in ,

ГоёГоё

Давхар эрүү одоо асуудал биш болжээ! Эдгээр 7 дасгалыг хийгээд давхар эрүүнээсээ салж, эргээд залуухан сайхан харагдацгаая!

Бид эрүүл бие бялдартай, үргэлж залуу байхын тулд зөв хооллож, дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй. Нас ахихын хэрээр бидний арьс уян хатан, гоо сайхан чанараа алддаг. Иймээс бид та бүхэнд эмч нарын санал болгодог арьсыг удаан хугацааны турш залуу харагдуулах хамгийн сайн дасгалыг хүргэж байна.

Булчингийн халаалт

Дасгал хийж эхлэхээсээ өмнө нүүрний булчинг халаах хэрэгтэй. Доод эрүүг баруун, зүүн, урагш хөдөлгөнө.

 

1. Ус утгах

Амаа ангайн, дээд шүдээр доод уруулыг хазна. Толгойгоо доошлуулан, ус утгах мэт болоод амаа хаана. Дараа нь толгойгоо дээш өргөнө. Дасгалыг хийж байх үедээ уруулныхаа булчинг суллах хэрэгтэй.

 

2. Хамартаа хүргэ

Хэлний доод талын булчин нь давхар эрүү үүсгэх бас нэгэн шалтгаан болдог. Хэлээ хамартаа хүргэх гэж хичээх хэрэгтэй.

 

3. Төгс гонзгой

Нүүрний гонзгой хэлбэрийг хэвээр нь хадгалахын тулд хүзүүгээ хацар луугаа татах хэрэгтэй. Ингэхийн тулд толгойгоо зүүн тийш харуулан эрүүгээ урагш хөдөлгөнө. Үүний дараа баруун тал руу харж хийнэ. Энэ дасгалаа 2 талдаа 5 удаа хийнэ.

 

4. Анаашийг үнс

Анаашийг аль эсвэл хэн нэгэн маш өндөр хүнийг үнсэх гэж хичээж байна гээд төсөөл. Толгойгоо дээш өргөн, доод эрүүг бага зэрэг урагш болгож уруулаа төмбийлгөнө. Хүзүү таталдаж байвал та зөв хийж байна гэсэн үг.

 

5. Эсэргүүцэл

Энэ дасгалыг хийхийн тулд 2 гарынхаа нударгыг эрүүн доор тавих хэрэгтэй. Нударган дээрээ эрүүгээ сайн тулгана. Дарах хүчээ аажмаар нэмэгдүүл. Хамгийн их хүчээрээ даран 3 секунд бариад 3 секунд амарна. Энэ дасгалыг 5-7 удаа давтана.

 

6. Инээмсэглэл

Шүдээ зуусан байдалтайгаар инээнэ. Аажмаар шүдний зуултны хүчийг нэм. Эрүүний булчин хүчтэй татвалзаж байвал та дасгалаа зөв хийж байна гэсэн үг. Дасгалыг 5 секунд барьж дараа нь 3 секунд амарна.

 

7. Хацраа төмбийлгө

Амаа агаараар дүүргэн, уруулаа төмбийлгөнө. Аман доторх агаараа нэмэгдүүлэн 3-5 секунд барьсныхаа дараа гараараа хацраа түлхэж агаарыг гаргана. Энэ дасгалыг 3-5 удаа давтаж хийгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *