in ,

ХөөрхөнХөөрхөн ХахаХаха Юу вэЮу вэ ГоёГоё Яг зөвЯг зөв ГунигтайГунигтай

Эдгээр бүжгийн төрлүүдээр хичээллэвэл таны бие гайхалтай сайхан галбиртай болно

Дасгал хөдөлгөөн бол зөвхөн эрүүл байхад биш биеийн хэлбэрээ зөв сайхан байлгаж, хадгалахад тустай. Гэхдээ энэ нь хийхэд тийм ч хялбар биш бөгөөд цаашид үргэлжлүүлэн хичээллэхэд тэвчээр шаардагддаг.

Бүжиг бол булчингаа бэхжүүлэх хамгийн сайн арга юм. Түүнээс гадна стресс тайлах, шинэ хүмүүстэй танилцахад хамгийн тохиромжтой.

Өнөөдөр бид та бүхэнд хөл болон гуя, єгзєгний булчинг чангалах бүжгийн төрлүүдийн тухай өгүүлэх гэж байна. Ингээд эхэлцгээе.

Гуя болон єгзєгний булчингаа бүжиглэнгээ чангалахыг хүсэж байгаа бол!

Бүжиг бол бүх биед ашигтай гайхалтай зүйл юм.

Хөлний хийж буй “үйлдэл” бүр нь бидний амьдралдаа хийж байгаагүй сонирхолтой хөдөлгөөнүүд байдаг.

Ажлын өдрүүд дуусахад хөл маань “өвдөж”, маш их ядарсан байдаг. Бүжиглэх үед хүний биеийн бүх булчингууд ажилладаг ба сэтгэл санаа хүртэл өөрчлөгддөг. Бид санаа зовохоо больж, аз жаргалтай болдог.

Бүжгийн маш олон төрөл бий. Та өөрт тохирсон бүжгийн төрлөө сонгож болно. Ганцаараа эсвэл хамтрагчтай, гэртээ эсвэл бүжгийн талбайд гээд хүссэнээрээ хийж болно.

Бид та бүхэндээ дараах 5 төрлийн бүжгийг санал болгож байна. Эдгээр 5 төрөл нь хөл, гуя болон єгзєгний булчинг чангалдаг.

1. Салса

Хэрвээ та жингээ хасахыг хүсэж байвал салса тохирно. Хурдан хэмнэлийн тусламжтайгаар булчингаа чангалаарай. Африк-Карибын дуу хөгжим, хөдөлгөөнийг санагдуулдаг. Мөн:

  • Бэлхүүсийг улам нарийхан болгодог
  • Хөдөлгөөний уян хатан эвсэлтэй болно
  • Бие болон гарыг чангалдаг

Салса бүжих үед таны цусны эргэлт хурдсах ба зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулдаг.

 

2. Степ

Чечетка ч гэж нэрлэдэг энэ бүжиг нь америк бүжиг бөгөөд хөлний хэмнэлтэй хөдөлгөөн хийдэг бүжиг юм. Ирланд, Шотланд, Английн хойд хэсгээс гаралтай.

Аэробекийн дасгал хийдгээрээ онцлог. Өөх шатаахад туслах төдийгүй биеийг хүчилтөрөгчөөр хангадаг. Үүнээс гадна:

  • Хөлийн булчин ажиллана
  • Өгзєгний булчинг чангална
  • Биеийн жинг тэнцвэржүүлнэ

Магадгүй та бүхэн дундаас Фред Астер, ЖинЖер Рожерс нар төрөн гарч магадгүй бөгөөд таны бие гайхалтай болох болно.

 

3. Фламенко

Испаниас гаралтай маш хэмнэлтэй хөдөлгөөнтэй бүжиг бөгөөд биеийг уян хатан болгож булчинг чангалдаг. Энэхүү бүжгийг Андалус, Эстремадур, Мурсия-гийн хөгжимчид, бүжигчид гайхалтай хослуулсан байдаг. Мөн аэробекийн дасгал мэт бүжгийн хөдөлгөөн нь хөл болон єгзєгний булчинг чангалж өгдөг. Мөн:

  • Гэдэс болон гуяны булчинг чангална
  • Биеэс хорт бодисыг гадагшлуулна
  • Биеийн илүүдэл жингээс ангижирна
  • Том ороолт, урт хормойг ашиглах замаар өөрийн хөдөлгөөнийг илүү сайн гаргаж чаддаг болно

 

4. Танго

Аргентин танго хөгжим, бүжиг нь энхүү орныг илэрхийлэх мэт. Хөдөлгөөн, бүжгийн илэрхийлэл нь хөлийн булчинг чангалах маш сайн дасгал болдог. Тэр ч бүү хэл “хагас дутуу” хөдөлгөөн нь хүртэл булчинг чангалах үр ашигтай. Мөн:

  • Хөлний булчин
  • Дөрвөн толгойт булчин
  • Өгзєгний булчинг чангалдаг

Үүнээс гадна биеийн хэлбэрийг хадгалаад зогсохгүй бэлхүүсийг нарийн болгож гэдэсний булчинг хөгжүүлдэг.

Өөр нэгэн сонирхолтой баримт бол зүрхний өвчтэй хүмүүст энэ бүжгээр хичээллэхийг зөвлөдөг.

 

5. Зумба

Зөвхөн бүжиг ч биш биеийн тамирын дасгал хөдөлгөөн бөгөөд Латин Америкийн хэмнэлт хөгжим дор бүжиглэдэг. Дараах бүжгүүдийн холимог юм.

  • Салса
  • Меренге
  • Кумбия
  • Реггетон
  • Самбо

Энэхүү бүжгийг өнгөрсөн зууны сүүлчээр колумбийн Альберто (“Бето”) Перес үүсгэжээ.

Зумба бол зөвхөн эрч хүч, хөгжилтэй байдал төдийгүй маш их илчлэгийг шатаадаг дасгал хөдөлгөөн юм.

Хэмнэлтэй хөгжмийн дор идэвхитэй бүжгийн хөдөлгөөн хийснээр гэдэсний булчин, гуя, єгзєгний булчинг чангалдаг.

Алив бүжиглэцгээе!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *