in

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ГайхмаарГайхмаар

Элгийг салахын аргагүй амттайгаар шарж идэх 5 арга. Та нэг л удаа энэ аргаар шарж идсэн бол байнга ингэж иддэг болно

Та шарсан элгэнд дуртай юу? Гэвч шарсан элэг амттай бэлтгэж чаддаггүй юм биш биз? Элэг шарах хамгийн шилдэг жоруудын жагсаалтыг гаргалаа.

Строгановск аргаар шарах

Орц: 500 гр үхрийн элэг, 2-3 сонгино, 2 аяга цөцгий, 3 амны халбага ургамлын тос, 1 амны халбага улаан лоолийн сүмс, 1 амны халбага гурил, давс, хар перц.

Элгээ угаагаад хальснаас нь салгаад 1 см орчим зузаантай шоо дөрвөлжин хэрчинэ. Хуурай хайруулын тавган дээр гурилаа шарж өтгөрүүлээд таваглана. Сонгиноо хөшиглөөд тосондоо шараад дараа нь элгээ нэмж шарна. Дээр нь гурилаа цацаад давс, перцээр амтална. Дараа нь сонгино, цөцгий, сүмсээ нэмж хутгаад зөөлөн гал дээр 15 минут элгээ болтол нь жигнэнэ.

Гичтэй элэг

Орц: 500 гр үхрийн элэг, 1 сонгино, 2-3 амны халбага гич, 2 амны халбага ургамлын тос, 2 амны халбага цөцгийн тос, 1/4 аяга гурил, перц, давс.

Элгээ 1 см зузаантай шоо дөрвөлжин хэрчинэ. Харин сонгиноо цагирган хэрчинэ. Гурил, перц, давсыг хооронд нь холино. Эдгээрийг элгэн дээрээ цацаад тосон дээрээ шарна. Элэг борлоод ирэхлээр хайруулын тавгандаа гич, сонгино нэмээд дахин 15 минут шараарай.

Карамель, улаан лоольтой элэг

Орц: 500 гр үхрийн элэг, 1/3 аяга ус, 50 гр кетчуп, 3 амны халбага гурил, 2 амны халбага бор элсэн чихэр, 1 амны халбага ургамлын тос, шар буурцгийн сүмс, уксус.

Элгээ нимгэн зүсээд давс, перц, гурилын хольцтой холино. Усанд элсэн чихэр, кетчуп, шар буурцагны сүмс, уксус нэмнэ. Хайруулын тавгаа тостой халаагаад элгээ борлотол нь шарна. Дараа нь бэлтгэсэн шингэнээ дээр нь нэмээд 20 минут жигнээрэй.

Цагаан дарстай элэг

Орц: 500 гр үхрийн элэг, 100 мл цагаан дарс, 3 хумс сармис, 2 улаан сонгино, 1 багц яншуй, 2 амны халбага цөцгийн тос, 2 амны халбага коньяк, 1 амны халбага оливийн тос, 1 цайны халбага далайн давс, 1/4 цайны халбага нунтаг хар перц.

Сонгиноо хагас цагирган хэрчээд ширүүн гал дээр 1 амны халбага тос нэмж өнгөгүй тунгалаг болтол шарна. Сармисаа бяцлаад сонгино дээрээ нэмж шараад давс, перц нэмнэ. Дээр нь дарсаа нэмээд бүрэн ууршуулна. Яншуйг жижиглээд талыг нь бэлтгэсэн сүмсэндээ нэмнэ. Элгээ угаагаад, хатаагаад хальснаас нь салгаж 1-1,5 см зузаантай савхан хэрчинэ. Өргөн ёроолтой хайруулын тавган дээр 1 амны халбага цөцгийн тос, оливийн тос нэмээд элгээ шарна. Перц, давсаар амтална. Тал талаас нь 2 минут шарна. Дээр нь коньяк асгаад 30 секунд халаана. Элгэн дээрээ бэлтгэсэн сүмсэндээ хийгээд 5 минут жигнэж идэхийн өмнө үлдсэн яншуйгаа дээр нь цацаад иднэ.

Дорнын аргаар шарсан элэг

Орц: 500 гр үхрийн мах, 1 хумс сармис, 4 амны халбага ургамлын тос, 1 амны халбага цардуул, 1 цайны халбага нунтаг цагаан гаа, 1 цайны халбага давс, ногоо, 2 амны халбага тахианы шөл, 1,5 амны халбага шар буурцагны сүмс, 1 амны халбага улаан лоолийн паста.

Элгээ угаагаад нарийхан хавтгай хэрчинэ. Дараа нь 2,5 см өргөнтэй хавтгай болгон хуваана. Цагаан гаа, цардуул, давс хооронд нь холиод дээр нь 2 амны халбага ургамлын тос, 2 амны халбага ус нэмж нэгэн төрлийн холимог болтол хутгана. Элгээ цардуултай холимогтоо нэмж хийгээд 15 минут амраана. Хайруулын тавганд 2 амны халбага тос хийгээд элгээ тал талаас нь хурдан шарна. Дээр нь ногоо, сармис нэмээд дахин 30 минут шарна. Улаан лоолийн сүмс, шөл, элсэн чихэр, шар буурцагны сүмс холиод элгэн дээрээ нэмнэ. Буцалгаад дахин 30 секунд жигнээрэй. Гал дээрээс аваад элэгтэй шарсан сүмстэйгээ иднэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *