Ихэнх хүмүүс ажлаасаа ядарч ирээд сайхан шүршүүрт орчихоод унтах дуртай байдаг. Гэхдээ ингэж орой бүр нойтон үстэй унтах нь таны биед хэд хэдэн сөрөг үр дагаварыг хүргэх аж. Чухам юу болохыг хамтдаа доорх мэдээллээс мэдэж авцгаая.
Хуйхыг цочрооно
Таны хуйх загатнадаг уу? Бид шампунь тохирсонгүй хэмээн бүх бурууг чихдэг ч, хуйх загатнах гол шалтгаан нь нойтон үстэй унтах байдаг. Чийгтэй үстэй дэр дэрлэснээр, тухайн чийглэг, дулаан орчин бактерийн өсөлтийг нэмэгдүүлэх бөгөөд үүнээс шалтгаалж, хуйх загатнана.
Үсийг ширэлдүүлнэ
Нойтон үс хамгийн эмзэг байдаг. Хэрэв та унтахаасаа өмнө үсээ хатаагаагүй бол, үс тань нойрон дунд ширэлдэж, өглөөг таагүй байдалтай угтана. Мэдээж ширэлдсэн үсийг самнах явцад багагүй үс унаж, нэмээд хамаг уур барж, стресс нэмнэ.
Толгой өвтгөнө
Хэрэв та нойтон үстэй орондоо орвол, толгой өвдсөн байдалтай сэрэх магадлал өндөр. Зарим мэргэжилтнүүд нойтон үстэй унтах нь таны биеийн температурыг бууруулах бөгөөд бие дулааныг ялгаруулах гэж хэт ачаалласнаас болж толгой өвддөг хэмээжээ.
Таны үс буржгар болно
Нойтон үстэй унтах нь эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэхгүй ч таны үсний харагдах байдалд нөлөөлнө. Чийгтэй үс нь дэртэй илүү хүчтэй үрэлт үүсгэдэг бөгөөд энэ нь үсийг буржгар болгодог.
Үсний ургалтыг зогсооно
Эмэгтэй хүн бүр л урт үсийг мөрөөддөг биз дээ. Гэхдээ та нойтон үстэйгээ орондоо ороод унтчихдаг бол, энэ мөрөөдөлдөө баяртай гэж хэлэх хэрэгтэй болно. Учир нь чийгтэй үстэй тогтмол унтах нь үсний ургалтыг зогсоодог байна.
Үсийг салаалуулна
Ойр ойрхон тайруулсан ч, үс тань салаалаад байвал үүнийг нойтон үстэйгээ унтдаг зуршилтайгаа холбож ойлгоорой. Дээр дурдсанчлан нойтон үс маш эмзэг байдаг. Харин тэрхүү эмзэг, хэврэг байгаа үсийг дэр, ор хөнжилтэйгээ үрж гэмтээснээр, үсний салаа үүснэ.
Арьсыг цочроох шалтгаан болно
Нойтон үстэй унтах нь зөвхөн хуйханд төдийгүй арьсанд нөлөөлдөг. Нойтон үс болон өрөөний температур нэгдэж, бактер үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг байна.