in ,

Давхар эрүүнээсээ салахыг хүсвэл эдгээр 5 дасгалыг тогтмол хийгээрэй. Хаана ч хийх боломжтой, маш хялбархан дасгалууд

Унжсан харвин арилгах, өгзөг чангалах маш олон төрлийн дасгал байдаг. Харин давхар эрүү арилгах ямар арга байна?

Юуны түрүүнд толгойд турах ёстой гэсэн бодол орж ирнэ биз? Өөх тос алга болох хэдий ч эрүү унжсан хэвээр л байна. 30 кг хаслаа гэхэд таны давхар эрүүнээс сул унжсан арьс үлдэнэ. Арьсны чанга байх эсэх нь таны идэж байгаа хоол хүнс, хийж буй дасгалаас шалтгаалахаас гадна таны нүүрний арьсны төрлөөс мөн шалтгаалах нь мэдээж.

Та бүхэнд санал болгож байгаа дараах энгийн 5 дасгалыг өдөр болгон хийснээр таны эрүү, хүзүүний арьс богино хугацаанд чангарах болно.

Давхар эрүүг арилгах 5 дасгал

1. Хэл сунгах

Амаа том ангайгаад хэлээ урагш сунгана. Хэдий хэр урт сунаж байна төдий чинээ сунгана. Доод эрүүндээ хүрэх гэж байгаа мэтээр л сунгаарай.

Хамгийн уртаар сунгалаа гэж бодсон тэр байрлалдаа хэлээ 10 секунд барина.

Дасгалыг 10 удаа хийнэ.

 

2. Толгойгоо өндийлгөх

Орон дээрээ хөндлөн дээшээ харж хэвтэнэ – толгой доошоо унжихаар байрлалд байна. Их биеэ бүтэн харахаар толгойгоо өргөнө, гэхдээ энэ үед мөр орноос хөндийрөхгүй байна.

Энэ байрлалд 10 секунд бариад дараа нь аажим буулгаж эхлэл байрлалд шилжинэ.

Дасгалыг 2-3 удаа хийх бөгөөд бага зэргийн толгой эргэж байгаа мэдрэмж төрж болно. Энэ бол хэвийн үзэгдэл тул сандрах зүйлгүй.

 

3. Тааз үнсэх

Тэгш зогсоно. Толгойгоо бага зэрэг арагш болгож тааз өөд ширтэнэ.

Тааз үнсэх гэж байгаа мэт толгойгоо дээш сунгаарай. Энэ байрлалд 5-10 секунд зогсоно. Толгойгоо суллаад эхлэл байрлалд ирнэ.

Дасгалыг 15 удаа хийнэ.

 

4. Толгойгоо эргүүлэх

Тэгш сууна, зогсоо байрлалд ч болно. Толгойгоо тойрог байдлаар зөөлөн эргүүлнэ. Мөр, цээж, нуруунд хүрэх гэж байгаа мэт эргүүлсний дараа эсрэг тал руугаа эргүүлнэ.

Мөрийг унжуулсан байх бол нуруу тэгш байна.

Нэг чиглэлд 10 удаа эргүүлээд, эсрэг тал руугаа мөн 10 удаа эргүүлнэ.

 

5. Эрүүний дасгал

Суугаа эсвэл босоо байрлалд – хамгийн гол нь нуруу тэгш байрлалд байна. Одоо эрүүгээрээ хүчтэй зажлах хөдөлгөөн хийнэ. Гэхдээ ам хаалттай буюу уруулыг салгахгүйгээр зажилна.

Амьсгаагаа хамраараа гүнзгий авч, гаргана. Амьсгаагаа нэг авахдаа амаа томоор нээнэ, энэ үед хэлний үзүүрийг доод урд шүдэнд наасан байна. Амьсгалаа “аааа” гэсэн авиатай цуг гаргана.

Дасгалыг 2 удаа тус бүр 90 секундын турш хийхийг хичээгээрэй.

Дээрх дасгалыг бүтэн хийхэд таниас ердөө 10-20 минут л зарцуулагдана.

Дасгалыг байнга тогтмол хийснээр үр дүнд хүрнэ гэдгийг мартаж болохгүй: өглөөдөө хэдэн долоо хоног хийсний дараа та өөрийгөө өөрчлөгдөж байгааг мэдэрнэ.

Та өөр ямар дасгал мэдэх вэ? Сэтгэгдлээр бидэнтэй хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *