in

Хүүхдэд цагийг зугаатай өнгөрөөхөд нь туслах сонирхолтой 15 санаа: Зуныг уйдах завгүй сайхан өнгөрүүлээрэй!

Хүүхэд гэдэг дуусашгүй эрч хүчтэй “золигууд”, тэднээс гэр орноо бүтэн авч үлдэхийн тулд өөр зүйлээр саатуулах хэрэг гарна. Эцэг эх болгонд хэрэг болох дараах аргуудыг санал болгож байна, ашиглах зүйл нь танай гэрт бэлэн байж л байгаа даа.

1. Аавын футболкыг өмсөөд “дэр”-тэй сумогийн барилдаан үзээрэй.

 

2. Модон бугуйвч урлацгаая

Танд хэрэгтэй зүйл:

  • Өндөр стакан
  • Аяга
  • Зайрмагны модон иш
  • Шөвөг
  • Бүдүүн утас эсвэл нарийн олс
  • Хайч
  • Өнгийн скоч эсвэл өнгийн цаас
  1. Стакантай усанд модон ишээ хийж тавина.
  2. Хэд хонуулсны дараа модон ишээ хэвэнд оруулна, зөөлөн нугалахгүй бол хугарч мэднэ шүү.
  3. Өөрийнхөө бугуйны хэмжээтэй адил аяганд ороож орхино.
  4. Мод бүрэн хатсаны дараа өнгийн скоч эсвэл өнгийн цаасаа наана.
  5. Үзүүрт нь хоёр нүхлээд уяагаар холбоорой.

3. Солонгорсон шарсан талх

Өтгөрүүлсэн сүүг өнгө өнгийн хүнсний будагтай холино, шарсан талхаа хүүхэд чинь өөрөө будна бизээ.

4. Гутлын хайрцгаар хүүхэлдэйн байшин барих

Байшингийн загвар, хэмжээг өөрсдөө шийдээрэй. Ханын цаасыг өөрийн хүссэнээр хийнэ.

5. Хуванцар аягаар өндөр цамхаг барих

 

6. Гуурсаар онгоц хийх

Танд хэрэгтэй зүйл:

Хатуу цаас Гуурс Скоч Хайч 2,5 см-ийн өргөнтэй, 13 см-ийн урттай 3 хэсэг цаас бэлдэнэ. Хоёр цаасны үзүүрүүдийг нийлүүлж цагираг хэлбэртэй болгон скочдоно, харин нэгийг нь дангаар нь шууд цагираг хэлбэртэйгээр скочдоно. Соруулын нэг үзүүрт жижиг цагиргийг скочоор бэхлэж наана, харин нөгөө үзүүрт нь том цагиргаа наана. Жирийн цаасан онгоцноос илүү ниснэ шүү.

7. Солонгорсон савангийн хөөс

Танд хэрэгтэй зүйл:

  • Хоосон хуванцар сав
  • Оймс
  • Скоч
  • Хүнсний будаг
  • Шингэн саван эсвэл шампунь
  1. Савныхаа ёроолыг хайчилж аваад оймсоо углана.
  2. Оймсыг цавуугаар тогтоогоорой.
  3. Оймсоо хүнсний будгаар будна.
  4. Аяга таваг угаагч шингэн бодисыг бага зэргийн устай хутгана.
  5. Оймсоо хөөсөнд дүрээд үлээгээрэй.

8. Саванг богино долгионы зууханд хийж хүүхэддээ савангийн үүл бэлэглээрэй.

 

9. Хуванцар аяга болон үлээдэг шаараар чавх хийж болно.

Хөөсөн чихэр эсвэл зөөлөн сумаар буудаж тоглоорой.

10. Соруулаар хийх хөгжмийн зэмсэг

Танд хэрэгтэй зүйл:

  • 6-8 ширхэг соруул
  • Скоч
  • Хайч
  1. Соруулыг янз бүрийн уртаар хайчилна.
  2. Соруулыг богиноос урт хүртэл байрлуулж хооронд нь скочдоно.
  3. Өнгийн цаасаар чимж болно.

11. Шалан дээрээ цавуутай цаас нааж “шалны дартс” тоглоорой.

 

12. Өөрийн гараар “бөмбөлөг шидэх” талбай хийгээрэй.

Хайрцгийг зураг дээрх шиг хайчлаад оноог нь тавиарай. Бөмбөлгийг юугаар ч орлуулж болно.

13. Гэртээ “чиртаа” тоглож болно.

Шалан дээрээ өнгийн скочоор зурж тоог нь тавиад өвөл зунгүй тоглуулахад таны хүүхэд дуртай байна.

14. Нэг удаагийн цаасан таваг, зайрмагны модон иш болон үлээдэг шаараар теннис тоглоорой.

Гэрийн үнэтэй эд хогшил хагарна гэж эмээх хэрэггүй боллоо.

15. Археологийн малтлага явуулаарай

Танд хэрэгтэй зүйл:

  • Үлээдэг шаар
  • Жижиг динозавран тоглоом
  • Ус
  • Хүнсний будаг
  • Алх
  • Нүд хамгаалах шил
  1. Динозавраа шааранд хийгээ дээрээс нь ус хийж (өөрийн хүссэн хүнсний будгаа хийнэ) амыг нь уяна.
  2. Устай шаараа хөлдөөгчинд тавьж хөлдөөгөөрэй.
  3. Хөлдсөн уснаас шаарыг салгаж аваад хамгаалалтын шилээ зүүж малтлагаа явуулна даа.