in , ,

Яг зөвЯг зөв ГоёГоё Юу вэЮу вэ ГайхмаарГайхмаар ХөөрхөнХөөрхөн ХахаХаха ГунигтайГунигтай

Би мах худалдаж авахдаа үүнийг заавал шалгаж үздэг. Чанартай сайн мах сонгож авахад танд мэдлэг болно

Зөвхөн чанарын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн худалдан авч байна уу.

Мах – гэр бүлийн төсвийн багагүй хэсгийг авдаг. Тийм ч учраас чанартай бөгөөд шинэ мах сонгож авч байх нь чухал.

Та бүхэнд хамгийн амттай бөгөөд сайн мах сонгох аргуудыг танилцуулах гэж байна. Сайтар уншиж танилцана уу.

Мах сонгоход өгөх зөвлөгөө

1. Махны ширхэг салах ёсгүй. Хэрвээ махны ширхэг салж байвал удсан эсвэл норгосон мах гэсэн үг юм.

2. Мах биетэй байх ёстой буюу бараг хуурай байх ёстой. Алганд наалдахгүй, гарнаас гулгахгүй байна.

3. Махыг зүсэхэд гадна, дотор хэсэг адилхан өнгөтэй байх ёстой.

4. Мах зүсэхэд элдэв зүйл мэдрэгдэж байвал ямар нэгэн шимэгч хорхой эсвэл гадны биет орсон болохыг илтгэнэ.

5. Махны өнгө хэт хар биш хэт цайвар ч биш байх ёстой. Дэлгүүрийн лангуун дээр удаан тавьсан махыг цэвэрлээд буцаагаад тавьдаг, та махны толбуудыг сайтар ажигла. Толботой бол удсан мах гэсэн үг юм шүү.

6. Гахайн мах сонгож авахдаа өөх, махны завсрыг сайтар ажигла. Өөх, мах нь бие биенээсээ салаагүй байх ёстой, өнгө нь цайвар ягаан, зүсэхэд бараг цус урсахгүй байна.

7. Үхрийн мах сонгохдоо махан дээр дарж үзээрэй. Хэрвээ сайн чанарын мах бол зөөлөн, бага зэрэг хонхойно. Хонхорхой нь тэр дороо алга болно. Шинэ мах гэсэн үг.

8. Хонины махны сайн хэсэг – ястай мах юм шүү. Хамгийн зөөлөн мах.

9. Үнэр – анхаарах ёстой. Хөнгөн, зөөлөн үнэртэй байна. Хэрвээ гэртээ та махны чанарыг шалгах гэж байгаа бол халаасан хутгаар махаа зүсээд үзээрэй. Муудсан махны үнэр таагүй үнэртэнэ.

10. Махны өөхийг анхаарна уу – хэрэглэхгүй байсан ч хамаагүй. Өөх нь махны чанарын талаар ихийг хэлнэ. Өөх нь цагаан байна, хэрвээ шаргал туяатай байвал настай малын мах гэж ойлгоорой. Үхрийн махны өөх ширхэгтэй байх бол хонины өөх бүхэл байна.

Дэлхийн хүн амын 80 хувь нь чанарын баталгаагүй хүнс хэрэглэж байгаа нь харамсалтай. Та бүхэнд дээрх зөвлөгөө тус болно гэж найдаж байгаа бөгөөд эрүүл мэндээ бодож чанартай, шинэ хүнс худалдаж авч байгаарай.

57 Comments

Сэтгэгдэл бичих
  1. Монгол хүн малынхаа махыг хараад ялгахтайгаа байгаа доо. Махнаас нь салгах арга бол монгол малын махыг муугаар бичиж, малчидыг нь адлах болоод байна шүү!

  2. Маш хэрэгтэй зөвлөмж.
    Олон хүн уншаасай бас уншсан хүн бүр бусдадаа түгээгээсэй.
    Баярллаа. Үргэлжлүүлэн олон олон зөвлөмжүүдийг түгээгээрэй.
    БАЯРЛЛАА.АМЖИЛТ.

  3. Emeeltees malchnii gar deeres amid mal awch bai chenjees awah hereg bhgvi malchnaa hayaad chenjiin olon honog idej uugagvi honiig awdag malcn chn orj ireedl zogsdg tednees aw

  4. элдэв худлаа юм ярсн хужаа нарын арга монгол хүн маха цагаан идээгээ идж ѳндѳр наслж бсн одоо ногоо жимсний араас яѳвад монгол хүний нас богино болсон

  5. Zaxaas avsan guluuz xoninii shine max bolgon shaxuu guy yumuu suuliin n zuseed xarxad dotorn iim bersuuch gexiimuu booronxii xatuu tsagaan yum bdishd…ene yu geech mald tarij bga eldev em tan vaktsin evamiknii uldegdelshd…tariad 20 xonuulkuu maxalchxaar xotiixon bid yaj eruul bxavdee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *