in

Зурагт хүн төрөлхтнийг үгүй хийж байгааг батлан харуулах 10 бодит жишээ: Дэлгэцний урдаас салж чаддаггүй хүмүүс заавал унш!

“Зурагтыг тогтмол, удаан хугацаагаар үзэх нь эрүүл мэндэд хортой” гэдэг үг “дусал никотин морийг ална” гэдэгтэй утга нэг юм. Зурагт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг маш олон эрдэмтэд маш олон тооны судалгаа, туршилт хийгээд нотолсон. Мууг нь мэдээд байгаа мөртлөө л үзээд суугаад байгааг юу гэж тайлбарлахаа сайн мэдэхгүй л байна. Зурагтныхаа дэлгэцээс салж чадахгүй байгаа хүмүүст зориулж ямар муу зүйлд бэлтгэх ёстойг нь танилцуулахаар бэлдлээ.

Цусны даралт тогтворгүй болно

Маш удаан хугацаагаар зурагт үзэх нь өвчтэй хүн бүү хэл эрүүл хүнд ч муугаар нөлөөлдөг байна. Цэнхэр дэлгэцийн өмнө нэг цаг суухад зүрхний өвчнөөр өвдөх магадлалыг 7 хувиар нэмдэг ажээ. Өдөрт 4 цагаар үздэг хүмүүсийн хувьд зүрхний өвчлөл 28%-иар нэмэгддэг. Зурагтын хамааралтай зүрхний өвчнөөс гадна хөдөлгөөний дутагдал, таргалалт, хангалтгүй хооллолт, тамхи зэрэг муу үр дагавар дагуулдаг байна. 90 минут зурагт үзэхэд цусны даралтын хэмжээ 5-7 нэгжээр нэмэгдсэн байдаг байна. Аажим нэмэгдэх цусны даралт зүрхэнд муугаар нөлөөлж зүрхний өвчний үндэс суурь тавигддаг ажээ. Зурагт үзэхээ 1 цагаар ч болов багасгаж чадсан бол зүрхний өвчлөлийн нас баралтыг 8 %-иар бууруулах боломжтой байсан юм гэж эмч нар үздэг байна.

Хүчирхийлэлд түлхэнэ

Үүнийг маш олон судалгаа шинжилгээгээр нотолсон тул эргэлзэх зүйлгүй. Зурагтаар гарсан хүчирхийлэл шууд бодит болдог нь үнэн бөгөөд ингэх хэд хэдэн шалтгаан байна. Зурагтаар тоо томшгүй хүчирхийлэл гарах тул хүмүүсийн хувьд байдаг л зүйл мэт ойлголтыг суулгасан байдаг. Зурагтаар гарч байгаа ихэнх киноны сайн дүрийн баатар хүнийг хүчирхийлэлд түлхэх үлгэр жишээ өгдөг нь хүмүүс өөрсдийгөө мундаг гэсэн ойлголт төрүүлдэг ажээ. Зурагтаар зодоон үзсэн үзэгч нэг хэсэгтээ л ширүүн ааштай, өөрийнхөө хүчийг мэдэрмээр санагддаг болохыг туршилтаар нотолжээ. Байнга хүчирхийлэл үзэж байгаа үзэгч хохирогчдыг өрөвдөхөө больж эхэлнэ, хүчирхийлэл бол байх л зүйл гэж үзнэ.

Хүнийг мангар болгоно

Өдөржингөө зурагт харсан тархи маш их ядардаг. Тархины үйл ажиллагааг муутгах,  идэвхигүй болгоход хүргэдэг байна. Зурагт үзсэнээр хүн мэдээллийн хоосон цуглуулга болж хувирна. Авсан мэдээллээ боловсруулж, шийдвэр гаргах чадвар нь муудсаар байдаг ажээ. Өдөржингөө зурагт үздэг болон бараг үздэггүй хүмүүсийн дунд судалгаа хийхэд тэд дэлхий ертөнцөд болж байгаа үйл явдлын мэдээллийг адилхан мэдэж байсан ч зурагт удаан хугацаагаар үзсэн хүний оюун ухааны чадамж сул байв. Оюун ухаан муудахаас гадна эрт хөгшрөлт явагдаж байгааг судалгаагаар мөн тогтоожээ.

Эр бэлгийн эсийн чанар муудна

Өдөржингөө зурагтын өмнө сууж байгаа эрчүүд эр бэлгийн эсээ эрсдэлд оруулж байгаа юм. Зурагт үзэхээс өөр аргаар чөлөөт цагаа өнгөрөөдөг эр хүн дунджаар 52 сая орчим эр бэлгийн эс ялгаруулдаг бол зурагтын өмнө сууж байгаа эрчүүдийнх 37 орчим сая л эр бэлгийн эс ялгардаг байна. Зурагтын өмнө удаан цагаар суухад эр бэлгийн эс ялгаруулах тестостерон нь буурдаг ажээ. Сонирхолтой нь, компьютерийн дэлгэцийн өмнө суугаа ажил хийдэг эрчүүдэд энэ шинж тэмдэг илрээгүй болно. Мөн хөдөлгөөн бага байдаг эрчүүдэд ч энэ шинж тэмдэг илрээгүй байна.

Хүмүүсийг эрүүгийн гэмт хэрэгтэн болгоно

Ялангуяа төлөвшиж тогтоогүй байгаа хүүхдийн сэтгэл зүйд маш муугаар нөлөөлдөг. Багадаа удаан цагаар зурагт их үзэж байсан хүний сэтгэл зүй тогтворгүй, ширүүн зан ааштай болж төлөвшдөг болохыг судалгаагаар нотолсон байна. Гэмт хэрэг хийсэн, хууль зөрчсөн хүмүүсийн дунд хийсэн судалгаанаас харахад багадаа болон өсвөр насандаа өдөржингөө хүчирхийллийн сэдэвтэй кино, нэвтрүүлэг үзэж байсан нь тогтоогджээ.

Хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар сулардаг

Өнгөрсөн зууны 70-аад оноос эхлэн энэ асуудлыг эрдэмтэд тавьж эхэлсэн байна. Зурагтаар гарах дүрс, дуу чимээ нь жирийн өдөр тутмын амьдралд харах дүрс, сонсох дуу чимээнээс илүү хүчтэй хурдан байдаг. Байнга хурц дүрс харж, хүчтэй дуу чимээ сонсож байгаа хүүхдийн тархи дасаж эхлэх бөгөөд анхаарлаа удаан төвлөрүүлж чадахгүй, илүү идэвхитэй огцом хөдөлгөөнтэй болж өснө. 2004 онд америкийн судлаач, сурган хүмүүжүүлэгч Димитрий Кристаскин 1-3 настай хүүхдүүд дээр туршилт хийжээ. Өдөрт 1-3 цаг зурагтын өмнө суудаг байсан хүүхдүүд 7 настайдаа тайван сууж анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болсон байв.

Хорт хавдраар нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг

Зурагт хэд хэдэн хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг болохыг германы эрдэмтэд тогтоосон: бүдүүн гэдэс, уушгины, савны… Цэнхэр дэлгэцийн өмнө өдөрт 2 цаг суухад бүдүүн гэдэсний хорт хавдраар өвдөх магадлал 8%, эмэгтэйчүүд савны хорт хавдар тусах магадлал 10% нэмэгддэг байна.

Нойргүйдэлд хүргэнэ

Орой орондоо зурагтаа үзэж байгаад тайван унтана гэж бодож хэвтдэг. Харахад гэмгүй мэт санагдах боловч маш муу хор уршигт хүргэнэ. Нуруу нугас, хүзүү болон нойронд муугаар нөлөөлнө. Унтахдаа зурагт үздэг хүмүүсээс авсан судалгаагаар нийт хүмүүсийн 48% нь нойргүйдлээр шаналдаг болохыг тогтоожээ.

Хүүхдийн хэл ярианы хөгжилд муугаар нөлөөлнө

Бусадтай идэвхитэй харилцсаны үр дүнд хүүхдийн хэл яриа хөгждөг. Эргэн тойрны хүмүүс юу ярилцаж байгааг сонсож амьдралыг бодитоор нь харж энэ ертөнцийг ойлгож эхэлдэг байна. Зурагтаар гарах яриа хүүхдийн ярианы хөгжилд сайнаар нөлөөлөхгүй. Хүүхдийг бодит амьдралаас хөндийрүүлж өгдөг. Сэтгэн бодох чадваргүй, харсан үзсэнээ дүгнэж цэгнэх чадваргүй болгодог байна.

Согтууруулах төрлийн ундаанд донтуулна

Туршилтанд орж байгаа хүмүүст согтууруулах төрлийн ундаа ууж байгаа дүр зурагтай кино, нэвтрүүлэг үзүүлэхэд хүмүүсийн архи, пиво уух хүслийг төрүүлсэн байна. Тухайн үзүүлсэн дүр зураг нь сайн эсвэл муу үр дагавартай байх нь хамаагүй ямартай ч хүмүүс ямар нэгэн согтууруулах төрлийн ундаа руу гар нь явж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *