in ,

Арьс арчилгааны хамгийн төгс 10 арга: Цаг хугацаа, мөнгө төгрөгөө хэмнэхийн хажуугаар сайхан харагдах боломжтой

Бүсгүй хүн болгон гоо сайхан харагдахыг хүснэ. Сайхан харагдахын тулд заавал их мөнгө зарах шаардлагагүй гэдгийг танд дуулгахад таатай байна. Таны гар дор шаардлагатай бүх зүйл бий.

Цаг хугацаа, мөнгө төгрөгөө хэмнэхийн хажуугаар сайхан харагдах 10 аргыг танд танилцуулахаар бэлдлээ.

Нүүрний арьсны өнгийг сэргээхэд давсны уусмал тусална

Давсны уусмал (маш хүчтэй уусмал байна), алчууранд шингээгээд нүүрэндээ 10 минут тавина.

Том бөгөөд гялалзсан уруултай байхыг хүсвэл тос, шүдний сойз тусална

Болзоонд явахаасаа өмнө гоо сайхны дурын тосыг шүдний сойз дээр түрхээд уруулаа минутын турш зөөлөн иллэг хийх байдлаар үрнэ.

Гялалзсан, толигор арьстай байхад оливийн тос тусална

Нүүрний арьсаа цэвэрлэж толигор болгоход оливийн тос байхад л болно: нүүрээ сайтар цэвэрлээд оливийн тосоор 7 минутын турш иллэг хийнэ. Илүү үр дүнд хүрэхийн тулд 4-5 хоног тутамдаа энэ аргыг хэрэглээрэй.

Нүүрний арьсан дээрх үрэвслээс салах арга

Чухал уулзалтын өмнө батганаасаа салахыг хүсэж байвал бага зэргийн зөгийн бал нүүрэндээ түрхээд 15 минут байлгана. Цэвэр усаар угааж цэвэрлэнэ. Үрэвссэн арьсны өнгө зөөлөрч, батга хэмжээгээр жижгэрсэн байхыг та анзаарна. Одоо будгаа тавихад таны батга мэдэгдэхгүй ээ.

Нүдний дусаалга – нүүрний арьсан дээр гарч ирсэн үрэвслийг дарах түргэн тусламж

Гайтай батганаас салах бас нэгэн арга: нүүр цэвэрлэх хөвөндөө нүдний дусаалга шингээгээд 3-5 минут хөргөгчинд хийнэ. Хүйтэн жинг үрэвссэн газраа тавихад хэсэг хугацааны дараа батга багасна.

Нүдний будаг арилгах бодисыг өөрөө бэлдээрэй

Шилэн саванд цэвэр ус болон оливийн тосыг 3:1-ийн харьцаатай хийнэ. Нүдний будгаа арилгахаасаа өмнө шилтэй уусмалаа сайтар сэгсрээд л арилгахад бэлэн.

Илүүдэл үснээс салахад сод тусална

Гэрийн скрабыг бэлдэхэд маш амархан: 1 цайны халбага хүнсний сод дээр 1 хоолны халбага усанд дэвтээсэн нунтаг овьёос хийнэ. Сайтар хутгаад шүдний оо шиг болсон зуурмагийг арьсан дээрээ 5 минут байлгана. Бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

Сод нүдний доорх хөх толбыг арилгана

1 цайны халбага содыг стакан бүлээн ус эсвэл цайнд хийж сайтар хутгана. Нүүр цэвэрлэх хөвөнгөө уусмалд дүрж аваад нүдэн доороо тавьж 10-15 минут байлгана. Содын үлдэгдлийг бүлээн усаар угааж чийгшүүлэгч тос түрхэнэ. Өдөр болгон энэ аргаар нүдний ядаргааг тайлна – үр дүнг нь  та удаан хүлээхгүй ээ.

Үсийг өтгөн, гялалзсан болгоход гадил тусална

Гадил, өндөг, 1 хоолны халбага зөгийн бал болон ½ стакан шар айраг бэлдэнэ. Орцуудыг зөөхий шиг болтол нь хутгаад үсэндээ түрхэж хэдэн цаг байлгана. Бүлээн усаар үсээ угаана. Энэхүү маскийг долоо хоногтоо нэг удаа хийж болно. Таны үс гялалзахаас гадна үсний эмзэг байдал нь үгүй болно.

Урт сормуустай болохыг хүсэж байвал лаванда болон кокосын тос түрхээрэй

½ цайны халбага кокосын тосон дээр 2-4 дусал лавандын эфирийн тос хийнэ. Хөвөнтэй модоор сормуусны угаас эхлээд үзүүр хүртэл түрхэнэ. Долоо хоногтоо хэд хэдэн удаа энэ арчилгааг хийж болох бөгөөд хэсэг хугацааны дараа таны сормуус урт болж унах нь багасна.

1 Comments

Сэтгэгдэл бичих
  1. Your writing style is cool and I have learned several just right stuff here. I can see how much effort you’ve poured in to come up with such informative posts. If you need more input about Cosmetics, feel free to check out my website at 67U

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *