Өвөө маань энэ аргыг мэдэх хүртлээ маш олон бүтээгдэхүүн, сайн гэсэн тос бүрийг туршиж үзсэн. Гэвч үүнээс илүү нөлөөлсөн бүтээгдэхүүн үгүй юм. Хэрэв та болон таны дотны хүмүүс дараах асуудлаар шаналдаг арга зам нь энэ байна.
Касторын тос нь үс, хумсний ургалтыг түргэсгэж, хуухинд шаардлагатай амин дэм, тэжээлийг өгдөг. Мөн үсний өнгийг сэргээж, гялалзуулдаг. Хямд хэрнээ маш үр дүнтэй шүү. Хамгийн гол нь шантралгүй, тууштай байгаарай. Та үсэндээ биш яг асуудалтай хэсэгтээ хэдэн дуслыг дусаагаад хуйхандаа шингэтэл иллэг хийж өгөөрэй.
Ингэснээр хэсэг газрын цусны эргэлт сайжирна. Мөн ургалт нь нэмэгдэнэ. Иллэг хийхэд 5-6 дусал байхад хангалттай. Хамгийн гол нь өдөр бүр, таслалгүй 1 сарын турш хэрэгжүүлэх хэрэгтэйг санаарай.
Тосны чанар, үйлчилгээг сайжруулахын тулд касторын тосон дээрээ кокосын тос болон лаванда цэцгийн хандыг нэмж болно. Тосоо хуйхандаа сайн түрхэж, иллэг хийхдээ сам ашиглаж болохыг санаарай. Мөн зөвхөн тос түрхэхдээ биш, үргэлж үсээ самнаж, хуйхаа цочроож байвал, үсний ургалтыг нэмэгдүүлнэ.
Түүнчлэн хуйхандаа тохирох шампунийг сонгож хэрэглэх нь чухал. Хэрэв үс, хуйхандаа таардаггүй шампунь хэрэглэвэл, үс хагтаж, тосны үйлчилгээ хуйханд сайн хүрч чадахгүй