үсний ph түвшинг тогтворжуулахаас гадна өнгөлөг, торгомсог болгодог. Ангижруулагчийг үсний угт түрхдэггүй.
Алдаа 6. Үсээ бага угаах
Энэ нь хувь хүнээс хамаарна. Зарим нь 7 хоногт 1 удаа угааж байхад хэвийн байдаг бол зарим нь 2 удаа угаах шаардлагатай байдаг. Үс тань хэр тослог вэ гэдгээс хамаарч хэд угаахаа шийдэж болно. Хуурай үсийг тослог үстэй адил ойр ойрхон угааж болдоггүй.
Алдаа 7. Халуун усаар угаах
Халуун ус бол эрүүл үсний дайсан. Үсийг хуурайшуулж, чийгийг алдагдуулдаг. Бүлээн усаар угааж, ангижруулагчийг зайлахдаа хүйтэн усаар угаана.
Алдаа 8. Сэнсээр үсээ хатаах
Үсний сэнс ашиглах нь ихээхэн хялбар хэдий ч таны үс нойтон байгаа үед өөрөөр нь хатаах нь илүү дээр. Харин үс бага зэрэг чийгтэй байгаа үед сэнс ашиглаж болно.
Эдгээр алдааг гаргадаг бол алдаагаа засч үсээ эрүүл, торгомсог байлгаж болно!