Бараг бүх эмэгтэйчүүд урт сайхан өтгөн үстэй болохыг хүсдэг болсон байна. Гэхдээ үс нь санасны зоргоор ургаад байдаггүй. Үс уналт, салаалах, хуурайших, шингэрэх гээд өчнөөн асуудал тулгардаг. Гэхдээ үүнд гарц бий! Димеκсидтэй үсний маск танд туслах болно.
Энэ нь цусны эргэлтийг сайжруулдаг тул үсний булцуунд ашигтай бодисыг хүргэх ажлыг хурдасгадаг. Мөн бактерийн эсрэг үр нөлөөтэй байдаг.
Үүний тусламжтайгаар та үсний ургалтыг хурдасгаж чадна. Мөн таны үс илүү гайхамшигтай болж, илүү гялалзах болно.
Маскийн найрлага:
- 3 цайны халбага – димеκсид
- 1 цайны халбага – тосон А аминдэм,
- 1 цайны халбага – тосон Е витамин,
- 1 цайны халбага – тосон Д аминдэм,
- 1 цайны халбага – В6 эсвэл В12 витамины ампул,
- 1 цайны халбага – касторын тос
- 1 цайны халбага – даливс өвсний тос (репейного масла),
- тал нимбэгний шүүс.
Бүх холцыг сайтар хольж хуйхандаа массажлах маягаар түрхэнэ. Дараа нь толгойдоо шүршүүрийн малгай өмсөж гадуур нь бүлээн алчуураар орооно. 30-60 минутын дараа үсээ сайтар зайлж угаана уу. Уг процедурын үед толгойн цочрол ажиглагдаж болно – энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд маскын найрлага үсний уг руу нэвчиж байгаа хэрэг юм.
Масканд агуулагдах орцын ашигтай шинж чанар:
- А аминдэм нь үсний ургалтыг идэвхжүүлж, хортой нөлөөнөөс хамгаалж, хуурайшилт, хэврэг байдлыг арилгана.
- Е витамин нь үс унахаас сэргийлж, чөлөөт радикалаас хамгаалж, өсөлтийг идэвхжүүлдэг.
- Д аминдэм нь дархлааг бэхжүүлж, үс уналтыг зогсоож, үс ургалтыг идэвхжүүлдэг.
- В6 ба В12 витаминууд нь хаг гарахаас сэргийлж, толгойн цусны эргэлтийг сайжруулдаг.
- Кастор болон даливсын тос нь үсэнд маш олон сайн нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн гэдгээрээ хэдийнээ нэр хүндтэй болсон: үсийг тэжээж, бэхжүүлж, өсөлтийг идэвхжүүлдэг.
Мэргэжилтэнүүдийн зөвлөж байгаагаар, хэрвээ та сарын дотор үсээ 3-8 см-ээр ургуулахыг хүсвэл уг маскыг долоо хоногт 2 удаа хэрэглэх хэрэгтэй. Хэрэв танд таалагдсан бол хадгалаад найзуудтайгаа хуваалцаарай!