Бронксын нэгэн сургуулийн багш Стивен Ритц бусад багш нарын адил хичээлээ заагаад л явдаг байлаа. Эцэг, эхийн хувьд тохиолдох хамгийн том уй гашууг тэдний гэр бүлд тохиолдсон юм – тэд хүүхдээ aлджээ.
Энэ уй гашуу Стивенийг өөрчилсөн юм. Алдсан хүүхдийнхээ хойноос хоосон гaшуудаж суухаар өөрийн дүүрэгт амьдрах боломжгүй айлын хүүхдүүд суралцдаг нэгэн сургуульд багшлахаар шийджээ. Сургуулийн сурагчдын 17 хувь нь сургуулиа дүүргэж дунд мэргэжлийн гэрчилгээ авдаг, бусад нь хичээлдээ суухгүй эсвэл төгсөх шалгалтад унадаг ажээ.
Сургуульд xүчирхийлэл дарaнгуйлж , ядуу зүдүү, өлөн зэлмүүн хүүхдүүдээр дүүрэн. Стивенийн сурагчдын 99% нь үнэгүй хоол хүнсээр хангагдах шаардлагатай байлаа.
Сургууль байрлах дүүрэг нь “тэжээлийн дoройтолтой” гэсэн тодотголтой. Учир нь тус дүүрэг нь ядуусын хороолол бөгөөд эрүүл хоол хүнсээр хангагдаж чаддаггүй. Дүүргийн оршин суугчид хямдхан хоол хүнсээр хооллох бөгөөд энэ нь эрүүл мэндэд нь муугаар нөлөөлдөг байна.
Тиймээс ч бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл их, биеийн хөгжил муу, хүүхдүүд өнөөдөр хоолтой хонох эсэх нь эргэлзээтэй тул сэтгэл санааны тогтворгүй байдал ихээр илэрдэг ажээ.
Нэг өдөр Стивенд сайхан санаа төрсөн байна. Бүх зүйл түүнд бэлэглэсэн хайрцаг сонгиноос болжээ. Хүүхдүүд сонгиноор шидэлцэж тоглоод байх болов уу гээд сонгинуудаа паарны араар нуусан бөгөөд удалгүй сонгинууд ургаж гоё цэцэглэжээ. Сонгино ургаж байгаа үйл явц хүүхдүүдийн сонирхлыг ихээр татсан байна.
Стив дотроо бодохдоо: хүүхдүүд ургаж байгаа сонгинод ингэж их хөөрч байгаа юм чинь өөр бусад ногоо ургахад бүр их сонирхож эхлэх юм байна – ногоо нь шим тэжээлтэй ногоо байж болох юм гэжээ. Нэг ёсондоо сурагчид хүнсний ногоогоо сургуульдаа өөрсдөө тарихаар болжээ.
Ингэж Green Bronx Machine гэх сайн үйлсийн байгууллагын үндэс тавигдсан түүхтэй. Хүүхдүүд хүнсний ногоогоо өөрсдөө тарьж ургацаа хураана. Хураасан ургацаасаа гэр рүүгээ аваад явж болно.
Энэ байгууллагын ачаар зөвхөн Бронкст бус АНУ-ын хэд хэдэн хотуудын сургуулиуд өөрсдийн хүлэмжтэй болжээ. Сурагчдыг ажил хөдөлмөрт сургаж чөлөөт цагаа байгальд ойр өнгөрөөж сургахад тусалж байна. Зөвхөн эрүүл хоол хүнстэй болоод зогсоогүй Стивийн сурагчид хичээлдээ тогтмол явах нь ихэсч 40 хувь байсан ирц нь 93 хувь болтлоо нэмэгджээ. Хүүхдүүдийн сурлага ч дээшилсэн байна. Стив өөрийнхөө сурагчдыг төгсөх шалгалтаа өгч чадна гэж найдаж байгаа ажээ.
Стивен Ритц өөрийнхөө санаачлагын хамтаар зургаа татуулжээ – хичээлийн танхим өөрөө ногоон байгууламж болсон байгааг та харж байна.
“Хүүхдүүд ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрөөдөг – тиймээс сургуульд эрүүл хоол хүнс байх хэрэгтэй. Хүүхдүүд маань сургууль дээрээ эрүүл хооллоод зогсохгүй гэр рүүгээ аав ээждээ тарьсан ногоогоо бариад очих шиг сайхан зүйл хаана байх вэ дээ” гэж багш хөөрөн ярьж байна.