Бүсгүйчүүд өөртөө зохих зөв уруулын будаг сонгохоор дэлгүүрт олон цагийг үрдэг, эцэс сүүлд нь буруу сонголт хийх нь бий. Энэ асуудлыг шийдэхэд маш амархан – өөрийнхөө нүүрний өнгийг эхлээд тодорхойлно.
Тухайн нүүрний өнгөнд ямар өнгийн уруулын будаг тохирохыг та бүхэнд энэхүү мэдээллээр танилцуулж байна.
“Өвөл”-ийн бүсгүй
Дүр төрх:
- Нүд – цайвар саарал, хөх, ногоон-хөх
- Үс – бүх бараан өнгүүд: бор, хар, хүрэн бор
- Арьс – хүйтэн төрх санагдуулам цайвар, оливийн, цонхигор
Хэрвээ та ийм дүр төрхтэй бол өөрийгөө азтайд тооцож болно – танд бүх өнгийн уруулын будаг зохино. Цайвар арьстай бүсгүйчүүдэд ямар ч туяатай ягаан өнгө тохирно. Оливийн өнгийн арьстай бол улаан, улбар шар, эсвэл бор өнгийн уруулын будгийг зоригтой түрхэж болно.
“Хавар”-ын бүсгүй
Дүр төрх:
- Нүд – ногоон, хөх, ногоон-саарал
- Үс – цайвар шаргал, цагаан, гүн шаргал, гэгээлэг цайвар
- Арьс – шаргал өнгөтэй цайвар
Ийм дүр төрхтэй бүсгүйчүүдэд өөрийн уруулын өнгөнөөс бараг ялгарахгүй зөөлөн өнгөтэй уруулын будаг тохирно. Өнгө нэмэхийг хүсэж байгаа бол оранж туяатай цайвар будаг, улаан эсвэл луувангийн өнгийг сонгоорой.
“Зун”-ы бүсгүй
Дүр төрх:
- Нүд – хөх, саарал, ногоон-саарал, бор шаргал
- Үс – хүйтэн буюу үнсэн саарал, шаргал
- Арьс – ягаан туяатай цайвар
“Зун”-ы бүсгүйчүүд дулаан өнгийн уруулын будгийг мартсан нь дээр. Ажил хэргийн уулзалтанд явах гэж байгаа бол ягаавтар өнгийг, эсвэл орой найз нөхөдтэйгөө үдэшлэгт явж байгаа бол улаан дарсны өнгөтэй уруулын будгийг сонгоорой.
“Намар”-ын бүсгүй
Дүр төрх:
- Нүд – саарал, ногоон, бор
- Үс – цайвар, бор
- Арьс – цайвар, сэвхтэй байж болно
Энэ дүр төрхтэй бүсгүйчүүдэд тод өнгийн уруулын будаг илүү зохино, жишээ нь тод улаан, тод ягаан гээд “намар”-ын өнгийг санагдуулам будгууд байх ажээ. Эдгээр бүсгүйчүүдэд улаан дарсны өнгөтэй уруулын будаг илүү зохино гэдгийг энд дурьдмаар байна. Мөн хар өнгийн уруулын будгийг зоригтой түрхэж болох нь ээ.