Өвөл хэдийн ирж хүйтний эрч чангарч байна. Ажил руугаа явахдаа эсвэл гадагшаа гарахдаа даарахгүйн тулд дулаахан, эвтэйхэн гутлын тухай яриа өөрийн эрxгүй хаа сайгүй дэгдэнэ.
Би жил болгон өвлийн шинэ гутал авдаг, харамсалтай нь тэр болгон санаанд хүрэхээр дулаахан байж чаддаггүй юм.
Харин эгч маань нэгэн арга олжээ, намайг төдийгүй ээжийг минь ч бүр алмайруулж орхисон. Долоо хоногийн өмнө гэрт хуучирсан эсгий гутал авчирсан байсан юм, бид бүгд л xогоор яах нь вэ гэж зэмлэв. Эсгийг гутлыг ПВA цaвуу, aкрил будгаар будсаны дараа харин бүгд ангайж орхидог байгаа.
Хуучин цагт эсгий гутал дулаахан, хөлд эвтэйхэн гээд давуу тал их байсан юм. Харин хэдэн арван жилийн тэртээгээс яагаад ч юм хүмүүс тоохоо больцгоож. Эсгий гутал гэхээр л хөдөөний дүр төрх санаанд орно, харин 2016 оноос энэ бодол өөрчлөгджээ.
Гоёмсог эсгий гутал
Өнөөдөр чимэглэсэн эмэгтэй эсгий гутал моодонд орж байна. Загварыг гуталд хандуулсан бус харин өнгөний зохицолдлогоог анхаарчээ. Та миний эгч шиг жирийн нэг эсгий гутал аваад өөрийн хүссэнээр зурж чимэглэж болно. Ийм эсгий гуталтай бүсгүйн хажуугаар хэн ч зүгээр өнгөрөхгүй шүү.
Тийм учраас та бүхэндээ эсгий гутал чимэглэх 11 аргыг танилцуулж байна. Жирийн л нэг бор эсгий гутлыг урлагийн бүтээл болгоцгооё.
Ийм гоё гуталтай болохын тулд танд ПВA цaвуу хэрэгтэй – гутлын чимэглэлийг будсан будгийг тогтоох зорилготой юм. Мөн эсгийн гадна бaрзгарыг мөлгөр болгоно.
Цавуу бүрэн хатсаны дараа харандаагаар хээгээ зурна. Цаасан дээр буулгасан зургийг эсгий гутал дээрээ буулгана, зургийг зөвхөн акрил будгаар будах ёстойг анхаарна уу.
Зураг зурсны дараа нимгэн алчуураар болгоомжтой арчаарай. Aкрил будаг хатсаны дараа илүү тод өнгө оруулж болно.
Эсгий гутлыг чимэглэх түгээмэл сэдэв бол цэцэг, жимсний зураг юм. Загварын хувьд давтагдашгүй бөгөөд маш эмэгтэйлэг харагдана.
Өвлийн өвөө, цаа буга, цасан ширхэг зэрэг өвлийн сэдэвтэй зургууд ч мөн адил баярын уур амьсгал оруулах ажээ.
Жирийн эсгий гутлыг дизайнерийн бүтээл болгов.
Family look хэв маяг бүхий эсгий гутал нь эцэг, эх, үр хүүхдийг илүү ойр дотно болгож чадна, гэр бүлдээ ямар сайхан аура бий болгоно гээч. “Бид нэг баг” гэж нүүр бардам дуугармаар.
Сүүлийн үеийн дизайнеруудын шийдэл бол 3D зураг. Мастерууд том араатан, шувуу эсвэл абстракт зураг бүтээнэ. Гайхалтай биш гэж үү?
Энэ жилийн моод болоод байгаа сэдэв “Манан дундах зараа” хүүхэлдэйн кино.
Бүсгүйчүүд ихэвчлэн цэцгэн хээтэй эсгий гутал ихээр сонгодог. Гоёмсог, эмэгтэйлэг бас романтик.
Бяцхан үрсдээ зориулж.
Танд ойр дотно хүндээ ийм бэлэг бэлэглэвэл баярлах болов уу.