Бидний арьсны залуу төрх коллагенээс шууд хамааралтай – уураг нь арьсны уян хатан чанарыг хадгална. Коллаген нь арьсны зохих чийгшлийг зохицуулах үүрэгтэй: усны молекулыг татаж барьж байдаг ажээ. Нас ахих тусам эмэгтэй хүний коллагены хэмжээ багасдаг.
40 наснаас хойш коллагены ялгаралт 3 хувиар буурна. Тийм учраас арьсныхаа залуу төрхийг хадгалж үлдэхийн тулд коллаген агуулсан хоол хүнс байнга хэрэглэж байвал зохилтой.
1. Цитрусын төрөл
Жүрж, мандарин, грейпфрут эмэгтэй хүний хоолны цэсэнд заавал байх ёстой жимс: С амин дэмээр баялаг тул коллагенийн ялгаралтад нөлөөлнө. Зун болон хаврын улиралд цитрусын төрлийн жимсийг гүзээлзгэнэ, хад, нэрс, яншуй, ногоон сонгиноор орлуулах боломжтой.
2. Бүхэл үрийн буудай
Каш мөн л залуу арьсны үндэс болно. Байгалийн коллаген нь гурвалжин будаа, шош, буудай зэрэгт агуулагдах ажээ. Коллагенийн ялгаралтад шууд нөлөөлөх Е болон С амин дэмээр баялаг юм.
3. Улаан загас
Омега-3, 6 болон 9 тосны хүчлээр баялаг юм. Судасны хана бэхжүүлэхэд нөлөөлөх тул арьсны цусан хангамжийг сайжруулна, энэ утгаараа таны арьс залуу төрхөө хадгалсаар байна.
4. Далайн байцаа
Далайн байцаа маш шим тэжээлтэй – коллагенийн ялгаралтыг хурдасгадаг тул эмэгтэй хүний хоолны цэсэнд заавал байх ёстой хүнс.
5. Цацагт хяруулын мах
Тус шувууны мах нь өөртөө коллеган агуулсан байдаг. Энэ төрлийн махыг идсэнээр карнозин ялгарах бөгөөд энэхүү бодис нь коллагентэй нэгдсэнээр коллагенийн тогтвортой чанарыг хангана. Мөн коллагенийн эсийг гэмтлээс хамгаалдаг ажээ.
Коллаген нь зөвхөн арьсны залуу төрхийг хадгалахад чухал шаардлагатай бус мөн холбох эд эсийг бэхжүүлэхэд шууд нөлөөлнө. Коллаген агуулсан хоол хүнс тогтмол хэрэглэснээр таны яс, булчингийн хэвийн үйл ажиллагааг хангаж өгдөг байна.
Эрүүл хооллоцгооё!