Амин дэм бидний эрүүл болгодог
Амин дэм – нэг ширхэгийг уугаад эрүүл болно. Үнэн хэрэгтээ худлаа ажээ. Амин дэм бие эрxтний үйл ажиллагааг зохицуулах л үйлчилгээтэй. Хэрвээ амин дэмийн илүүдэлд орвол таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж эхэлнэ, тиймээс амин дэмийг маш болгоомжтой хэрэглээрэй.
Хүчилтөрөгчгүй цус цэнхэр өнгөтэй
Зүрхний венийн судсаар гүйх хүчилтөрөгчгүй цус цэнхэр өнгөтэй бус харин гүн улаан өнгөтэй байдаг ажээ. Сургагчийн номонд яагаад цэнхэр өнгөтэй байдаг нь өнгөөр ялгах гэж л ийн хэвлэдэг байна. Харин арьсаар нэвт гэрэлтэн харагдах судас цэнхэр өнгөтэй харагддаг нь гэрлийн хугарлаас шалтгаалдаг ажээ.
Бор сахар цагаанаасаа илүү ашиг тустай
Үнэндээ бор, цагаан сахарны хооронд ямар ч ялгаа байхгүй. Селасс гэх орцод л гол учир оршино, өнгийг бараан харагдуулдаг орц. Бор сахар амтлаг биш байдаг нь магадгүй цагаанаасаа илүү ус алдагддагт байдаг ажээ.
Сoгтууруулах төрлийн ундаа тархины эд эсийг үxүүлнэ
Сoгтууруулах төрлийн ундаа ууснаар бодисын солилцоо алдагдаж хүчилтөрөгчийн дутагдалд ордог байна. Ингэснээр тархины эд эсийн холбоосонд муугаар нөлөөлдгөөс бус эд эсийг үxүүлдэггүй.
Сахар идсэн хүүхэд маш идэвхтэй болдог
Амттан хүүхдүүдийг илүү их хөдөлгөөнд оруулахгүй, энэ бол цуу ярианаас цаашгүй. Сахар бол калори, калори гэдэг бол эрч хүч. Тийм учраас их амттан идсэн хүүхэд эрч хүчтэй болж хэсэгтээ л хөдөлгөөнтэй болгоно. Гэхдээ сахар хүүхдийн шүдэнд хортой гэдгийг мартаж болохгүй шүү.
Мэдрэлийн эд эс дахиж сэргэдэггүй
Энэ бас л худал. Мэдрэлийн эд эс үxэх нь байгалиасаа болох л ёстой зүйл. Тэд тархины өөр хэсэгт шинээр төлжиж байдаг. Жишээ нь их стресстэй үед мэдрэлийн эд эс үxдэггүй харин эд эсийг тэжээж байдаг бодисын солилцоо алдагдаж байдаг ажээ.
Тархины зүүн тал – санаачлага, харин баруун тал логикийг хариуцна
Тархины баруун, зүүн хэсэг өөрсдийн хариуцсан үйл ажиллагаатай нь үнэн. Гэхдээ тархины нэг хэсэг нөгөө хэсгээсээ илүү хөгжсөн гэдгийг эрдэмтэд одоогоор тогтоож чадаагүй л байна. Жишээ нь, санаачлагыг тархины баруун, зүүн хэсэгт байгаа эд эсүүд харилцан хариуцаж байдгийг судалгаагаар тогтоожээ.
Өдөрт 8 цаг унтах ёстой
Хэвийн хэмжээг бүгд мэднэ: эрүүл нойр 8 цаг үргэлжилнэ. Гэхдээ хүн болгон харилцан адилгүй тул өөрийн бие организмд тохирох нойртой байна: дутсан эсвэл илүүдсэн нойр хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Жишээ нь, зарим нэгэнд нь 6 цаг хангалттай байхад, заримууд нь 9 цаг унтаад ч сэргэлэн цовоо сэргэж чаддаггүй.
Антибиотик вирус устгана
Антибиотик нян устгана. Вирусын гаралтай ханиадыг бид антибиотикоор эмчилж чадахгүй, өвдөж байгаа толгойн өвчнийг гараа боож дарахгүйтэй адил.
Шоколад = хар цэг
Эрдэмтэд нэгэн туршилт хийжээ: хэдэн арван хүнийг шоколадны орц нь 10 хувиар их жигнэмгээр хооллосон байна. Ингээд нүүрэн дээр нь гарсан хар цэгийг тоолж эхэлжээ, шоколад ихтэй жигнэмэг идэхээс өмнө болон дараах хар цэгт ямар ч өөрчлөлт гарсангүй. Үр дүнд нь эрдэмтэд өөрсдөө ч гайхсан боловч, үнэн бодит байдал ийм л байлаа.
Сахар дoнтуулдаг
Лабораторын туршилтын хулгануудыг сахарын өндөр агууламжтай хоолоор байнга хооллож байсан туршилтын үр дүнг ном болгон гаргажээ. Сахараар хэсэг хооллосон хулганууд сахараас өөр хоол идэхээ больсон байна. Туршилтыг хүмүүс дээр хийхэд хулгануудтай адилгүй үр дүн гарчээ. Мэдээж хэн л дан сахараар хооллоод байх вэ дээ?