in

Өглөө бүр энэ ундааг уугаад гэдэснийхээ өөхөнд үүрд баяртай гэж хэлээрэй!

Сүүлийн үед гуалиг болгох, янз бүрийн амттай  ундаанууд ихээр тааралдах болсон. Юутай гайхалтай! Бидний санал болгож байгаа уг коктейльны жор нь юугаараа давуу талтай бэ гэвэл энэний найрлаганд хамгийн энгийн, хүний гэдсэнд дасал болсон бүтээгдэхүүнүүд ордог. Иймээс шингэц нь илүү сайн, ашиг тус нь илүү их.

Тараг бол сүүнд дургүй, сүү сайн шингээж чаддаггүй хүмүүс ч хэрэглэж болохоор амттай, ер бусын ашиг тустай бүтээгдэхүүн юм. Шинэ ногоон ногоонуудыг нэмснээр эрүүл бас дэглэмийн хооллолтын чухал бүрэлдэхүүн болж өгдөг.

2 порцны орц:

  • 2,5 хувийн тослогтой 300 мл тараг
  • 3 мөчир яншуй (петрушка)
  • 3 мөчир гоньд (укроп – өргөст хэмх дарахад ашигладаг даа)
  • 1 дунд зэргийн өргөст хэмэ
  • чимх давс
  • хар перец

Бэлтгэх:

  1. Бүх ногоон ногоонуудаа угаагаад хатааж, жижиглэн хэрчинэ. өргөст хэмхээ жижих нүхтэй үрүүлээр үрнэ.
  2. Ногоон ногоо болон өргөст хэмхээ бага зэргийн тарагтай хамт холигч, бутлагчиндаа хийгээд нэгэн жигд болтол нь нунтаглана. Үлдсэн таргаа давсны хамт нэмээд ахин холигчоо ажиллуулна.
  3. Вылей коктейлийг аягандаа хийгээд перецээ аль нэг ногоон ногооныхоо мөчрөөр чимэглээрэй. Эрүүл мэндийн ундаа бэлэн боллоо.

Коктейль гайхалтай зөөлөн, тэнцвэртэй амттай болдог. Хэрвээ жингээ хасаж, гэдсээ багасгахыг хүсч байгаа бол үүгээр өглөөний цайгаа орлуулж болно. Харин мэдэгдэхүйц үр дүнд хүрэхийг хөсч байвал оройн хоолны оронд үүнийг хэрэглээрэй.  Амттай, эрүүл аргаар тарж болдог юм шүү!

Уг жорыг бусадтай хуваалцахаа бүү мартаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *