in ,

Экзем, хайрст үлд зэрэг арьстай холбоотой өвчнийг энэхүү гайхалтай ургамал бүрэн анагаах чадалтай

Зуун наст, гэртээ заавал ургуулах хэрэгтэй ургамал юм. Зуун настын зарим ашигтай хэрэглээг та бүхэндээ танилцуулъя:

Нүүрний будаг арилгана

Арьс сэрүүцүүлэх, батганы нүх агшааж арьс зөөлрүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

Үсний хамгийн анхны ангижруулагч

Зуун настын багахан гель үсэндээ түрхээд иллэг хийнэ. 2 минутын дараа угаагаарай. Эсвэл шууд шампуньдаа нэмээд хэрэглэсэн ч болно.

Батга арилгана

Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх тул батга болон өөр бусад тууралттай тэмцэнэ.

Арьс сэргээх үйлчилгээтэй.

Зуун наст нь шүдний бохирдлыг арилгаж нян үржихээс хамгаална.

Үсний ургалтад сайнаар нөлөөлнө. Үсний ургалтыг хурдасгах фермент агуулсан байдаг.

Зуун наст нь герпес (хомхой долойх), экзем, хайрст үлд зэрэг арьсны өвчнийг эмчилнэ. Арьсны гүнд шингэж үйлчилгээ үзүүлдгээрээ үр дүнтэй.

Арьсыг чийгшүүлдэг, зуун наст нь арьсыг хүчилтөрөгчөөр хангах, эсийг сэргээх үйлчилгээ үзүүлдэг байна.

Ханиад томуутай ч үр дүнтэй тэмцэнэ. Амин дэм, эрдэс бодис, амино хүчлээр баялаг тул дархлааны системийг дэмжинэ.

Сарын тэмдгийн таагүй өвчний үед 1 стакан зуун настын шүүс уу. Ядаргаа тайлах үйлчилгээтэй.

Зуун наст нь арьс чийгшүүлэх эх сурвалж ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *