in

ХөөрхөнХөөрхөн

Хосуудын аз жаргалтай харилцааг аварч, цаашид улам бат бөх болоход туслах 5 асуулт

Аз жаргалтай хосуудын мэддэг нэг зүйл бол: харилцаагаа зөв түвшинд байлгаж аз жаргалтай байхын тулд харилцан хичээх ёстой. Хэрвээ өөрсдөө хичээл зүтгэл гаргахгүй бол харилцаа нь “залхуу”-гийн горимд шилжих ажээ.

Үүссэн асуудлыг “цааш цоожлохгүй”-гүйгээр харилцан ярилцаж шийдвэрлэхэд туслах хэд хэдэн асуултыг сэтгэл судлаач Ярослав Самойлов боловсруулжээ. Мөн эдгээр асуултыг хайртай хосууд бие биендээ тавьж байхад ч гэсэн харилцаагаа улам бататгахад тусална гэж сэтгэл судлаач үзэж байна.

Харилцаагаа улам сайжруулахад би юу хийх хэрэгтэй вэ?

Энэ асуулт хайртай хүний сэтгэлийн утсыг хөглөж сэтгэлээ онгойлгоход хүргэнэ. Магадгүй, өглөө сэрээд зөөлөн үнсүүлэх дуртай байгаагаа ч хэлж болно. Эсвэл гэрийн ажилд туслуулах хүсэлт гээд та хоёрыг улам ойртуулах харилцааны жижиг зүйлсээс эхлүүлээд юу эс байх вэ.

Чамд таагүй сэтгэгдэл төрүүлэх ямар нэгэн зүйл би хийж байсан уу?

Хүнд хэцүү нөхцөл байдлыг гүнзгийрүүлэхгүй гэж бодоод асуудлыг хөндөхгүй орхих нь элбэг байдаг. Энэ тохиолдолд асуудал овоорсоор нэг л өдөр дэлбэрэхэд хүргэнэ.

Энэ нөхцөл байдлаас гарах зөв арга бол – оройтоогүй дээрээ асуудлыг хэлэлцэх. Шууд ил гаргаж ирээд хэлэхэд хэцүү ч зайлшгүй хийх зүйлийн нэг: бие биенээ анхааралтай сонс, өөрийгөө гэмтэй гэж үзэж байгаа бол уучлалт гуй.

Бидний сексийн амьдрал чамд таалагддаг уу?

Маш чухал асуулт. Ихэнх хосууд энэ сэдвээр ярихаар бие биенээсээ ичдэг эсвэл юунаас эхлэхээ сайн мэддэггүй. Ингэснээр та хоёрын хооронд үл ойлголцол гарч эхлэх үндэс суурь тавигдана.

Гэхдээ энэ сэдвийг хөндөх гэж байгаа бол анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Таны хайртай хүнд юу таалагдаж байгааг сонирхон асуу, эсвэл та өөрийнхөө хүсэл сонирхолыг зөвөөр ойлгуулахыг хичээ. Энэ мэт оролдлого нь та хоёрын харилцааг шинэ түвшинд гаргах болно гэдэгт итгээрэй.

Би чамд хэрхэн туслах вэ?

Бат бөх харилцаатай хосууд ялалтандаа цугтаа баярлаж, ялагдлыг цугтаа даван туулдаг. Таны хайртай хүнийг юу түгшээж байгааг айлгүй асуу, өөрийнхөө айдсыг ч ил гарган хэлж байгаарай. Ингэснээр та хоёр асуудлыг шийдвэрлэх гарцыг хамтдаа олох, эсвэл хайртай хүнээсээ тусламж авч болох юм. “Би чиний ажилд яаж туслахаар байна?” гэдэг асуулт эрэгтэй эмэгтэй хүний харилцааг улам ойртуулж өгдөг болохыг дахин сануулъя.

Будний харилцаа хангалттай ойр дотно уу?

Хувь хүний хүсэл зорилго, хэрэгцээ өдрөөс өдөрт өөрчлөгдөж байдаг. Маш завгүй долоо хоногийг өнгөрөөсөн таны хайртай хүнд анхаарал халамж дутагдаж байж болно. Эсрэгээрээ, ажил нь амжилттай яваа бөгөөд хэсэгхэн хугацаанд “зожигрох” хэрэгтэй ч байх юм билүү? Үүнийг нь та ойлгож садаа болохгүй байхыг хичээ.

Хэрвээ хосууд харилцан сэтгэл санаагаар бие биенээ дэмжиж, өөрсдийнхөө хүсэл сонирхолыг илэн далангүй ярилцаж сурвал харилцаа улам батжихаас гадна бие биедээ итгэх итгэл улам нэмэгдэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *