in

Аз жаргалтай хосууд хэзээ ч өөрсдийн амьдралыг сошиалаар сурталчилж, гайхуулаад байдаггүй. Шалтгаан нь ч маш энгийн…

Интернетэд  тавьсан нэг статус маш ихийг илэрхийлэх тийм ертөнцөд бид амьдарч байна. Найз нөхөд, төрөл төрөгсдийн сошиал сувагтаа байрлуулсан зураг, эсвэл статусыг бид хараад тэр хүний амьдралыг үнэлэхэд бэлэн болжээ. Харамсалтай нь, сошиал сувгаас бид үнэн бодит мэдээллийг авч чадаж байгаа гэж үү?

Аз жаргалтай хосууд амьдралаа яагаад сошиал сувагт байрлуулдаггүй шалтгаануудаас та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

Хүмүүс аз жаргалтай байхдаа яг тэр цаг мөчөөр амьдардаг. Хэрвээ бодит амьдрал үнэхээр аз жаргалтай бол тэр сайхан мөчийг онлайн өнгөрүүлэх ямар ч шаардлага байхгүй. Аз жаргалтай гэж пост бичээд сууж байгаа хүн “үнэхээр” аз жаргалтай байгаа эсэх нь эргэлзээтэй.

Үл ойлголцол, сэтгэл ханамжгүй байдлаа олон нийтийн өмнө тавьж шүүлгэснээр хэн ч хожихгүй. Сошиал сувгаар өөрт тулгарснаа зарлаж тусламж хүсэх нь шилдэг арга биш. Та хоёрын харилцаанд үүссэн асуудлыг улам хүндрүүлэхээс биш шийдэж чадахгүй.

Хайрттайгаа цугтаа байж хайрыг нь зүгээр мэдэрч сурах. Өөрийнхөө хуудсанд ингэж хайраа илэрхийлсэн гээд бүгдийг сошиал сувгаар бүү дэлгэ. Ингэх ямар ч шаардлага байхгүй.

Хэн ч хэний ч өмнө ямар нэгэн зүйлийг батлах гэж оролдох хэрэггүй. Өөрийнхөө аз жаргалыг, амжилттай явааг, хайрлуулж байгаагаа хэн нэгэнд батлах ямар ч шаардлага байхгүй. Хайртай хосууд өөрсдөө хүсэж байгаа учраас л цугтаа байгаа, тэдний ард хэн нэг нь “лайк” дарах ямар ч хамаагүй. Гэхдээ, хүн хувийнхаа амьдралыг нууц байлгана уу, олонд зарлана уу- тэр бол хувь хүний хэрэг.

 

Хамгийн чухал нь

Сошиал суваг ашигладаггүй хосууд илүү аз жаргалтай байдгийг судлаачид тогтоожээ. Өөрсдийнхөө амьдралыг өрөөл бусадтай харьцуулж, гайхуулж сошиал сувгаар тавих нь ёс зүйн хувьд ч буруу гэж үздэг. Хамгийн гол нь сошиал сувгаар амьдралаа гайхуулж биш өөрсдийнхөө бодит амьдралаар амьдарч,  аз жаргалыг цаг тутамд мэдрэхэд оршино.

Leave a Reply

Your email address will not be published.