Хар чавга – үнэхээр гайхамшигтай хүнс. Амин дэм, микро элементүүдээр баялаг. Гэдэс ходоодоо цэвэрлэж турмаар байна уу? Хэдхэн ширхэг хар чавга буцалгаад уугаарай. Дархлаагаа сэргээмээр байна уу? Хэдхэн ширхэг хар чавга идээрэй. Хар чавганы энэ мэт ашиг тусыг мэдмээр байвал дараах мэдээллийг уншина уу.
Хар чавганы ашиг тус
1. Хар чавганы эхний ашиг тус – энэхүү жимс нь эслэг ихтэй тул хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Өтгөн хаталтаас сэргийлэх хамгийн энгийн арга – орой унтахдаа хар чавгаа буцалгасан усанд хандалж хонуулаад маргааш өглөө нь шүүсийг ууж, жимсээ идээрэй. Таны асуудал маш амархан шийдэгдэх болно.
2. Турахад тусална. Өдөрт 5 ширхэг хатаасан хар чавга тогтмол иднэ. Таны нүүрний арьсны өнгө сэргэж, илүүдэл жин тань бага багаар хасагдаж байгааг та мэдрэх болно.
3. Ардын анагаах ухааны үзэж байгаагаар хар чавганд А амин дэм ихээр агуулагддаг, энэ утгаараа нүдний хараанд сайн гэж үздэг. Нүдний хараа муутай хүмүүс мэдээд авахад илүүдэхгүй л болов уу.
4. Хавдрын эсрэг үйлчилгээтэй жимс гэж үзэх нь бий.
5. Зүрх, судасны үйл ажиллагааг дэмжинэ.
6. Дархлаа сэргээж, залуужуулах увдистай.
7. Хар чавганы ачаар арьсны хатуурсан хэсгийг зөөлрүүлнэ.
Орчин үеийн анагаахын шинжлэх ухааны үүднээс хар чавганы ашиг тусыг хэрхэн тайлбарлаж байна вэ?
Орчин үеийн анагаахын шинжлэх ухаан хар чавгыг хоол боловсруулах эрхтэн, элэг, бөөр, зүрх судасны өвчнийг анагаахад хэрэглэж байна.
Аливаа зүйл сайн, муу талтай байдгийн адилаар хатаасан хар чавганд муу гаж нөлөө ч байх ажээ.
Юуны түрүүнд, хар чавгыг өөхлөлт хэтэрсэн болон диабеттай хүн хэрэглэхийг хориглоно. Хөхүүл эх идэхгүй байхыг зөвлөдөг нь хөхөөр хооллож байгаа хүүхдийн гэдэс ходоодыг хямраах, гэдэс дүүргэхэд хүргэдэг ажээ.
Зөв хооллохоос гадна спортоор хичээллэцгээе. Танд эрүүл энхийг хүсье.