Идэвхижүүлсэн нүүрстөрөгч буюу бидний хэлж хэвшсэнээр нүүрсэн эм. Энэ нь ямар их ашигтайг ихэнхи хүн мэдэх байх гэхдээ бүгдийг нь биш! Цааш уншиж ашигтай бүх шинж чанаруудыг нь мэдээд аваарай. Танд хэрэг болж юуны магад.
Гэдэс дүүрэх үед
Дунджаар хүн өдөрт 14 удаа хий ялгаруулдаг – энэ нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ хэрэв та хийгээ гадагшлуулж чадахгүй гэдэс дүүрэх асуудалтай бол идэвхжүүлсэн нүүрс туслах болно. Судалгаанаас харахад хоол идэхээс өмнө идэвхжүүлсэн нүүрс уухад гэдэсний хий мэдэгдэхүйц буурдаг.
Хоолны хордлогыг түргэн хугацаанд эмчлэх
Хүнсний хордлого маш түгээмэл байдаг – Зөвхөн АНУ-д жилд 48 сая тохиолдол бүртгэгддэг! Хүнд хордлогын дараа зайлшгүй гарах бөөлжих, гүйлгэх, хэвлийгээр өвдөх, дэмий өнгөрөөх өдрүүдээс өөрийгөө хамгаалах нэг арга бол эхний шинж тэмдэг илэрвэл идэвхжүүлсэн нүүрс хэрэглэх авах явдал юм. Хортой бодисыг хурдан саармагжуулдаг тул идэвхжүүлсэн нүүрстөрөгчийг хордлогын үед хэрэглэхийг зөвлөж байна.
Холестерины түвшинг бууруулах
Өндөр холестерол нь зүрхний өвчин тусах эрсдлийг хоёр дахин нэмэгдүүлдэг. Нэг судалгаагаар нэг сарын турш өдөрт гурван удаа 8 граммаар идэвхжүүлсэн нүүрс хэрэглэсэн хүмүүс LDL муу холестерины хэмжээ 41% буурч, HDL сайн холестерины хэмжээ 8% -иар өссөн болохыг харжээ. Үүнд ямар ч гаж нөлөө байхгүй!
Бөөрний эрүүл мэндийг хадгалах
Өдөр бүр таны бөөр ойролцоогоор 115-140 литр цусыг цэвэрлэж, хог хаягдал, илүүдэл шингэнээс бүрдэх нийт 1-2 литр шээс ялгаруулдаг. Бөөр нь элэгтэй хослон хамгийн дэвшилтэт цэвэршүүлэх системийг төлөөлдөг. Гэсэн хэдий ч элсэн чихэр, давс, амьтны гаралтай уураг, өөх тос, хадгалалтын бодистой бүтээгдэхүүн хэрэглэснээр бөөрний өвчинд нэрвэгдэж, дутагдалд ордог. Идэвхжүүлсэн нүүрс нь мочевин болон бусад шээсний хорыг гадагшлуулдаг тул бөөрний эрүүл байдлыг хангаж өгдөг.
Зөөлөн арьсны нууц
Гадны тоос шороо болон арьсны тослог нь нүх сүвийг бөглөж, гадаад төрхийг хөгшрүүлдэг бөгөөд ихэнхи нүүр цэвэрлэгчид хортой химийн бодис агуулдаг. Идэвхжүүлсэн нүүрстөрөгч нь таны арьсны нүх сүвээс тоос шороо, тослогийг соронз шиг л татаж, цэвэр зөөлөн болгоно!
Шүд цайруулах
Холливудын инээмсэглэлийг үнэтэй шүд цайруулах зардалгүйгээр хийхийг хүсч байна уу? Шүдний сойз дээр долоо хоногт 2-3 удаа идэвхжүүлсэн нүүрс цацахад хангалттай! Идэвхжүүлсэн нүүрстөрөгч нь товруу үүсгэдэг микроскоп хэсгүүдийг шингээх замаар шүдний пааланг цэвэрлэнэ. Мөн ингэснээр амны эвгүй үнэрийг ч дардаг.
Тансаг үс
Арьсыг бохирдуулдаг ижил хорт бодис, тоос шороо, тослог нь үсийг гэмтээж, тааламжгүй харагдуулдаг. Идэвхжүүлсэн нүүрс нь үсний булцууг цэвэрлэж, гялалзсан, торгомсог болгоно! 100% байгалийн гаралтай тул ямар сөрөг нөлөө байхгүй.
Хоол боловсруулах системийг цэвэрлэх
Хүнсний ногоо, жимс жимсгэн дэх пестицид, махан дахь өсөлтийн даавар, ундны усан дахь химийн бодисууд гээд л бид маш хортой нөхцөлд амьдардаг. Энэ бүх зүйл таны хоол боловсруулах системд хуримтлагдвал үрэвсэлд хүргэж, өвчинд нэрвэгдэх болно. Эрүүл, сайн сайхан байхын тулд хоол боловсруулах эрхтнээ тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй.
Шартахаас урьдчилан сэргийлэх
Өмнөх өдөр нь ууж наргисан бол маргааш нь хүчирхийлэлд өртсөн мэт хүнд өдөр хүлээж байдаг. Гэхдээ толгой өвдөх, дотор муухайрах, бие сульдхаас зайлсхийх маш сайн арга байдаг: согтууруулах ундаа хэрэглэхээсээ өмнө идэвхжүүлсэн нүүрс хэрэглээрэй! Хэдийгээр энэ нь согтууруулах ундаатай холбоогүй боловч таны биеийг сайн цэвэрлэж, олон дайвар бүтээгдэхүүнийг гадагшлуулдаг тул өглөө нь та сэргэг сэрэх болно гэсэн үг юм!