Энэ дасгалыг хийснээр үрчлээ арилна!
Хүзүүний минь үрчлээ үргэлж насыг маань хэлээд өгчихдөг байв. Харин энэ дасгалыг хийснээр үрчлээ бараг арилсан гэж хэлж болно. Би буцаад залуу сайхан харагдаж эхэлсэн!
Хүзүү нүүрнээс илүү хурдан хөгширдөг. Сэтгэл хөдлөлийн ул мөр хамгийн зөөлөн арьстай хэсэгт ул мөрөө үлдээдэг. Тиймээс биеийн бусад хэсгээс илүү хүзүүний арьсыг арчлах хэрэгтэй.
Хүзүү үрчлээтэх хэд хэдэн шалтгаан бий. Үүнд:
Биеийн болон толгойн буруу байрлал. Огцом хөдөлгөөн, ширээний ард буруу суух, хэвтэж байхдаа ном унших зэрэг нь хүзүү гүн үрчлээтэх шалтгаан болдог.
Хангалттай чийглэг биш. Биед шингэн дутагдах нь арьсыг хуурайшуулах гол шалтгаан болдог. Нас ахих тусам илүү их шим тэжээлтэй зүйлс хэрэглэх шаардлагатай.
Дааврын өөрчлөлт. Эстроген даавар дутагдвал нь арьсны уян хатан чанар алдагдаж, гүн үрчлээс үүсгэдэг.
Амин дэм дутагдах. Арьс нь коллаген дутагдах үед уян хатан байдлаа алддаг. Тиймээс зөөлөн, тэгш байх чадвараа алдсанаар үрчлээтдэг.
Буруу зуршил. Согтууруулах ундаа болон тамхи. Эдгээрийг их хэрэглэвэл арьсанд нэн тустай амин дэмүүдийг устгах ба таны гоо сайхан байх хүчин чармайлт үгүй болно.
Буруу хооллолт. Эмэгтэй хүн өдөр бүр шим тэжээл сайтай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. нэг хэвийн хоол хүнсийг байнга хэрэглэх эсвэл аль нэг хүнсний бүтээгдэхүүн дутагдах үед арьс үрчийдэг.
Нарны туяанаас хамгаалахгүй байх. Нарны хэт ягаан туяа нь арьсыг их гэмтээдэг. Тиймээс нарны тос түрхэж занших хэрэгтэй.
Хүзүү болон нүүрний дасгалын видео:
Хялбар аргаар хүзүүний үрчлээг арилгахыг хүсэж байна уу? Хүзүүний үрчлээсийг арилгах, бодитой үр дүн мэдрэхийг хүсвэл дараах дасгалыг өдөр алгасалгүй хийгээрэй.
fumiko takatsu face yoga бүүр үр дүнтэй шүү би дандаа хийдэг