Хүний нүд бол бие эрхтний хамгийн гоё хэсэг, гэхдээ зарим нэг нь урт, өтгөн сормуустай байх бол зарим нь хиймэл сормуус хийхээс өөр аргагүй шингэн сормуустай байдаг. Хэрвээ та өтгөн бас урт сормуустай болохыг хүсэж байгаа бол бидний санал болгож буй гэрийн нөхцөлд бэлдэж болох цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг ашиглаж үзээрэй. Үр дүн нь хэдхэн хоногийн дараа л мэдэгдэнэ.
Танд хэрэгтэй зүйл:
- 1 халбага кокосын тос
- 1 нимбэг
- 2 капсул Е амин дэм
Хэрхэн бэлдэх вэ:
- 1 нимбэгийн хальсыг үрж бэлдэнэ.
- Хальсыг наранд хатааж нунтаглана.
- 1 х.х кокосын тос бэлдэнэ.
- Тосон дээрээ 1 капсул Е амин дэм хийж сайтар хутгана.
- Дээрээс нь тал халбага нимбэгийн хальс нэмнэ.
- Сайтар хутгаж холино.
- Бэлдмэлийг урьдчилан цэвэрлэсэн сормуусны саванд хийж хадгална.
- Унтахаасаа өмнө сормуус, хөмсгөндөө түрхээд маргааш өглөө нь угааж цэвэрлэнэ.