in ,

Таныг спортоор хичээллэхээс өөр аргагүйд хүргэх 10 сургагч багш – Танд хичээл зүтгэл, эрч хүчийг бэлэглэнэ

Спорт зааланд зөвхөн хүүхнүүд явж эмэгтэй сургагч багш л байдаг гэж ташаа боддог. Харин эдгээр залуучууд таны буруу ойлголтыг эвдэх болно. Фитнес, йог гэдэг бол эр зориг шаардсан, тачaангуй … спорт.

Хэний ч хараа булаах эрэгтэй сургагч багш нарыг та бүхэнд танилцуулж байна. Ийм багштай байхад хэн ч спортоор хичээллэхийг хүсэх биз ээ.

Жона Кест (Jonah Kest)

Маш сонирхолтой хувилбар болох хип-хоп-йогийг заадаг бөгөөд фитнесийн экспертээр ажилладаг. Тэрээр цагаан хоолтон, мөн гайхалтай биеийн хөгжилтэй.

Винс Сэнт (Vince Sant)

Винс – загвар өмсөгч, фитнес-дасгалжуулагч. Тэрээр 90 хоногийн дараа үр дүн нь мэдэгдэх  Vinsanity Shred программыг боловсруулсан.

Дилан Вернер (Dylan Werner)

Дилан фитнесээр хичээллэхээс гадна ууланд авирна, йогоор хичээллэнэ. Энэ их ажлын хажуугаар инстаграмдаа өөрийнхөө авсан гэрэл зургийг байнга дэлгэдэг ажээ.

Ноа Нейман (Noah Douglas Neiman)

Ноа – Barry’s Bootcamp гэх эрчимт хөтөлбөрийн фитнес сургагч багш, уг хөтөлбөр нь кардио болон хүчний дасгалууд хавсарсан байдлаар явагддаг. Түүний инстаграмд нүд булаам сайхан залуугийн маш олон зураг байхаас гадна хэнд ч тус болох зөвлөмжөөр дүүрэн.

Данкан Пик (Duncan Peak)

Австралийн Power Living Australia Yoga (P.L.A.Y) гэх томоохон компанийг үндэслэгч, чадварлаг сургагч багш. Дуртай ажлаа өндөр цалин хөлсөөр хийж болохын тод жишээ энэ юм.

Патрик Фрост (Patrick Frost)

Загвар өмсөгч, мэргэжлийн дасгалжуулагч. Ноагийн адил эрчимжүүлсэн хөтөлбөртэй – Barry’s Bootcamp-д сургагч багшаар ажилладаг. Фитнес гэдэг бол баяр хөөр гэж үзэх тул татгалзах ямар ч аргагүй гэж тэрээр хувьдаа үздэг байна.

Кэмерон Шейн (Cameron Shayne)

Кэмерон тулааны, йогийн болон бясалгалын элементүүдээс бүдсэн цогц хөтөлбөр зохиосон нэгэн. Түүний инстаграмд зочилж асана йогоос гадна жиу-жицүгээр хичээллэж байгаа сайхан залууг харах болно.

Адам фон Ротфельдер (Adam Von Rothfelder)

ММА-гийн тулаанч байсан, одоо бол жүжигчин, загвар өмсөгч, фитнес-дасгалжуулагч, хоёр хүүхдийн эцэг хүн. Гайхалтай биетэйгээс гадна тоглоом шоглоом хийж чаддаг залуу гэдгийг та түүний инстаграмаас үзээрэй.

Шон Фелпс (Sean Phelps)

Шон – чадварлаг үсчин, бас аялагч, йогчин. Түүний инстаграмаар зочилбоос та асана йогийн гайхамшгийг байгалийн үзэсгэлэнтэй газруудтай хослуулан харна.

Нив Зиндер (Niv Zinder)

Фитнес дасгалжуулагч залуу өмнө нь цэргийн хүн байсан юм. Цэргийн алба хааж байхдаа олж авсан мэдлэг, туршлагаа ашиглан крав-магийн академид тулааны урлаг зааж байна. Мөн Barry’s Bootcamp хөтөлбөрийн сургагч багш.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *