Зогсоо зайгүй спорт зааланд фитнесээр хичээллэж, зөвхөн ногоон алим идэж, өглөө оройгүй гүйсний эцэст та төгс галбиртай болж болно оо. Энэ их хөдөлмөрийг хоёр удаагийн ойрхон баяр наадмаар баллаж орхих нь энүүхэнд. Тиймээс, та өөрийгөө аврахын тулд хувцасны сонголтод багахан анхаарахад л бүх асуудлыг шийдэх боломжтой.
Хоёрхон минутын дотор цөөн хэдэн килограммаар туранхай харагдах хэдэн зөвлөгөө бэлдлээ.
Том хээ
Том хээтэй хувцас – ямар ч биеийн галбирыг гутаах эд дээ. Дангаар нь харахад загварлаг мэт боловч өмсөөд ирэхэд танд илүү сантиметр болгоныг нэмж өгнө. Хэрвээ та хээтэй хувцсанд сонирхолтой бол даруухан өнгийн жижиг ууссан хээтэйг сонгоорой. Дөрвөлжин хээтэй хувцас өмсөхгүй л бол болохгүй санагдаад байвал жижгийг нь сонгохыг зөвлөж байна.
Хөндлөн зураастай хувцас
Хөндлөн зураастай хувцас хүнийг тарган харагдуулдаг. Хэрвээ та зураастай хувцас өмсөх сонирхолтой бол санаагаар бүү уна. Зураасны чигийг өөрчлөхөд л болно, хөндлөн зураасыг босоо зураастай хувцсаар солиход та илүү өндөр, туранхай харагдана. Энэ тохиолдолд танд сонгодог загвар таныг бүр чамин харагдуулна – цулгуй өнгийн хослол.
Илүүдсэн чимэглэл
Энэ тэндээсээ унжсан чимэглэл нь таныг хэдэн килограммаар тарган харагдуулж орхино. Тэгэхээр та байгаагаасаа илүү туранхай харагдахыг хүсэж байгаа бол элдэв чимэглэлгүй хувцас сонгож авахыг зөвлөж байна. Мөн, урт цахилгаантай банзал таныг илүү өндөр харагдуулна.
Том хээ болон хөндлөн элемент
Том хээ таныг байгаагаас чинь илүү тарган харагдуулахаас гадна үдээстэй сандаль таны хөлийг богинохон харагдуулахыг мартаж болохгүй. Гүнзгий ухлаадастай цамц болон урт оноотой банзал таныг өндөр харагдуулахаас гадна нарийн болгоно. Өөрийн арьсны өнгөтэй ойролцоо туфль, сандаль өмсөж байгаарай. Аль болох эрээн биш дан өнгийн хувцас өмсвөл таны галбир илүү гуалиг харагдах болно.
Энгэрийн ухлаадас
Завь хэлбэртэй энгэрийн ухлаадас нь хүний биеийг илүү өргөн харагдуулдаг бол V хэлбэртэй нь таныг илүү өндөр, туранхай харагдуулна. Дээр зөвлөснөөр илүүдэл чимэглэлгүй буюу нэмэлт нугалаасгүй хувцас сонгоно. Анхны зурагны бэлхүүс, тааз илүү өргөн харагдаж байгааг анзаарна уу.
Хөндлөн өргөн зураас
Хөндлөн зураас нь өргөн бол бүр хараад ч хэрэггүй. Ийм загвартай банзал ямар ч гуалиг биеийг том шуудай шиг болгож орхино.Хээтэй хувцас өмсөхийг хүсээд байвал жижиг хээтэйг сонгож бүдүүн хар бүс зүүвэл таны бэлхүүсийг улам нарийн болгож өгнө.
Тод өнгө
Тод өнгө зөөлөн өнгөнөөс илүү томруулж харагдуулдаг. Адилхан загвартай хоёр өөр өнгийн цамц бүсгүй хүний галбирыг хэрхэн өөрчилж байгааг та дээрх зурагнаас харж байгаа биз дээ. Зүүн гар талын тод улаан өнгийн судалтай цамц нь бүсгүйн мөр, бэлхүүсийг илүү өргөн, харин цайвар өнгийн судалтай цамц нь нарийн харагдуулж байгаа болно. Мөн, өмдөө зөв сонгох нь зүйтэй юм.